x

Х.Алтайсайхан: Халдварын үед цусан дахь сахарын хэмжээ огцом нэмэгддэг

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. 

Өнөөдрийн мэдээллээр АШУҮИС-ийн төв эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор профессор Х.Алтайсайхан чихрийн шижин өвчтэй хүмүүсд коронавирусийн халдварын үед хэрхэх талаар зөвөлгөө өглөө. 

Тэрээр "Чихрийн шижин нь цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээр бодисын солилцоо хямарч, олон эрхтэн системийн талаас хүндрэл гардаг ийм өвчин юм. Гол нь зүрх, судасаар хүндэрдэг өвчин.

Коронавирусийн халдвараар өвдсөн хүмүүсийн тоо баримтаас харахад хүнд, хүндэвтэр, маш хүнд хүний тоо нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор нас баралт өндөр байна. Зүрх, бөөрний дутагдалтай, чихрийн шижинтэй, уушгины архаг өвчтэй хүмүүс хүндэрч байна. Иймд архаг өвчтэй хүмүүсийг хянаж, хүндрэл, нас баралтаас сэргийлэх арга хэмжээг авч байна.

Хордлого, халдварын үед цусан дахь сахарын хэмжээ огцом нэмэгддэг. Ингэснээр сахарын хүндрэлээр нас барах эрсдэл байна. Комд орох болон олон эрхтний системийн дутагдалд орох аюултай. Нөгөөтэйгүүр ковид өвчин хүнд хэлбэртэй учир ийм хоёр чиглэлийн хүндрэл байна.

Суурь, архаг өвчтэй хүмүүс цусан дахь сахарын хэмжээг өглөө өлөн үедээ, орой унтахын өмнө өдөрт хоёр удаа үзэж байх нь зүйтэй.

Цусны сахарын хэмжээ 15 ммолиос дээш болбол яаралтай эмнэлэгт хэвтэж, эмчлүүлэх хэрэгтэй. Эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээг 4 цаг тутамд түргэвчилсэн оношлуураар хянаж байх ёстой. Эмчлүүлж буй хүмүүст хэрхэн хяналт тавих сургалтыг эмч нарт өгч байна.

Зорилтот түвшин гэж байдаг. Цусан дахь сахарын хэмжээ 6-10 ммоль байхаар зорилтот түвшин гээд тухайн хүний өвчилсөн жил, сахарын хэмжээ шээсэн дэх кетоны хэмжээнээс хамаараад харилцан адилгүй тогтоодог. Чихрийн шижин өвчтэй хүмүүс дотоод шүүрлийн эмчийн хяналтад байж, зөвлөгөө авч байх хэрэгтэй.

Чихрийн шижинтэй хүмүүс тогтмол цагт хоол идэж, өдөрт хоёр удаа сахарын хэмжээгээ үзэж байхыг зөвлөе. Сахарын хэмжээг богино хугацаанд гаргадаг түргэвчилсэн оношлуур бий. Өндөгнөөс цусны дээж аваад үздэг.

Сахарын хэмжээ 15 ммолиос дээш байвал яаралтай эмнэлэгт хандана. 10-15 ммолийн хооронд байвал өдөрт 4 цаг тутамд сахарын хэмжээгээ үзнэ. 

Шээсний кетон гэдэг нь уургийн бодисын солилцооны хямрал. Хурдан хугацаанд бөөрний дутагдалд орох, зүрх, судасны хүндрэлээр нас барах эрсдлийг үзүүлдэг үзүүлэлт. Туузан оношлуураар шээсний кетоныг хэмждэг. Уг оношлуурыг шээсэнд дүрж үзнэ. 1+, 2+тэй байвал яаралтай эмнэлэгт хандана. Хоёр цаг тутамд 120-180 мл бүлээн ус ууж байх хэрэгтэй.

Коронавирусийн халдвар авсан чихрийн шижинтэй хүмүүст ядарч, сульдах шинж тэмдэг их илэрч байна.

Булчинг ажиллагаатай байлгахын тулд босож, суух, хана түшиж зогсох зэрэг дасгал хөдөлгөөнийг хийж байх нь зүйтэй. Ядарч байна гээд хэвтээд байвал улам ядарна.

Вакцин коронавирусийн халдвараас сэргийлэх хамгийн сайн арга. Вакциндаа хамрагдах нь чухал. Янз бүрийн хариу урвал үзүүлэх гэж нөлөө бий. Энэ нь тухайн хүний бие организмаас шалтгаална" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 2 цаг 47 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 3 цаг 54 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 4 цаг 12 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 4 цаг 14 мин Сэрэмжлүүлэг 4 цаг 16 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 4 цаг 16 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 4 цаг 19 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 4 цаг 20 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 4 цаг 22 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 5 цаг 22 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 5 цаг 25 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 5 цаг 32 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 5 цаг 42 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 5 цаг 42 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 5 цаг 46 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 8 цаг 7 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 8 цаг 22 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 9 цаг 8 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 9 цаг 12 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 9 цаг 26 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху... Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн... Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талб... XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой т... Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр тө...
Top