x

С.Мөнхбат: Үндэсний бөхийн үзэгчийн тоо багасаж, үнэлэмж буурсаар байна

Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат нарыг МҮОХ-ны “Алтан очир” одонгоор шагналаа. Шагналыг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар гардуулав.

Энэ үеэр Ч.Наранбаатар дарга аваргуудтай монгол үндэсний бөх, цаашлаад спортын салбар дахь цэвэр ариун өрсөлдөөнийг бий болгох, допингоос ангид байлгах чиглэлээр ямар ажил хийж хэрэгжүүлэх талаар санал солилцов.

МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар “Монгол үндэсний бөхийг цэвэр ариун байлгах, допингоос ангижруулах чиглэлээр оройлон оролцож буй та бүхний зүтгэлийг МҮОХ-ноос үнэлж энэхүү шагналаа гардуулж байгаа юм шүү.

МҮОХ ямар ч үед допингийн эсрэг тууштай тэмцэнэ. Харин одоо бид тус тусдаа тэмцээд байх биш, холбогдох бүх байгууллагатай хамтран ажиллах хэрэгтэй байна. Энэ үйлсэд аваргууд та бүхний үүрэг оролцоо их байх болно” гэв.

Харин Ч.Санжаадамба аварга “Үнэнийг хэлэхэд допингийн эсрэг ганц хоёрхон бөх тэмцээд үр дүнд хүрэхгүй байна. Харин МҮОХ, МҮБХ бөхчүүдтэйгээ хамтраад тэмцвэл илүү үр дүнтэй. Допингийн хор хөнөөлийг таниулж, соён гэгээрүүлэх ажил дутагдалтай санагддаг.

Допинг хэрэглээд цол авч болдог юм байна гэсэн ойлголт залуусын дунд бий болчихсон. Энэ бол хамгийн буруу хандлага юм. Хэрэв том цолтой бөхчүүд нь допинг хэрэглэлгүй амжилт гаргаж болдгийг харуулбал дүү нар хэрэглэхгүй шүү дээ” гэв.

Түүнчлэн С.Мөнхбат аварга “Юуны өмнө биднийг хүлээн авч, нэр хүндтэй шагналаа гардуулсан МҮОХ-нд талархлаа илэрхийлье. Спортын салбарын хамгийн том байгууллага маань допингийн асуудалд анхаарлаа хандуулж байгаад баяртай байна.

Үндэсний бөхийн үзэгчийн тоо багасаж, үнэлэмж буурсаар байна. Хөдөөгүүр үндэсний бөхөөр барилддаг хүний тоо багасаж байна. Сүүлийн үед шинэ мэх, арга техник суръя гэж хичээдэг бөх цөөрлөө. Харин яаж хүчтэй болох вэ, ямар эм тариа хэрэглэх вэ гэж л хайдаг болсон.

Допингийг зарж борлуулдаг цөөн хэдэн хүн л байгаа шүү дээ. Энэ нөхдүүд хориотой эм бэлдмэлийг улсын хилээр яаж оруулж ирээд байна гээд яривал зөвхөн үндэсний бөхөөр тогтохгүй маш том асуудал болно. Тиймээс холбогдох байгууллагууд бүгд хамтраад допингийн эсрэг тэмцэх санаачилга гаргаж байгаад баяртай байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 7 цаг 12 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 7 цаг 18 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 7 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 7 цаг 48 мин ОХУ, Монголын худалдаа энэ оны эхний хоёр сард 25 хувиар өсжээ 8 цаг 6 мин Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 82 хувьтай үргэлжилж байна 8 цаг 7 мин Улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 10-нд болно 8 цаг 8 мин Кызыл–Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэгийг зургаадугаар сард эхлүүлнэ 8 цаг 8 мин Импортын дүн 3.9 хувиар өсөж, 3559.4 сая ам.долларт хүрчээ 8 цаг 9 мин Иогийн спортын тэмцээнүүдэд амжилттай оролцсон тамирчдад 100 жилийн ойн медаль гардууллаа 8 цаг 12 мин Гарцан дээр хүүхэд мөргөөд зугтсан этгээд насанд хүрээгүй байжээ 8 цаг 14 мин Японы “Тур де Кумано” уралдаан эхэлж, ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын багийн бүрэлдэхүүнд оролцож байна 8 цаг 14 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоожээ 8 цаг 15 мин Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй байна 9 цаг 5 мин Газартай холбоотой үйлчилгээг цахимаар E-Mongolia системээс авах боломжтой 9 цаг 33 мин ЧУУЛГАН: Д.Загджавыг чөлөөлж, С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ 9 цаг 37 мин АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь 9 цаг 53 мин Монгол Улс: Хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, хүүхдийн байгууллагын хөгжил 11 цаг 34 мин Ф.Мерцийн гадаад бодлого Франц, Польшийн харилцааг сэргээхэд чиглэж байна 11 цаг 35 мин Говийн бүсийн алслагдсан багуудыг шилэн кабелийн сүлжээнд холбож эхэллээ 11 цаг 36 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top