x

С.Одонтуяа: Нэг нам дангаар ноёрхохоор тагнуулын байгууллага ч хүчин мөхөсдөж байна

Өнөөдөр Ардчилсан намаас Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг шударга зохион байгуулж явуулахтай холбоотой асуудлаар ҮАБЗ-д хандан албан бичиг хүргүүллээ. Үүнтэй холбоотойгоор тус намаас мэдээлэл хийв. 

Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "Орон нутгийн сонгуулийн явцад удаа дараа хууль бус ноцтой үйлдэл илэрсэн талаарх мэдээллүүд АН-д олноор ирж байна. Өчигдөр сошил орчинд ноцтой бичлэг тавигдсаныг та бүхэн харсан. Монгол Ардын намын нэр дэвшигч Сэвжидмаа, Гангамөрөн нарын сонгуулийн санал хураах хар машиныг хэрхэн хакердах, үйлчилгээ авахаар ярьж байгаа маш ноцтой бичлэг тарсан. Мөн хэд хэдэн дүүрэг дээр сонгогчдын саналыг авах зорилгоор мөнгө тарааж байгаа бичлэгүүд тарсан. Энэ зүйлс нь өөрөө Үндсэн хуулийн хоёр дахь хэсэгт заасан "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдаж байна" гэсэн зүйл заалттай нийцэж байна. Түүнчлэн эрүүгийн хуулинд заасан олон зүйл заалтад хамаарч байгаа. 

Бид үндэсний аюулгүй байдал, иргэдийн амгалан тайван амьдрахад ноцтой занал хийлэл үүсч байна.

Сошилд тараад буй бичлэг дээр хар машины сервер нь гадаадад байдаг талаар хэлсэн. Та бүхэн санаж байвал 2016 онд Доржзодвын задалсан бичлэг дээр мөн "гадаадын мэдээлэл технологийн туслалцаа авна" гэж гардаг. Тэгэхээр энэ бүхэн давтагдаж байна.

Тухайн бичлэг дээр "Өнгөрсөн хаврын сонгууль дээр үр дүнгээ маш сайн өгсөн. Бид санал тоолох машин болон гар тооллоготой мөргөж, яг таруулдаг талаар дэлгэрэнгүй хүүрнэсэн" гэж гарч байгаа. 

Энэ бүхнээс харахад "төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого мөн" гэж АН-аас үзэж байна. Нэг намын дангаар ноёрхож байгаа энэ үед тагнуулын байгууллага нь хүртэл хүчин мөхөсддөг юм байна. 

Сайхан тагнуулын байгууллагын 11 хүн ажлаасаа халагдсан нь том эргэлзээ төрүүлж байна" гэлээ. 

Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа ҮАБЗ-д шаардлага хүргүүлсэн талаар мэдээлэв. 

Тэрээр "Бид таван заалттай шаардлага хүргүүлж байгаа. 

  1. Уг хэргийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар нэн яаралтай хэлэлцэх,
  2. УИХ-ын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 24 тоот тогтоолоор баталсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай тогтоолд яаралтай өөрчлөлт оруулж санал тоолох дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” төхөөрөмж хэрэглэхийг болиулах,
  3. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн сонгуулийн саналыг гараар тоолох, хар машин хэрэглэхгүй байх;
  4. Саналаа өгсөн сонгогчдын хуруунд бэхэн тэмдэглэгээ заавал хийдэг болох,
  5. 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 24 тогтоолын биелэлтийг шалгах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулах шаардлагыг хүргүүлж байна. 

Хэрвээ ҮАБЗ шаардлагад нэн яаралтай хариу ирүүлэхгүй бол бид олон улсын байгууллагад хандах болно" гэлээ. 

Шаардлагыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт мөн илгээсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.46.174)
    Ардчилсан нам ямар ч утггүй болчилоо хэнд санлаа өгхөө мэдхээ байлаа хүсүүсийнмуу хэлэлж гарагчихаад луварчинь гууд гараад суучихаж хэнд санлаа өгхөө мэдхээ байлаа итгэж байсан хүмүүс нам маань алга болчихлоо ардын нам хужаатайгаа нийлэж муулсаар байгаад самраад хаячихлаа энэ дарга болох луварчид чинь хэнднэ өгөх юм бэ
    2020 оны 10 сарын 13 | Хариулах
    • Иргэн
      Ккк... СЭТГЭЦИЙН гажигтай юм уу. Юу бичих гээд юу биед байгаа юм бэ... Гараар тоолох нь зөв...
      2020 оны 10 сарын 13
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ХЗХ: Амь, Амьдрал 18 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 1 цаг 32 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 1 цаг 36 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 1 цаг 38 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 1 цаг 40 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 1 цаг 42 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 1 цаг 43 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 1 цаг 45 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 1 цаг 47 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 1 цаг 52 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 1 цаг 54 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 1 цаг 55 мин Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ 1 цаг 55 мин НҮБ Энэтхэг, Пакистаны хурцадмал байдлыг намжаахыг уриалав 1 цаг 57 мин Балетын сургуулийн бахархалт өдөр "ХАВРЫН БАЯР" товлогдлоо 1 цаг 58 мин АНУ Төв Азийн 131 иргэнийг албадан гаргаж, Узбекистанд хүлээлгэн өгчээ 1 цаг 58 мин Булган аймагт “Жаргалант” хүүхдийн зуслангийн хотхоны шав тавих ёслол болов 2 цаг 11 мин Монгол, БНСУ шатдаг хийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 2 цаг 12 мин Хан Док Сү ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд огцрох магадлалтай 2 цаг 13 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани дахь монгол иргэдтэй уулзав 2 цаг 13 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top