x

Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутагт, Эг, Сэлэнгийн бэлчир орчимд байрлах Эгийн голын усан цахилгаан станцын (УЦС) төслийн талбайд ажиллаж байна.

Эгийн голын УЦС нь Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдсэн бөгөөд импортын эрчим хүчийг багасгах, Төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой төсөл юм.

Дэлхийн өвийн хороо, Олон Улсын Байгаль Хамгаалах Холбооноос төслийг дангаар хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй болохыг тэмдэглэж, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг ЮНЕСКО-ийн аргачлал болон олон улсын стандартын дагуу боловсруулах шаардлагатай гэж чиглэл өгсөн байна.

Энэ хүрээнд 2025-2026 онд Эгийн голын УЦС-ын Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх өөрчлөлтийг тодорхойлох судалгаа, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, УЦС-ын туслах боомт болон үндсэн техник эдийн засгийн үзүүлэлтийн нэмэлт судалгааг хийж, бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэлийг хангах юм. Монгол-Оросын экспертүүдийн хамтарсан ажлын хэсэг 2026 оны эхний хагаст эцсийн дүгнэлтээ гаргахаар тохиролцжээ.

Мөн Ерөнхий сайд орон нутгийн хөгжлийг дэмжих зорилготой байгалийн аялал жуулчлалын “Хантай” цогцолборын ерөнхий төлөвлөгөөний төсөлтэй танилцсан байна.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.183.29)
    Нөгөө эрдэнэбүрэн яасан бэ?
    2025 оны 04 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 6 цаг 54 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 8 цаг 24 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 9 цаг 16 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 9 цаг 19 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 9 цаг 20 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 9 цаг 22 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 9 цаг 24 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 9 цаг 27 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 9 цаг 29 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 9 цаг 31 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 цаг 20 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 11 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 11 цаг 52 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 11 цаг 56 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 12 цаг 6 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 12 цаг 8 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 12 цаг 11 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 13 цаг 37 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 13 цаг 52 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 13 цаг 54 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Хулгайлагдсан боломж 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха...
Top