x

Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ

2025 оны нэгдүгээр улирлын байдлаар хүүхэд "Суррон" унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас нийт 11 осол бүртгэгдэж, 15 хүүхэд өртсөн байна. Энэ нь 2024 оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 60 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Осолд өртсөн хүүхдүүдийн хувьд:

  • 6 хүүхэд хөнгөн,

  • 5 хүүхэд хүндэвтэр,

  • 1 хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.

Насны ангиллаар авч үзвэл:

  • 17 настай хүүхдүүд 46.7 хувь,

  • 16 настай хүүхдүүд 20 хувь,

  • 15 настай хүүхдүүд 26.7 хувь,

  • 14 настай хүүхдүүд 6.7 хувийг эзэлж байна. Мөн осолд өртсөн хүүхдүүдийн 9 нь эрэгтэй, 6 нь эмэгтэй байжээ.

Осол гарах нөхцлийг үзвэл:

  • 11 хүүхэд автомашины зам дээр,

  • 2 хүүхэд явган хүний гарцаар гарах үедээ,

  • 2 хүүхэд явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах үедээ осолд орсон байна.

Стандарт хэмжил зүйн газраас баталсан журмын дагуу "Суррон" төрлийн хэрэгслээр 18 насанд хүрсэн, жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн бөгөөд дараах шаардлагыг хангасан байх ёстой:

  • Улсын бүртгэлд бүртгүүлсэн байх,

  • Улсын дугаар авсан байх,

  • 2 талдаа тольтой байх,

  • Тоормосны бүрэн бүтэн байдлыг хангах,

  • Нийтийн тээврийн эгнээ болон замын баруун захыг ашиглахгүй байх,

  • Шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй байх,

  • Анхааруулах дуут дохиотой байх,

  • Хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх,

  • Зөвхөн замын зорчих хэсгийн баруун гар талаар явах.

Иймд эцэг эхчүүд 18 нас хүрээгүй хүүхдийг суррон унаж замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг, мөн замын хөдөлгөөнд оролцоход үүсэх эрсдэлийн талаар сайтар ойлгуулж анхааруулахыг албаныхан зөвлөж байна.

Эх сурвалж: Стандарт хэмжил зүйн газар, Зам тээврийн ослын судалгаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 6 цаг 44 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 8 цаг 14 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 9 цаг 6 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 9 цаг 9 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 9 цаг 10 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 9 цаг 12 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 9 цаг 14 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 9 цаг 17 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 9 цаг 19 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 9 цаг 22 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 цаг 10 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 11 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 11 цаг 42 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 11 цаг 46 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 11 цаг 56 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 11 цаг 58 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 12 цаг 1 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 13 цаг 27 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 13 цаг 43 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 13 цаг 44 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Хулгайлагдсан боломж 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха...
Top