x

Та рашаан сувилалд амарч сувилуулахаар төлөвлөсөн үү?

Хэрэв та зуны эхэн сар гарсан ч хаврын ядаргаанаасаа салаагүй бол аав ээж, гэр бүлээрээ хаана амрахаа төлөвлөөгүй бол дараах мэдээллээс эрэлт ихтэй рашаан сувиллуудын эмчилгээний төрөл, холбогдох мэдээллийг авна уу.

АХМАД НАСТНУУД ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БОЛОМЖТОЙ 

Улсын хэмжээнд энэ жил 30 орчим амралт, сувиллын газар үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Ихэнх амралтын газар энэ сарын 15-наас захиалгаа авч эхлэх юм байна. Зуны улиралд зарим хүн нутаг руугаа явж ах дүүстэйгээ уулзалдахыг эрхэмлэдэг. Тиймээс нийслэл хотын ойролцоо байдаг газрууд болон аймаг орон нутаг дахь рашаан ус түшиглэсэн, эмийн бус эмчилгээтэй газруудын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

Мөн өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа улсын үйлчилгээтэй магадлан итгэмжлэгдсэн, ахмад настнууд нийгмийн даатгалын хөнгөлөлт эдлэх боломжтой сувиллын газруудыг танилцууллаа. Рашаан сувиллуудыг ерөнхийд нь рашаан болон клиник гэж ангилдаг. Рашаан сувилал нь байгалийн гаралтай эрдэст ус, шавраар эмчлэх, клиник нь химийн гаралтай эм, тарилгаар биеийг нөхөн сэргээхийг хэлдэг. Улаанбаатар хот болон суурьшмал төвүүдэд байх сувиллууд ихэвчлэн клиник үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэдэг юм байна.

ХОТЫН ОЙРОЛЦООХ РАШААН СУВИЛЛУУД 

Мойлтын тохойн сувилал: Улаанбаатар хотоос засмал замаар 40 км яваад Тэрэлжийн хөндийн байгалийн үзэсгэлэнт газар Туул голын хөвөөнд байрладаг. Гүүний саам, бөөр үе мөчний элсэн шарлага, бүх төрлийн бариа засал, хийн бясалгалын дасгал, хүчилтөрөгчийн коктейл, бумба эмчилгээг танд үзүүлнэ. Баруун дөрвөн зам, Нарантуул зочид буудлын эсрэг талын автобусны буудлаас өдөрт 16:00 цагт автобус явна. Нэг талдаа 1,800 төгрөг. Мангут эмнэлгээс эрхийн бичиг авна. Даатгалтай бол 35000, Даатгалгүй бол 45,000 төгрөгөөр үйлчилдэг юм байна.

Утас: 99615749, 95955807

Оргил рашаан сувилал: Богдхан уулын ар хормойд, Улаанбаатар хотын өмнөд хэсэг Хан-Уул дүүрэгт Удирдлагын боловсролын академийн хажууд байрладаг. Оргил рашаан сувилал нь байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 250 хүн хүлээн авдаг аж.

Утас: 341152, 342093, 342096, 342092 

Ар жанчивлангийн рашаан: Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрладаг. Улаанбаатараас 70 километрийн зайд оршдог. Жилийн дөрвөн улиралд байнгын ажиллагаатай. Нэг ээлжиндээ 150-300 хүн хүлээн авах хүчин чадалтай. Ходоод, элэг, цөс болон цусны даралт ихсэх, багасгах, үе мөч, ууц нурууны архаг өвчин, мэдрэлийн системийн төрөл бүрийн өвчтэй хүмүүсийг эмчлэх зориулалттай.

Утас: 99041639, 99889891, 88119252

Өвөржанчивлан: Нийслэлээс 75 км зайд байрлах Өвөржанчивлангийн рашаан сувилал элэг, цөс, ходоод, нойр булчирхайн өвчинд уудаг рашаантай. Өвөл, зуны аль ч улиралд өвчтөнүүдийг хүлээж авдаг. Захиалгын төв нь МҮЭСТО-ы гуравдугаар давхар 306 тоот өрөөнд байдаг.

