Цус бол орлошгүй их үнэтэй зүйл бөгөөд аливаа мөнгө хөрөнгөөр үнэлж болдоггүй зүйл билээ. Энэ үнэлэгдэшгүй зүйлийг яаралтай хэрэг болсон хүнд амьдрал бэлэглэн цусаа бэлэглэгч хүн бол цусны донор юм.
2004 оноос эхлэн дэлхий нийтээр жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдрийг Цусны донорын дэлхийн өдөр болгон тэмдэглэх болсон билээ. Бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагагүй сайн дурын донорын эгнээг өргөжүүлэх зорилготой уг томоохон үйл ажиллагааг Монгол Улс 15 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Цусны донорын дэлхийн өдрийн нээлт ирэх 6 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатарын талбайд 11 цагт эхэлнэ. Хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч хэн бүхэнд нээлттэй. Та бүхнийг урьж байна.
Донорын цус ямар дамжлагаар хүний амь авардаг вэ?
Таны мэдэх ёстой таван зүйл: