x

Д.Сумьяабазарыг нийслэлийн Засаг даргад дэмжсэнээр НИТХ Үндсэн хууль зөрчлөө

Шинээр байгуулагдсан НИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн Д.Сумьяабазарыг нэр дэвшүүлэхийг дэмжив. Мөн НИТХ-аас гаргасан шийдвэрийн дагуу Д.Сумьяабазарыг Нийслэлийн Засаг дарга болоод Улаанбаатар хотын захирагчид томилуулахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүллээ.

Д.Сумьяабазарыг хотын даргад нэр дэвшүүлэх тухай асуудал МАН дотор сүүлийн хоёр өдөр яригдаж шийдэгдсэн ч нэр дэвшигч Д.Сумьяабазар энэ талаар ямар нэг байр суурь илэрхийлэхгүй байсан нь олон нийтийн зүгээс “Эрхбиш нэрээ татчих байлгүй дээ” гэсэн хүлээлтийг үүсгээд байсан билээ. Учир нь мань хүн ердөө гурав, дөрөвхөн сарын өмнө УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, Сонгинохайрхан дүүргийн 28-р тойргийн иргэдийг төлөөлөн УИХ-д сонгогдсон хүн.

Гэвч өнөөдөр хуралдсан НИТХ-ын анхдугаар хуралдаан дээр Д.Сумьяабазар гишүүн өөрийн биеэр хүрэлцэн ирж, нийслэлийн Засаг даргад нэр дэвшсэн явдал нь байдлыг өөрчлөв. Ялангуяа нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх явцад түүний илэрхийлсэн байр суурь НИТХ-ын гишүүдийн төдийгүй олон нийтийн гайхашруулав.

Хэлэлцүүлгийн явцад НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс “УИХ-ын гишүүн хүн гишүүний бүрэн эрхээсээ татгалзаагүй байж яагаад давхар албан тушаалд нэр дэвшээд явж байгаа юм бэ? Үндсэн хуулийн зөрчил болж байгаа юм биш үү?” гэсэн асуултад эрхэм гишүүн “Нэгдүгээрт хуулийн зөрчил байхгүй. Хоёрдугаарт Ерөнхий сайд томилохгүй гэвэл яах юм. Гуравдугаарт энэ бол манай намын үнэт зүйл, зарчмын асуудал” гэж хариулав. Ингээд МАН гэдэг нам УИХ, орон нутгийн сонгуульд үнэмлэхүй олонхи болсноор улсын хуулийн дээр гарсан гэдгийг Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазар өөрийн биеэр үлгэрлэлээ. Үлгэрлээд зогсохгүй НИТХ-ын шийдвэрийг Үндсэн хуулийн зөрчил рүү түлхчихлээ.

Учир нь Үндсэн хуулийн 29-р зүйлд заасан ёсоор УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад буюу хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсран хийхийг хориглодог. Хэрэв өөр ажил, албан тушаалд томилогдохоор бол УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ сайн дураар татгалзаж, УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байх ёстой. Энд "томилогдсоны дараа" энэ тэр гэсэн үг огт байхгүй.

Хоёрдугаарт, МАН-ын хурлаас Д.Сумьяабазарыг нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх, энэ тухай шийдвэрийг НИТХ албан ёсоор хэлэлцэх хоёр бол огт өөр зүйл. Нийслэлийн МАН бол МАН-ын Удирдах зөвлөл дээр уг асуудлыг хэлэлцсэн нь намын дотоод шийдвэр учраас Үндсэн хуулийн зөрчил үүсгэхгүй байж болох ч НИТХ-аар энэ асуудлыг хэлэлцэх нь намын бус төрийн асуудал болоод явчихаж байгаа юм. Энэ тохиолдолд зайлшгүй УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын албан ёсны шийдвэртэйгээр хуралдаанд оролцож, нэрээ дэвшүүлэх ёстой гэсэн үг. Харин НИТХ-ын шийдвэр гарсны дараа Ерөнхий сайд түүнийг томилно уу, байна уу ёстой МАН-ын өөрсдийнх нь асуудал.

