x

Б.Болдсайхан: Хүүхдээ өвтгөхгүй, үхүүлэхгүй гэж бодож байвал вакцинаа хийлгэ

"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан коронавирусийн нөхцөл байдал болон хүүхдүүдийг вакцинжуулахтай холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр "Маш олон судалгааны төвүүд олон хүнд вакцин хийгээд гарсан үр дүнгээ л ярьж байгаа. Тэр тусмаа Ковид-19 бол дэлхий нийтэд анхны зүйл. Бид анх удаа амьдарч байгаа учраас алдах эрхтэй гэж ярьдаг. Монголчууд ч алдаж байгаа. Сүхбаатарын талбай дээр хэдэн мянгаараа үнсэлцээд л байж байна. Засгийн газар ч алдаж байгаа. АНУ ч алдсан. АНУ-д ямар байсныг санаж байна уу. Өдийд Нью Йоркт хэцүү байсан.

Дэлхийн хоёрдугаар дайн шиг хүнээ тавих газаргүй массаар нь оршуулж байсан. Бүгд алдаж байгаа ч хамгийн бага алдах ёстой, яагаад гэвэл энэ алдааны цаана хүний амь байгаа. Бусад орныхтой харьцуулаад өвчлөлийн хувьд тэдэн хувь, вакцинжуулалтын хувь тэдэн хувь байна гээд байгаа нь ингэж л тэдний алдаанаас сурах хэрэгтэй.

Вакцин тариулаад л маргааш нь ид шидтэй болоод, гадуураа хуяг хийчихсэн мэт болж байгаа юм биш. Мөн огт өвдөхгүй гэсэн үг биш. Вакцин тариулсан, тариулаагүй бүх хүн халдвар авч байгаа. Халдвар бие рүү ороод өвдөж эхлэх, огт өвдөхгүй байх гээд тодорхой зүйл бий. Дэлхий даяар вакцины нэг, хоёрдугаар тунгаа хийлгэсэн хүмүүсийн дөрөв, таван хувь нь халдвар авч байна. Зарим орнуудад үүнээс өндөр байгаа. 

Монголд энэ тохиолдол харьцангуй бага. Гэвч хүмүүс вакцин хийлгэсэн ч өөрийнх нь бие сул, дархлаа муу байгаа тул тийм амар биш. Нэгдүгээр тунгаа хийлгээгүй хүмүүс хийлгээрэй. Хоёрдугаар тунгаа хийлгэж амжаагүй бол хийлгэхийг уриалж байна. Бүх хүмүүс вакцинаа хийлгэсэн ч өвдөлт бүрэн алга болохгүй. Тэр байтугай энэ зун, намар ч арилахгүй. Тав, арваар өвддөг, долоо хоногт нэг, хоёроор нас барах тохиолдол байсаар байх болно. 

Халдвар авч байгаа хүмүүсийн 50-60 хувь нь хүүхдээр дамжиж байгаа. 18 хүртэлх насны хүүхэд хүн амын 30 хувь байгаа. Эдгээр хүүхдэд огт вакцин хийгээгүй учраас тэднээр дамжиж, зарим нь өвдөж байна. 

Харамсалтай нь сүүлийн үед таргалалттай, чихрийн шижинтэй, суурь өвчтэй, хоолой өвддөг хүүхэд их боллоо. Тэд илүү их өвдөж байна. Энэ намар хичээл эхэлнэ. Үүнээс өмнө бүх хүүхдээ вакцинжуулъя гээд дэлхийн хамгийн үнэтэй, хүндрэл бага Рfizer вакцины 2.5 сая тунг Засгийн газар гэрээ хийгээд, эхнээсээ оруулж ирсэн. 1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж бодож байвал вакцин хийлгэхээс өөр аргагүй. Дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын судалгааны төвд өчнөөн удаан судалгаа хийгээд батлагдсан вакцин хийлгэх нь чухал. Энэ дотроос хамгийн аюулгүй нь Pfizer юм.

Би хамгийн түрүүнд 15 настай хүүдээ Pfizer вакцин хийлгэнэ. Яагаад гэвэл би хүүгээ битгий өвдөөсэй, хүндрэхгүй байгаасай гэж бодож байна. Хоёр сая том хүн өөрсдөө вакцин хийлгэчихээд,  талбай дээр тоглож байгаа жаахан хүүхдүүдийг яагаад вакцин хийж хамгаалдаггүй юм бэ? Хүүхдүүд эхнээсээ өвдөөд, үхээд эхэллээ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 1 цаг 50 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 2 цаг 8 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 2 цаг 9 мин Сэрэмжлүүлэг 2 цаг 12 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 2 цаг 12 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 2 цаг 14 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 2 цаг 16 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 2 цаг 17 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 3 цаг 18 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 3 цаг 21 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 3 цаг 28 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 3 цаг 38 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 3 цаг 38 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 3 цаг 42 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 6 цаг 3 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 6 цаг 18 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 7 цаг 3 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 7 цаг 7 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 7 цаг 22 мин Нийтийн тээврийн шинэ автобусаар нисэх буудал руу зорчих боломжтой боллоо 7 цаг 31 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху... Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн... Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой т... Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талб... Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр тө...
Top