x

"Бөртэ чоно-2021" оны шилдэгт өрсөлдөх тамирчид тодорлоо

Монголын Үндэсний олимпын хорооны Тэргүүн дээд шагнал "Бөртэ чоно-2021" шагнал гардуулах ёслол Арванхоёрдугаар сарын 13-нд болно.

Энэхүү шагналын эзнийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүдийн санал асуулгаар тодруулдаг билээ.

"Бөртэ чоно-2021" оны шилдэгт нэр дэвшигчдийг танилцуулъя.

“Шилдэг эмэгтэй тамирчин”-д нэр дэвшиж буй тамирчид: 

  • Мөнхжанцангийн Анхцэцэг (хүндийг өргөлт) - Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Токио-2020” олимпын наадмын IV байрын шагналт 

  • Цолмонбаатарын Анударь (буудлага) - Индонез, Бангладешийн Олон улсын тэмцээний мөнгө, хүрэл медальт, “Токио-2020” олимпын наадмын 10 метрийн хийн гар бууны дасгалд IX байрт шалгарсан 

  • Зоригтын Болортунгалаг (чөлөөт бөх) - Ази тивийн аварга, Иван Ярыгины Олон улсын тэмцээний аварга 

  • Бат-Очирын Болортуяа (чөлөөт бөх) - “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт  

  • Батмөнхийн Болор-Эрдэнэ (ширээний теннис) - Олимпын наадамд ширээний теннисний төрлөөр анх удаа эрхээ авч өрсөлдсөн 

  • Энхбатын Гантуяа (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгины Олон улсын тэмцээний хүрэл медальт 

  • Отрядын Гүндэгмаа (буудлага) – “Токио-2020” олимпын наадамд оролцсон. Долоон олимпын наадамд оролцсон Монголын анхны тамирчин 

  • Эрхэмбаярын Даваачимэг (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгины Олон улсын тэмцээний мөнгөн медальт 

  • Мөнхболдын Дөлгөөн (чөлөөт бөх) - Ази тивийн аварга 

  • Долгоржавын Отгонжаргал (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт 

  • Бишиндээгийн Урантунгалаг (байт харваа) - Олимпын эрх олгох тэмцээнд V байр эзэлж, “Токио-2020” олимпын наадамд оролцсон. Дэлхийн цомын тэмцээнд 663 оноогоор Улсын рекордыг шинэчлэн тогтоосон 

  • Мөнхбатын Уранцэцэг (жүдо) - “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хүрэл медальт, Тбилиси болон Ташкентийн Их дуулгын аварга, Мастерс тэмцээний хүрэл медальт 

  • Баатаржавын Шоовдор (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгины Олон улсын тэмцээний аварга  

  • Батбаярын Энххүслэн (усанд сэлэлт) - “Токио-2020” олимпын наадмын 50 метрийн чөлөөт сэлэлтэд Улсын рекордыг шинэчлэн тогтоосон.

"Шилдэг эрэгтэй тамирчин"-д нэр дэвшиж буй тамирчид:

  • Ёндонпэрэнлэйн Басхүү (жүдо) - “Токио-2020” олимпын наадмын VII байрын шагналт, ДАШТ-ий хүрэл, Ташкентийн Их дуулгын мөнгө, Абу Дабигийн Их дуулгын хүрэл медальт 

  • Данаагийн Батгэрэл (холимог тулаан) - 2021 онд UFC холимог тулаанд 2 тулаан дараалан цэвэр ялалт байгуулсан 

  • Ганболдын Ганбаяр (хөлбөмбөг) - Унгарын хөлбөмбөгийн дээд лигт “Пушкаш” багийнхаа хамтаар мөнгөн медаль хүртсэн 

  • Энхтайваны Даваахүү (буудлага) - Индонез, Бангладешийн Олон улсын тэмцээний аварга, “Токио-2020” олимпын наадмын хийн гар бууны 10 метрийн дасгалд 12-р байр эзэлсэн 