Гэтэл мань хүн “Ерөнхий сайд намайг Засаг даргад томилохгүй бол би яах юм” гэсэн шиг барьцаа нэхээд сууж байгаа нь нэгдүгээрт ёс зүйгүй, хоёрдугаарт боловсролгүй, гуравдугаарт маш бүдүүлэг бөгөөд бүдүүн зүрхтэй хүн болохыг харууллаа.

 Хоёрдугаарт “Үндсэн хуулийн зөрчил бий болоод байна шүү” гэсэн НИТХ-ын төлөөлөгчдийн өмнөөс “Манай намын үнэт зүйл, зарчим ийм. Нам бол ялалт байгуулах л ёстой” гэсэн үг сууж байгаа нь сонгогдсон төлөөлөгчдийг төдийгүй сонгосон сонгогчдийг нь, нийслэлчүүдийг нийтээр доромжилсон хэрэг болов. УИХ-ын дарга бол НИТХ-ын дарга биш. Нам бол төрийн дарга биш. Ийм энгийн хоёр зүйлийг ч мэддэггүй, эсвэл мэдэхийг хүсдэггүй, мэдсэн ч үл ойшоодог хүн МАН-ын удирдлагад ажиллаж, нийслэлийн намыг нь толгойлж байна. Зарчим гэвэл, МАН-ын дарга нар хэн нь хэр том толгойтой, нам дотроо ямар "овгор" байхаас үл хамаарч хууль нэг мөр үйлчилдэг л байх ёстой.

Д.Сумьяабазарын хэлснээр бол У.Хүрэлсүх “Томилохгүй” гэчихвэл өөрөө УИХ-ын гишүүн ч үгүй үлдэх учраас УИХ-ын гишүүний мандаттайгаа Нийслэлийн Засаг даргад дэвшээд явж байгаа юм байна. Томиллоо гэчихвэл гүйж очоод өргөдлөө өгчих юм байна. Гэтэл томилсон буюу батламжилсан шийдвэр гармагц Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө Үндсэн хууль зөрчсөн хэрэгт унана. Томилохгүй байсан ч НИТХ-аас гаргасан өнөөдрийн шийдвэр Үндсэн хуулийн бус болоод явчихлаа. Тэгэхээр МАН энэ хайчин дундаас яаж гарах нь сонин байна.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (105.112.124.248)
    Миний гэрчлэлийг уншаарай. МОНГОЛ УЛСЫН МИНИЙ ХҮМҮҮСИЙН МЭНД ХҮРГЭЕ ЖИНХЭНЭ, ЖИНХЭНЭ БАЙШИНААС АВАХ ЗЭЭЛ ХЭРХЭН ЗЭЭЛТЭЙ БАЙГААГАА МЭДЭГДЭЖ БАЙНА. ЗЭЭЛИЙН КОМПАНИЙГ ЖОЗО ЛУЙС ЗЭЭЛИЙН КОМПАНИ гэж нэрлэв, би өнөөдөр маш их баяртай байна БУРХАН JOSE LUIS ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН и-мэйлийг ивээх (joseluisloans@gmail.com) Намайг Сэндэнсүрэнгийн Номинчулуун гэдэг Миний хаяг khovd Аймаг Монгол 7-3 ХОВД АЙМАГ 03 84155 Монгол Би бол МОНГОЛ УЛС байшин худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын хугацаанд жинхэнэ зээлийн компани хайж байна Миний олж авсан зүйл бол надад итгэж, эцэст нь итгэхэд хүргэсэн олон тооны луйвар байсан өдрийн хувьд тэд миний мөнгийг хариуд нь юу ч өгөхгүйгээр авсан миний итгэл найдвар алдагдсан, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч хүсээгүй Интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой бүх зүйл, тиймээс би зээл авахаар явсан а-аас зарим мөнгө найз минь, би түүнд болсон бүх явдлыг хэлээд тэр надад тусалж чадна гэж хэлсэн тэр надад ямар ч хэмжээний зээл тусламж үзүүлэх боломжтой зээлийн компанийг мэддэг тэр надад маш бага хүүтэй 2% хүү хэрэгтэй байсан тэднээс зээл авахад тэр зээл авах хүсэлт гаргахад надад чиглүүлсэн тэр надад хэлсэн шиг би тэдэнтэй И-мэйлээр (joseluisloans@gmail.com) өргөдөл гаргасан, би хэзээ ч итгэсэн боловч би хичээгээд хамгийн их гайхсандаа 24-ийн дотор зээл авсан цаг, би итгэж чадахгүй, Би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл олгосонд Бурханд талархаж байна ийм луйвар дээр ийм компаниуд одоо хүртэл байдаг, Зээл авах шаардлагатай байгаа бүх хүмүүст энэ имэйлийг (joseluisloans@gmail.com) танд өгөхийг зөвлөж байна. (joseluisloans@gmail.com) хаягаар орж, тэднээс зээлээ аваарай, бурхан ивээг jose luis зээлийн компани нь жинхэнэ зээлийн санал болгосны төлөө. Би зээл авсан тул зээлийнхээ талаар JOSE LUIS зээлтэй холбоо бариарай стрессгүйгээр энэ компаниас амжилттай зээл аваарай., имэйлээр нь зочилно уу (.joseluisloans @ gmail.com)
    2020 оны 11 сарын 06 | Хариулах

