x

Тусгай зөвшөөрөлтэй холбоотой найман үйлчилгээг E-MONGOLIA системд нэвтрүүллээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд тавих хяналт сайжирч, чирэгдлийг арилгаж ажиллана

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулдаг эрүүл мэндийн чиглэлийн тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод, чирэгдэлгүй болгоход анхаарч ажиллана. Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хандаж тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, хувь хүний хүсэлт хаана хэрхэн шийдвэрлэгдэж буй талаар үе шат бүрийнх нь зураглалыг бодит хугацаанд иргэн өөрөө харж байх боломж бүрдэх юм. Мөн үйл ажиллагааны талаар эргэн мэдээлэх, улирал бүрийн тайланг олон нийтэд мэдээлж ажиллах болно.

Тусгай зөвшөөрөлтэй холбоотой найман үйлчилгээг E-MONGOLIA системд нэвтрүүллээ

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд 50 орчим байгууллагын 516 үйлчилгээг E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн системд нэвтрүүлсэн. Нийслэлийн хэмжээнд 12 байгууллагын 113 төрлийн үйлчилгээг тус системд бүрэн шилжүүлсэн бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрлийн найман үйлчилгээ багтаж байна. Үүнд:

  1. Эмнэлгийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах

  2. Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах

  3. Сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах

  4. Сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах

  5. Ахуйн шавьж, мэрэгч устгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт олгох

  6. Ахуйн шавьж, мэрэгч устгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах

  7. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах

  8. Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах гэх мэт.

Эмнэлэг, эмийн сангийн тусгай зөвшөөрлийн төслийг тогтмол авдаг болно

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас эмнэлэг, эмийн сангийн тусгай зөвшөөрөл хүссэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын төслийг жилд 3-4 удаа тодорхой хугацаанд хүлээн авч байсан билээ. Энэ нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хувьд бичсэн төслөө судлуулах боломжгүй байх, төсөл авах хугацаанаас хоцрох, санхүүгийн эрсдэл тулгарах зэрэг дутагдалтай талууд байсныг өөрчлөн зохион байгуулж, олон нийтэд ил тод, нээлттэй болгохоор ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд тусгай зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд шинээр эмнэлэг, эмийн сангийн тусгай зөвшөөрөл хүссэн төслийг ажлын бүх өдөр тогтмол өгөх боломжтой болох бөгөөд шаардлагатай заавар зөвлөмжийг нээлттэй авч, төслөө аль шатанд хянагдаж байгааг бүрэн мэдэх боломж бүрдэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 1 цаг 40 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 2 цаг 47 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 3 цаг 5 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 3 цаг 7 мин Сэрэмжлүүлэг 3 цаг 9 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 3 цаг 9 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 3 цаг 12 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 3 цаг 13 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 3 цаг 15 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 4 цаг 15 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 4 цаг 19 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 4 цаг 25 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 4 цаг 35 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 4 цаг 35 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 4 цаг 39 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 7 цаг 0 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 7 цаг 16 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 8 цаг 1 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 8 цаг 5 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 8 цаг 20 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху... Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн... Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой т... Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талб... Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр тө...
Top