  • Доржсүрэнгийн Дашнамжил (байт харваа) - ДАШТ-ий урьдчилсан харваанд 652 оноо авч хувийн амжилтаа шинэчлэн, 102 тамирчнаас 9-д эрэмбэлэгдсэн. Хувийн төрөлд шилдэг 16-д, холимог багийн төрөлд А.Отгонжаргалын хамтаар шилдэг наймд шалгарсан 

  • Мөнхтөрийн Лхагвагэрэл (чөлөөт бөх) - “Токио-2020” олимпын V байрын шагналт, ДАШТ-ий хүрэл медальт  

  • Энхбатын Лхагвасүрэн (ширээний теннис) - Олимпын наадамд ширээний теннисний төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн 

  • Төмөр-Очирын Тулга (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Ромын Олон улсын тэмцээний мөнгөн медальт, “Токио-2020” олимпын наадмын оролцогч 

  • Саейд Моллаей (жүдо) - “Токио-2020” олимпын мөнгөн медальт, Тель-Авивын Их дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн 

  • Баатарсүхийн Чинзориг (бокс) - Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний хүрэл медальт, ДАШТ-ий V байрын шагналт, “Токио-2020” олимпын наадмын оролцогч 

  • Цэнд-Очирын Цогтбаатар (жүдо) - “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, Ташкент, Тбилиси, Абу Дабигийн Их дуулгын аварга, Бакугийн Их дуулгын хүрэл медальт 

  • Эрдэнэбатын Цэндбаатар (бокс) - “Токио-2020” олимпын V байрын шагналт, Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний аварга 

  • Сайнбаярын Жамбалжамц (дугуй) - Дугуйчдын Ази тивийн чансааны хоёрдугаар байранд бичигдэж байгаа. Тour of Thailand тэмцээний аварга 

  • Хархүүгийн Энх-Амар (бокс) - Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний мөнгөн медальт тамирчин тус тус нэр дэвшээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.134)
    Хүнээ зөв олж дэвшүүлээч Анхцэцэг Мойлей мэтийн юмнууд зайлаа
    2021 оны 12 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 7 цаг 38 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 7 цаг 44 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 7 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 8 цаг 14 мин ОХУ, Монголын худалдаа энэ оны эхний хоёр сард 25 хувиар өсжээ 8 цаг 32 мин Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 82 хувьтай үргэлжилж байна 8 цаг 33 мин Улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 10-нд болно 8 цаг 34 мин Кызыл–Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэгийг зургаадугаар сард эхлүүлнэ 8 цаг 34 мин Импортын дүн 3.9 хувиар өсөж, 3559.4 сая ам.долларт хүрчээ 8 цаг 35 мин Иогийн спортын тэмцээнүүдэд амжилттай оролцсон тамирчдад 100 жилийн ойн медаль гардууллаа 8 цаг 38 мин Гарцан дээр хүүхэд мөргөөд зугтсан этгээд насанд хүрээгүй байжээ 8 цаг 40 мин Японы “Тур де Кумано” уралдаан эхэлж, ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын багийн бүрэлдэхүүнд оролцож байна 8 цаг 40 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоожээ 8 цаг 41 мин Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй байна 9 цаг 31 мин Газартай холбоотой үйлчилгээг цахимаар E-Mongolia системээс авах боломжтой 9 цаг 59 мин ЧУУЛГАН: Д.Загджавыг чөлөөлж, С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ 10 цаг 3 мин АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь 10 цаг 19 мин Монгол Улс: Хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, хүүхдийн байгууллагын хөгжил 12 цаг 0 мин Ф.Мерцийн гадаад бодлого Франц, Польшийн харилцааг сэргээхэд чиглэж байна 12 цаг 1 мин Говийн бүсийн алслагдсан багуудыг шилэн кабелийн сүлжээнд холбож эхэллээ 12 цаг 2 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top