  • Зочин (188.168.155.162)
    Энэ тэнэг Хурэлсух худалчид ухамсарын шанаа огоод.номхруулчихсан болоод Хуукийг ч хуулийг ч гишгэлээд дураараа дургиж болдог гэж бодоод тэнэгтэж явна уул нь хуулиндаа бол тэс омноо зуйл шуу дээ ..монголд хууль уйлчлэх биш дээ хучээр л хотын МЭР болно биз ...одоо тэр даравгар Дагвааг хардаа циркийг буцааж авах тэмцэлийн салхи салхилаад ирэхээр Циркийн барилагыг буулгаад хаячихлаа одоо Циркэд зориулсан барилга биш болсон би хоронгоо мэднэ гээд сууж байх болчихлоо .хулгайч нар бурхан ухаантай байж хулгай хийдэг юм гэсэн ..эд нар чинь бузар ухаантай ухээрууд юм даа .энэ Сумъяа бузар нийслэл бол том бялуу гэдгийг дэндуу сайн мэдэж байгаа ..
    2020 оны 10 сарын 26 | Хариулах
  • хотын иргэн (103.212.118.176)
    Энэ гар одоо яагаад байна аа."Яаж үгүй гэх вэ ч гэх шиг.Энэ үнэхээр тийм толковый " гар юм уу?
    2020 оны 10 сарын 24 | Хариулах
    • Энэ уу безтолковый жулик ..у него голова не наместе ...самый натуральный сволочь
      2020 оны 10 сарын 24
iШинэ мэдээ
Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 48 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 52 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 54 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 57 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 58 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 1 цаг 0 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 1 цаг 1 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 1 цаг 3 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 1 цаг 9 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 1 цаг 10 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 1 цаг 11 мин Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ 1 цаг 12 мин НҮБ Энэтхэг, Пакистаны хурцадмал байдлыг намжаахыг уриалав 1 цаг 14 мин Балетын сургуулийн бахархалт өдөр "ХАВРЫН БАЯР" товлогдлоо 1 цаг 15 мин АНУ Төв Азийн 131 иргэнийг албадан гаргаж, Узбекистанд хүлээлгэн өгчээ 1 цаг 15 мин Булган аймагт “Жаргалант” хүүхдийн зуслангийн хотхоны шав тавих ёслол болов 1 цаг 28 мин Монгол, БНСУ шатдаг хийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 1 цаг 28 мин Хан Док Сү ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд огцрох магадлалтай 1 цаг 29 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани дахь монгол иргэдтэй уулзав 1 цаг 30 мин АН-ын бүлэг завсарлага авч, УИХ-ын дарга сургааль айлдав 1 цаг 58 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top