x

МҮОХ: Өвлийн олимпын тамирчидад тэтгэлэг гардуулав

ОУОХ-ноос хэрэгжүүлдэг Olympic solidarity хөтөлбөрийн хүрээнд өвөл, зуны олимпын наадамд оролцох тамирчдад тэтгэлэг олгодог. Өмнөх “Токио-2020” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт 17 тамирчин хамрагдсанаас 12 нь олимпын эрхээ аван өрсөлдөж байв.

Харин “Бээжин-2022” өвлийн олимпын тэтгэлэгт дөрвөн тамирчин 2019 оноос хойш хамрагдаж буй бөгөөд 2022 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжлэх юм.

Энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй тамирчин нь спорт холбоо, МҮОХ, ОУОХ-той хамтарсан гэрээ байгуулснаар тэтгэлэг хүртэх бөгөөд тамирчин нэг сарын 750 ам.доллар буюу дөрвөн сар тутам 3000 ам.долларын тэтгэлэг авч байна.

Бээжингийн олимпын тэтгэлэгт энэ удаа цанын ОУХМ Б.Ачбадрах (“Пёнчан-2018” өвлийн олимпод оролцсон), Д.Мөнхгэрэл, А.Энхтуул, тэшүүрийн ОУХМ А.Зул нар хамрагдаж байгаа юм.

Тамирчдын тэтгэлгийг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар гардуулж өглөө.

Энэ үеэр өвлийн олимпын эрхийн нөхцөл байдлын талаар холбоодын төлөөлөл мэдээлэл өгсөн юм.

Монголын цанын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гэрэлт-Од “Нэгдүгээр сарын 16-нд Олон улсын цанын холбоо (FIS)-ны эцсийн чансаа гарна. Энэ үеэр олимпын эрхийн байдал албан ёсоор тодорхой болох юм. Ямартай ч урьдчилсан байдлаар олимпын хоёр эрх аваад байна.

Манай тамирчид энэ ондоо дөрөв, он гаргаад хоёр тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа. Одоо оролцох Дэлхийн цомын зургаан гараандаа сайн уралдвал эрхийн тоогоо дахин нэгээр нэмэх боломжтой. Тэмцээн бүртээ FIS-ийн 100-гаас доош оноо авах буюу шилдэг тамирчдын эгнээнд орж байж олимпын эрх нэмэгдэнэ. Одоо тамирчдын маань хичээл зүтгэл, уралдааны үзүүлэлтээс бүх зүйл хамаарна.

Холбооны зүгээс тамирчдын бэлтгэл сургуулилтад нэлээд анхаарсан. Зуны сэргэлтийн бэлтгэлийг Монголдоо хоёр удаа хийсэн. Үргэлжлүүлээд шууд Швейцар улсыг зорьж, зун, намрын бэлтгэлээ базаалаа. Одоо Монголдоо ирж, БТСУХ-ны Спортын эрдэм шинжилгээний төв дээр эрүүл мэндийн үзлэгт орж, сэргэлтийн эм витаминаа хийлгэлээ. Энэ сарын 11-нд дахин Швейцарыг зорьж, швейцар дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл хийж, тэмцээнд орж байгаад нэгдүгээр сарын 19-нд Монголдоо ирэхээр төлөвлөөд байна” гэв.

Харин Монголын тэшүүрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл “Гүйлтийн тэшүүрийн тамирчид Дэлхийн цомын эрхийг биелүүлж, олимпын эрх олгох тэмцээнд оролцохоор болсон нь сүүлийн таван удаагийн олимпын мөчлөгийн хувьд анхны тохиолдол болж байна.

Манай тамирчид Ковидын улмаас хоёр жилийн турш олон улсын тэмцээнд оролцоогүй, мөсөн дээр бэлтгэл бага хийсэн ч гэсэн амжилт харьцангуй сайн байна. Ялангуяа ОУХМ А.Зул, Я.Зоригтбаатар нар улсынхаа рекордыг шинэчлэн тогтоож байна.

Олон улсын тэшүүрийн холбооноос зохион байгуулдаг Дэлхийн цомын тэмцээний эхний цуврал арваннэгдүгээр сарын 12-14-нд Польшид болно. Манай тамирчид энэ тэмцээнд оролцохоор өнөөдөр Америкаас нисэж байна. Дараагийн цувралууд арванхоёрдугаар сард АНУ-ын Солт Лейк, Канадын Калгари хотод болно. Бид бүгдэд нь орохоор төлөвлөсөн.

Өмнө нь зохиогдсон Америкийн цомын аварга шалгаруулах тэмцээний бөөн гараатай төрөлд А.Зул хоёрт, Я.Зоригтбаатар наймдугаар байрт орсон. Тамирчдынхаа тэмцээнд орж байгаа байдлыг харахад олимпын эрх авчих болов уу гэсэн найдлага байна” хэмээн ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Rush Qin (108.162.219.138)
    Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
    2022 оны 01 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 9 цаг 9 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 9 цаг 15 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 9 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 9 цаг 45 мин ОХУ, Монголын худалдаа энэ оны эхний хоёр сард 25 хувиар өсжээ 10 цаг 2 мин Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 82 хувьтай үргэлжилж байна 10 цаг 3 мин Улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 10-нд болно 10 цаг 4 мин Кызыл–Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэгийг зургаадугаар сард эхлүүлнэ 10 цаг 5 мин Импортын дүн 3.9 хувиар өсөж, 3559.4 сая ам.долларт хүрчээ 10 цаг 6 мин Иогийн спортын тэмцээнүүдэд амжилттай оролцсон тамирчдад 100 жилийн ойн медаль гардууллаа 10 цаг 9 мин Гарцан дээр хүүхэд мөргөөд зугтсан этгээд насанд хүрээгүй байжээ 10 цаг 10 мин Японы “Тур де Кумано” уралдаан эхэлж, ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын багийн бүрэлдэхүүнд оролцож байна 10 цаг 11 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоожээ 10 цаг 12 мин Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй байна 11 цаг 2 мин Газартай холбоотой үйлчилгээг цахимаар E-Mongolia системээс авах боломжтой 11 цаг 29 мин ЧУУЛГАН: Д.Загджавыг чөлөөлж, С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ 11 цаг 33 мин АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь 11 цаг 49 мин Монгол Улс: Хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, хүүхдийн байгууллагын хөгжил 13 цаг 31 мин Ф.Мерцийн гадаад бодлого Франц, Польшийн харилцааг сэргээхэд чиглэж байна 13 цаг 32 мин Говийн бүсийн алслагдсан багуудыг шилэн кабелийн сүлжээнд холбож эхэллээ 13 цаг 33 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top