x

Э.Цэндбаатар: О.Тулга бид хоёр ард түмний нүдэн дээр тулалдаж, хэн ялсан нь дэлхийн аваргад явъя

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өчигдөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах хүсэлтээ албан ёсоор МҮОХ-нд хүргүүлсэн билээ.

Энэ үеэр тэрээр “Би өнөөдөр МҮОХ-нд албан ёсоор ДАШТ-д оролцох хүсэлтээ өгч байна. Хамгийн эхэнд бодогдож байгаа зүйл гэвэл олимпод хожигдол хүлээсэн ОХУ-ын тамирчныг хожмоор байна. Энэ удаагийнх миний хамгийн сүүлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байж магадгүй. Би одоо 25 настай. Боксын тамирчны карьер 30 хүрээд л дуусдаг. Тиймээс үүнд заавал оролцож, Монголынхоо нэрийг гаргаж, ард түмнээ баярлуулахыг хүсэж байна.

Би 60 кг-ийн үндсэн жиндээ заавал оролцох хүсэлтэй байна. Тэр рингэн дээр ялагч нь байхыг зорьж, хүсч байна. Намайг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулах бүх боломжоор хангаж өгөхийг хүсэж байна. 

Хэрвээ би энэ тэмцээнд орж чадахгүй бол маш их харамсана. Олимпоор олон хүний сэтгэлийг гонсойлгосон. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүх хүчээ дайчлахын тулд эцсээ хүртэл тэмцэнэ.

Цаашид мэргэжлийн бокс руу эргэж буцахгүйгээр орох болно. Дэмжиж байгаа нийт ард түмэндээ баярлалаа. О.Тулга бид хоёр ард түмний өмнө тулалдаж, хэн ялсан нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн рүү явья” гэсэн юм.

О.Тулгын хувьд Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. Энэ жил 21 нас хүрч байгаа “Алдар" спорт хороонд харьяалагддаг тамирчин юм.

Дашрамд, Монголын боксын холбоо ерөнхийлөгчөө сонгосон орой гавьяат тамирчин Э.Цэндбаатар хүнд жинд тоглож байсан тамирчин гэх хоёр этгээдэд зодуулсан хэрэг гарсан. Үүний дараа Монголын боксын холбооны удирдах зөвлөл Э.Цэндбаатарыг “Согтууруулах ундаа хэрэглэсэн” гэх үндэслэлээр шигшээ багаас хассанаа олон нийтэд танилцуулсан билээ. Гэхдээ тэрээр уг шийдвэрийг хүндэтгэж байгаа ч дэлхийн аваргад оролцох хүсэлтэй байгаагаа ийнхүү илэрхийлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (139.5.217.198)
    Ар гэр нь сайх хүмүүжүүлж чадаагүй, харамсалтай. Яаж ч хүмүүжүүлэх вэ, өөрсдөө дөвчигнүүр болохоор хүү нь адилхан л болно.
    2021 оны 09 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 7 цаг 59 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 8 цаг 5 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 8 цаг 18 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 8 цаг 35 мин ОХУ, Монголын худалдаа энэ оны эхний хоёр сард 25 хувиар өсжээ 8 цаг 53 мин Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 82 хувьтай үргэлжилж байна 8 цаг 54 мин Улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 10-нд болно 8 цаг 55 мин Кызыл–Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэгийг зургаадугаар сард эхлүүлнэ 8 цаг 55 мин Импортын дүн 3.9 хувиар өсөж, 3559.4 сая ам.долларт хүрчээ 8 цаг 56 мин Иогийн спортын тэмцээнүүдэд амжилттай оролцсон тамирчдад 100 жилийн ойн медаль гардууллаа 8 цаг 59 мин Гарцан дээр хүүхэд мөргөөд зугтсан этгээд насанд хүрээгүй байжээ 9 цаг 1 мин Японы “Тур де Кумано” уралдаан эхэлж, ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын багийн бүрэлдэхүүнд оролцож байна 9 цаг 1 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоожээ 9 цаг 2 мин Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй байна 9 цаг 52 мин Газартай холбоотой үйлчилгээг цахимаар E-Mongolia системээс авах боломжтой 10 цаг 20 мин ЧУУЛГАН: Д.Загджавыг чөлөөлж, С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ 10 цаг 24 мин АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь 10 цаг 40 мин Монгол Улс: Хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, хүүхдийн байгууллагын хөгжил 12 цаг 21 мин Ф.Мерцийн гадаад бодлого Франц, Польшийн харилцааг сэргээхэд чиглэж байна 12 цаг 22 мин Говийн бүсийн алслагдсан багуудыг шилэн кабелийн сүлжээнд холбож эхэллээ 12 цаг 23 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top