x

ФОТО: "Токио-2020" олимпын наадамд оролцсон тамирчид энгэрийн тэмдгээ гардан авчээ

Токиогийн олимпд улсаа төлөөлөн оролцсон тамирчдад өчигдөр энгэрийн тэмдгийг нь гардуулан өглөө.

Энэхүү ёслолд олимпын тамирчдаас гадна МҮОХ-ны ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай нар байлцав.

Энэ үеэр Олимпд оролцогчдын холбооны тэргүүн, олимпын аварга Э.Бадар-Ууган “Олимпын наадамд оролцоно гэдэг тамирчин бүрд олдоод байдаггүй ховорхон хувь тохиол. Олимпд оролцоно гэдэг бусад салбартай харьцуулахад докторын зэрэг хамгаалсантай дүйх амжилт гэж олон улсад үздэг. Тиймээс та бүхэн олимпын наадамд оролцсондоо бахархаж яваарай. Олимпд оролцогчдын холбоо цаашид цөөнгүй ажил хийхээр төлөвлөж байгааг энэ ташрамд дуулгая” гэв.

Олимпд оролцогчдын дэлхийн холбоо нь 90 гаруй Үндэсний олимпын хороодыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд 100 мянга гаруй гишүүнтэй болжээ. Харин өдгөө энэхүү өнөр бүл Монголын 43 тамирчнаар эгнээгээ тэлж байна.

Олимпын наадамд оролцсоны энгэрийн тэмдгээ гардан авч, олон улсын холбоондоо бүртгэлтэй болох нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, олон улсын холбоогоороо дамжуулан сургалт семинар болон тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, нийгмийн сайн сайхныг түгээх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг олон боломж нээгдэж байна.

Олон улсын олимпын хорооны долоо дахь ерөнхийлөгч Хуан Антонио Самаранчийн санаачилгаар олимпд оролцсон тамирчин бүрт энгэрийн тэмдэг гардуулан өгдөг болсноос хойш 40 гаруй жил өнгөрчээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 7 цаг 40 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 7 цаг 46 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 7 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 8 цаг 16 мин ОХУ, Монголын худалдаа энэ оны эхний хоёр сард 25 хувиар өсжээ 8 цаг 33 мин Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 82 хувьтай үргэлжилж байна 8 цаг 34 мин Улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 10-нд болно 8 цаг 35 мин Кызыл–Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэгийг зургаадугаар сард эхлүүлнэ 8 цаг 36 мин Импортын дүн 3.9 хувиар өсөж, 3559.4 сая ам.долларт хүрчээ 8 цаг 37 мин Иогийн спортын тэмцээнүүдэд амжилттай оролцсон тамирчдад 100 жилийн ойн медаль гардууллаа 8 цаг 40 мин Гарцан дээр хүүхэд мөргөөд зугтсан этгээд насанд хүрээгүй байжээ 8 цаг 41 мин Японы “Тур де Кумано” уралдаан эхэлж, ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын багийн бүрэлдэхүүнд оролцож байна 8 цаг 42 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоожээ 8 цаг 43 мин Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй байна 9 цаг 33 мин Газартай холбоотой үйлчилгээг цахимаар E-Mongolia системээс авах боломжтой 10 цаг 0 мин ЧУУЛГАН: Д.Загджавыг чөлөөлж, С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ 10 цаг 4 мин АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь 10 цаг 20 мин Монгол Улс: Хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, хүүхдийн байгууллагын хөгжил 12 цаг 2 мин Ф.Мерцийн гадаад бодлого Франц, Польшийн харилцааг сэргээхэд чиглэж байна 12 цаг 3 мин Говийн бүсийн алслагдсан багуудыг шилэн кабелийн сүлжээнд холбож эхэллээ 12 цаг 4 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top