x

Л.Энхсайхан: Фпайзер вакциныг 16-аас дээш насны хүүхдэд хийхийг зөвлөж байгаа

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр дархлаажуулалтын талаар Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл өглөө. 

Тэрээр "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Фпайзер вакциныг 16-аас дээш насны хүүхдүүдэд хийж болно гэсэн байгаа. Бусад вакцины хувьд 18-аас доош насныханд шууд зөвлөсөн мэдээлэл гараагүй байна. Энд нэг зүйлийг хэлэхэд, эцэг эхчүүд бид хүүхэддээ “За” гэж хэлэх ёстой. За гэж хэлж, хэвийн амьдралд нь оруулахын тулд насанд хүрсэн 18-аас дээш насныхан вакциндаа идэвхтэй хамрагдаж, бүгд вакцины хоёр тунгаа авчихвал хүүхдүүдэд халдвар тараах эрсдэл тэр хэмжээгээр буурна гэдгийг сануулж хэлмээр байна. 

БНХАУ-д үйлдвэрлэсэн Вероселл вакцины эсрэг заалтад жирэмсэн хүн багтаж байгаа. Харин Верроселл вакциныг хөхүүл хүнд хийж болно. Тиймээс нийслэл болон хөдөө орон нутагт ажиллаж байгаа бүх вакцины цэгүүд хөхүүл эхчүүдийг вакцинд хамруулах нь зүйтэй. Харин Спутник-V вакциныг жирэмсэн, хөхүүл хүнд хийж болох талаар мэдээлэл байхгүй учраас одоогоор зөвлөхгүй, эсрэг заалттай гэсэн үг" гэлээ.

Өнөөдрийн бадлаар Улсын хэмжээнд 1.3 сая хүн вакцинд хамрагдсанаас нэгдүгээр тунд 947.5 мянган иргэн, хоёрдугаар тунд 451 мянган хүн хамрагдаад байна.

Харин хөдөө орон нутагт 270 мянган иргэн вакцинд хамрагдсанаас 203.7 мянга нь нэгдүгээр тунд, 66.6 мянга нь хоёрдугаар тундаа хамрагджээ. Мөн өчигдөрөөс хөдөө орон нутагт вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлээд буй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 2 цаг 19 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 3 цаг 26 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 3 цаг 44 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 3 цаг 45 мин Сэрэмжлүүлэг 3 цаг 48 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 3 цаг 48 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 3 цаг 50 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 3 цаг 52 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 3 цаг 53 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 4 цаг 54 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 4 цаг 57 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 5 цаг 4 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 5 цаг 14 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 5 цаг 14 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 5 цаг 18 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 7 цаг 39 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 7 цаг 54 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 8 цаг 39 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 8 цаг 43 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 8 цаг 58 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху... Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн... Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талб... XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой т... Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр тө...
Top