Утас: 88001511, 322075

ҮЕ МӨЧ, АРЬСНЫ ӨВЧТЭЙ ХҮМҮҮС ХААНА ХАНДАХ ВЭ? 

Хужиртын халуун рашаан: Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт далайн төвшнөөс дээш 1600 метрт, Улаанбаатараас 290 км-т оршдог. Тус сувилал нь байнгын ажиллагаатай. Нэг ээлжиндээ 350-600 хүн хүлээн авна. Уг рашааныг эрт дээр үеэс нутгийн ардууд элэг, цөс, ходоод гэдэсний архаг өвчинг анагаахад хэрэглэж ирсэн уламжлалтай.

Утас: 01322-26507, 91913860, 99093324 

Элма хужирт: Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт байрладаг. Халуун рашаан. Сувилгааны төрөл үйлчилгээг сонирхвол уламжлалт эмчилгээ, зүү төөнүүрийн чиглэлээр мэргэшсэн их эмч, сувилагчид ажилладаг юм байна.

Утас: 99092120 

Отгонтэнгэрийн рашаан: Завхан аймгийн Алдархаан сумын нутагт, Улиастай сумаас зүүн тийш 78 километр, Отгонтэнгэр уулнаас 20 гаруй километр зайтай өндөр уулс, ой мод бүхий газарт байрладаг. Отгонтэнгэрийн рашаан нь зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-нийг хүртэл улирлын ажиллагаатай. Уг рашаан нь элэг цөс, ходоод гэдэсний архаг өвчнүүд болон үе мөчний өвдөлтийг анагаах чадалтай. Цэвэр агаараар уушгины бүх төрлийн өвчинд тустай гэдэг. Энэхүү рашааныг уух, шавших зайлах, орох хэлбэрээр эмчилгээнд хэрэглэдэг аж.

Эрүүл мэндийн даатгалтай бол хоногийн 8,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалгүй бол 20,000 төгрөг. Эмчлүүлэхээр захиалгад орсон хүмүүст долоо хоногт нэг удаа Улаанбаатар хотоос гарах унааны үйлчилгээг зохион байгуулж өгдөг байна.

Утас: 99051478, 93036701 

Аварга тосон сувилал: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байдаг. Улаанбаатар хотоос 203 километр зайтай. Зүү төөнүүр, бариа засал, хануур, самнуур, монгол эмэн эмчилгээ зэрэг уламжлалт эмчилгээгээр үйлчилдэг.

Утас: 7000-3034, 9582-9918, 9636-3032 

Шаргалжуут рашаан сувилал: Баянхонгор аймгийн төвөөс 60 км-ийн зайд байрладаг. Бүтэц, найрлага, температур нь өөр үйлчилгээний төрөл бүхий халуун рашаан булагтай. Амьсгалын, зүрх судасны, хоол боловсруулах эрхтэний өвчнийг анагаадгаараа онцлогтой.

Утас: 70153034, 70153033, 91888489

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа 21 мин Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 2 цаг 3 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 2 цаг 7 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 2 цаг 59 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 3 цаг 0 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 3 цаг 1 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 3 цаг 2 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 3 цаг 3 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 3 цаг 4 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 3 цаг 5 мин Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 3 цаг 6 мин Трамп Саудын Арабтай зэвсэг болон хөрөнгө оруулалтын түүхэн гэрээ байгууллаа 3 цаг 6 мин Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хэлэлцэх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын X бага хурал болно 3 цаг 7 мин Дорноговь аймагт хүүхэд хамгааллын тогтолцоо шат дараатай сайжирч байна 3 цаг 8 мин Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоогоо нэмэгдүүлнэ 3 цаг 9 мин Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа 3 цаг 9 мин Грекийн Касос арлын орчимд хүчтэй газар хөдөлж, цунамийн аюулын сэрэмжлүүлэг гаргалаа 3 цаг 10 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо 3 цаг 12 мин Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуулах хэлэлцээнд бэлэн гэдгээ мэдэгдлээ 3 цаг 12 мин Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ баталгаажууллаа 3 цаг 13 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оро... Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг ... Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвш... АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэрг...
Top