x

“Токио-2020” олимпын үеэр дотоодын үзэгчдээ цэнгэлдэхэд оруулах эсэхийг ирэх сард шийднэ

Жил бүр уламжлал болон явагддаг Япон дахь монголчуудын Хаврын баяр энэ жил цахимаар зохион байгуулагдахаар болжээ. 1999 оноос эхэлсэн тус баяр Япон улсад амьдарч, ажиллаж, суралцаж байгаа монголчуудын хамгийн том баяр юм.

Өнгөрсөн онд цуцлагдсан тус баярыг цар тахлын аюул намжаагүй байгаа ч энэ жил заавал зохион байгуулах болсон нэг том шалтгаан нь “Токио-2020” олимпын наадам аж.

Жил бүрийн Хаврын баярын арга хэмжээний томоохон хэсэг нь спортын тэмцээн уралдаан байдаг бөгөөд Монголын алдарт сүмочид бөхийн барилдаан болон бусад уралдаан зэрэг спортын тэмцээнийг ивээн тэтгэж, шагнал гардуулдаг, бүр өөрсдөө ч барилддаг уламжлалтай юм.

Нэг жил хойшлогдсон Токиогийн олимпын наадам Долдугаар сарын 23-наас Наймдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ. Шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлэн, энэ удаад олимпын наадамд гадаадын үзэгчдийг хүлээн авахгүй болсон. Харин дотоодын үзэгчдийг цэнгэлдэх хүрээлэнд оруулах эсэхийг ирэх зургаадугаар сард шийдэх юм.

Хэрэв дотоодын спорт сонирхогчдод олимпын наадмыг үзэх зөвшөөрөл олгох юм бол Монголынхоо олимпын шигшээ багийг зохион байгуулагч оронд дэмжих гол хүмүүс бол Японд аж төрж байгаа монголчууд, Монгол Улсыг дэмжин, хамтран ажилладаг япончууд билээ. Энэ утгаараа энэ жилийн Хаврын баяр манай тамирчдын хувьд чухал үйл явдал болж байна.

Түүнчлэн Хаврын баярт манай улсын иргэдээс гадна Монголд элэгтэй япончууд, Монголын шигшээ багийг олимпын үеэр хүлээн авах хотын төлөөлөгчид оролцоно. Мөн Их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүтэй сүмо болон Монгол Улсаас Токитэнкү А.Хүчитбаатар агсны гэр бүл оролцох юм.

Дээрх баярт Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар мэндчилгээ илгээжээ.

Дашрамд дуулгахад, Японы Намэгата хот хүндийг өргөлт, Яхико байт харваа, Изүмисано хөнгөн атлетик, Сакүрагава буудлага, Имабэцү туялзуур сэлэм, Изүнокүни жүдо, Шимада хот бокс, ширээний теннисний багийг хүлээн авч, дэмжихэд бэлэн болоод байгаагаа мэдээлжээ.

Эх сурвалж: МҮОХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 12 цаг 8 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 12 цаг 14 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 12 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 12 цаг 44 мин ОХУ, Монголын худалдаа энэ оны эхний хоёр сард 25 хувиар өсжээ 13 цаг 2 мин Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 82 хувьтай үргэлжилж байна 13 цаг 3 мин Улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 10-нд болно 13 цаг 4 мин Кызыл–Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэгийг зургаадугаар сард эхлүүлнэ 13 цаг 4 мин Импортын дүн 3.9 хувиар өсөж, 3559.4 сая ам.долларт хүрчээ 13 цаг 5 мин Иогийн спортын тэмцээнүүдэд амжилттай оролцсон тамирчдад 100 жилийн ойн медаль гардууллаа 13 цаг 8 мин Гарцан дээр хүүхэд мөргөөд зугтсан этгээд насанд хүрээгүй байжээ 13 цаг 10 мин Японы “Тур де Кумано” уралдаан эхэлж, ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын багийн бүрэлдэхүүнд оролцож байна 13 цаг 10 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоожээ 13 цаг 11 мин Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй байна 14 цаг 1 мин Газартай холбоотой үйлчилгээг цахимаар E-Mongolia системээс авах боломжтой 14 цаг 29 мин ЧУУЛГАН: Д.Загджавыг чөлөөлж, С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ 14 цаг 33 мин АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь 14 цаг 49 мин Монгол Улс: Хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, хүүхдийн байгууллагын хөгжил 16 цаг 30 мин Ф.Мерцийн гадаад бодлого Франц, Польшийн харилцааг сэргээхэд чиглэж байна 16 цаг 31 мин Говийн бүсийн алслагдсан багуудыг шилэн кабелийн сүлжээнд холбож эхэллээ 16 цаг 32 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top