x

Д.Цэнджав: Коронавирусээр өвчилсөн хүүхдүүдэд сэргээн засах эмчилгээ хийнэ

Хотын дарга Д.Сумъяабазар коронавирусийн халдварын дараах сэргээн засах эмчилгээг эрчимжүүлэхэд анхаарахыг үүрэг болгосон юм. Тус ажлын биелэлт ямар байгаа талаар НЭМГ-ын Уламжлалт анагаах ухаан, сэргээн засах тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Цэнджаваас тодрууллаа.

-Коронавирусийн халдварын дараах сэргээн засах эмчилгээг эрчимжүүлэх чиглэлээр  ямар ажил хийж байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 28 мянга гаруй хүүхэд коронавирусээр өвчлөөд байна. Ковидоор өвчилсөн том хүнд ч бай, хүүхдэд ч бай ковидын дараах эмгэг хам шинж, эмнэл зүйн хам шинжүүд илэрч байгаа. Өөрөөр хэлбэл, толгой өвдөх, ядрах, үл ялиг ачаалал авахаараа амьсгаадах, мартамхай болох, юманд төвлөрөхгүй байх гэх мэтээр шинж тэмдэг илэрнэ. Эдгээр шинж тэмдэг нь хүний амьдралын чанарыг бууруулж, бүтээмжийг багасгадаг. Насанд хүрэгчдийн хувьд дээрх шинж тэмдгүүдийг анзаараад, ковидын дараах сэргээн засах эмчилгээг сувилалд хийлгэх, амралтын газарт алжаал ядаргаагаа тайлах, агаарт алхах гэх мэтээр арга хэмжээ авч байна. Гэхдээ хүүхдүүдээ анзаардаггүй.

Хүүхэд толгой эргэх, нойргүйдэх, амархан ядрах зэрэг шинж тэмдгүүдээ өөрөө ч анзаарахгүй, томчууд ч тоодоггүй. Коронавирусээр өвчилсөн хүүхдүүдийн дархлаа сул байгаа энэ үед хичээлийн шинэ жил эхэлснээр хүүхдүүдийн ачаалал нэмэгдэж, улирлын томуу, томуу төст өвчнөөр амархан өвчлөх, дархлаа сулрах магадлалтай байна. 

Иймд НЭМГ-аас коронавирусээр өвчилсөн хүүхдүүдийн сэргээн засах эмчилгээнд илүү анхаарал хандуулан ажиллаж байгаа. Ковидоор өвдсөн хүүхдүүдийн сэргээн засах эмчилгээг тухайн хүүхдэд илэрч буй эмнэл зүйн шинж тэмдгээс нь хамаарч сувилалд эмчлэх үү, хүүхдийн сэргээн засах төвд сувилахуй гэдгийг тодорхойлох юм.

-Сэргээн засах эмчилгээг хаана хийлгэвэл зохих вэ?

-Нийслэлд “Эрүүл үрс”, “Хан туул”, “Бяцхан тэмүүлэл” гэж хүүхдийн сэргээн засах гурван том төв бий. Мөн нийслэлийн иргэдэд үйлчилдэг Сэргээн засах клиникийн эмнэлэг гэж байдаг. Тэгэхээр ковидын дараа илэрч буй шинж тэмдэг нь их байвал дээрх төвүүдэд сэргээн засах эмчилгээ хийнэ.

Харин харьцангуй хөнгөнөөр өвдсөн мөртлөө ядарч сульдаад байвал гэр бүлд нь түшиглэсэн сэргээн засах эмчилгээ (community-based rehabilitation) хийх юм. Эцэг эхчүүд хүүхдүүдээ маш сайн анзаарч, анхаарах хэрэгтэй.

Гарын алга хүйтэн, хөлстэй, нүдний доогуур харлаж, хөхөрсөн байвал таны хүүхэд ядарсан, дархлаа унасан байна гэсэн үг.

-Гэр бүлд нь түшиглэсэн сэргээн засах эмчилгээ гэдэгт ямар эмчилгээ орох вэ?

-Гэр бүлд түшиглэсэн сэргээн засах эмчилгээнд чийрэгжүүлэх үйл ажиллагаа багтдаг. Өөрөөр хэлбэл, агаарт гаргах, биеийн тодорхой цэгүүдэд иллэг хийх, ууланд алхах, битүү шөл уулгах, бага насны хүүхдийг шар сүүнд оруулах, сүүн бариа хийх, сүүлний тосоор биеийг нь тослох гэх мэт монгол аргаар хүүхдийнхээ ядаргааг тайлж, дархлааг дэмжих боломжтой.

Мөн хамгийн чухал зүйл нь хүүхдээ унтах ёстой цагт нь унтуулж сургах юм. Унтахаас нь өмнө гар утас, компьютер хэрэглүүлэхгүй байж, амраах хэрэгтэй. НЭМГ-аас ковидын дараах сэргээн засах эмчилгээний эмнэл зүйн заавар, удирдамжаа Эрүүл мэндийн яамаар батлуулах гэж байна. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, төрийн өмчит сэргээн засах төв, сувиллуудтай хамтран, хүүхдүүдийг биеийн нөхцөл байдал, шинж тэмдгээр нь эрэмбэлэн ангилж, сэргээн засах эмчилгээг эмнэлгийн орчинд хийхээр төлөвлөж байгаа.

Хөнгөн өвдсөн 21 мянган хүүхэд бий. Эдгээр хүүхдэд гэрийн нөхцөлд сэргээн засах эмчилгээ хийн, хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөгөөрэй хэмээн эцэг, эхчүүдэд зөвлөе.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ХСҮТ-ийн ерөнхий захирал асан Эрдэнэхүү: “Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө” 30 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 48 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 49 мин Сэрэмжлүүлэг 51 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 52 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 54 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 56 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 57 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 1 цаг 58 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 2 цаг 1 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 2 цаг 8 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 2 цаг 18 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 2 цаг 18 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 2 цаг 22 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 4 цаг 43 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 4 цаг 58 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 5 цаг 43 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 5 цаг 47 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 6 цаг 2 мин Нийтийн тээврийн шинэ автобусаар нисэх буудал руу зорчих боломжтой боллоо 6 цаг 11 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху... Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн... Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой т... Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талб... Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр тө...
Top