x

АХБ-ны 20 тэрбум төгрөгийн санхүүжилтээр УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасгийг шинэчлэлээ

“Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-5’’ төслийн хүрээнд Улсын Гуравдугаар төв эмнэлэгийн Эрчимт эмчилгээ, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чадавхийг дээшлүүлэхэд нэн шаардлагатай орчин үеийн багаж хэрэгслийг өчигдөр хүлээлгэн өглөө.

Дэлхий нийтээр тэмцэж буй цар тахлын эрүүл мэндэд үзүүлж буй эрсдэлийн нэг тархи судасны эмгэг буюу тархины харвалт тулгамдсан асуудал болж байна.

Харин манай улсын хувьд тархины эдийн цус харвалтаар дэлхийд дээгүүр бичигддэг төдийгүй 100,000 хүн амд 292 хүн тархины харвалтаар өвддөг гэсэн статистик тоо мэдээ бий.

Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасаг нь 1971 онд байгуулагдсан улсын хэмжээний үйлчилгээтэй мэргэжлийн ууган тасаг бөгөөд тус тасагт жилд дунджаар тархи, мэдрэл, нуруу нугасны 1,500 орчим мэс заслын тусламжийг насны хязгааргүйгээр иргэдэд үзүүлдэг юм.

ЭМЯ, АХБ-ны хамтран хэрэгжүүлж буй төслийн үр дүнд Монгол Улсын Мэдрэлийн мэс заслын салбарт сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд хийгдээгүй 20 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий иж бүрэн, цогц бүрэлдэхүүн бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, технологийн түүхэн шинэчлэл хийгджээ.

Ингэснээр манай улсын иргэд дэлхийн түвшний тусламж үйлчилгээг эх орондоо авах боломж бүрдэж, улам өргөжиж байна.

“Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-5’’ төслийн КОВИД-19-ийн онцгой байдлын тусламжийн нэмэлт санхүүжилтээр Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасагт нийтдээ 22.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх аж.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн цар тахлын эсрэг эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх, өндөр эрсдэлтэй өвчтөний оношлогоо эмчилгээг сайжруулах зорилготой КОВИД-19-ийн яаралтай тусламжийн шинэ зээлийн гэрээг 2020 оны тавдугаар сарын 14-ний өдөр байгуулсан. 

Гэрээний дагуу аймаг, нийслэлийн лавлагаа шатны эмнэлгүүдэд Ковид-19, SARS зэрэг амьсгалын замын хүнд, хурц хэлбэрийн халдварын хүндрэл, уушигны хатгалгааны үед хэрэглэгдэх амьсгалын аппарат, яаралтай түргэн тусламжийн багц, эмнэлгийн ажилтны хамгаалах хэрэгсэл болон УНТЭ болон УГТЭ-т эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах, мэдрэлийн мэс заслын тусламжийн нэн шаардлагатай нийт 75 нэр төрлийн 72534 эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг хангаж, суурилуулан, үйл ажиллагаанд оруулаад байна.

Мөн гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, вакцин биобэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн бодис, урвалж оношлуурыг хадгалах нэгдсэн агуулахыг барих ажил хийгдэж байгаа юм.

Лавлагаа шатлалын эрчимт эмчилгээний тасгуудын хүчин чадлыг сайжруулах зорилгоор улсын хэмжээнд төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдэд иж бүрэн тоноглолтой эрчимт эмчилгээний 210 ор нийлүүлсэнээс 35 ор нь одоо УГТЭ-ийн Ковид-19-ийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжид ашиглагдаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ХСҮТ-ийн ерөнхий захирал асан Эрдэнэхүү: “Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө” 38 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 56 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 58 мин Сэрэмжлүүлэг 59 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 1 цаг 0 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 1 цаг 2 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 1 цаг 4 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 1 цаг 5 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 2 цаг 6 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 2 цаг 9 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 2 цаг 16 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 2 цаг 26 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 2 цаг 26 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 2 цаг 30 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 4 цаг 51 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 5 цаг 6 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 5 цаг 52 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 5 цаг 56 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 6 цаг 10 мин Нийтийн тээврийн шинэ автобусаар нисэх буудал руу зорчих боломжтой боллоо 6 цаг 20 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху... Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн... Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой т... Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талб... Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр тө...
Top