x

О.Чулуунбилэг: Сонгогчдын эрхэнд халдсан "технологийн терроризм" болж байна

Өнөөдөр АН болон МАХН хамтран Сонгуулийн санал тоолох хар машинд хакерууд хэрхэн халдаж,  сонгуулийн үр дүнд нөлөөлж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр "Хэвтүүл" хөдөлгөөний зохицуулагч А.Цэрэнбат "Сонгуулийн хар машинд хакерууд хэрхэн халдаж, үр дүнд хэрхэн нөлөөлж байгааг бодит нотлох баримт дээр тулгуурлан мэдээлж байна. Бидэнд нотолгоо бүхий гурван бичлэг бий. Мөн энэ бичлэг саяхан eguur.mn дээр гарсан "Тагнуулийн 11 ажилтанг ажлаас нь чөлөөлсөн" гэх үйл ажиллагаатай холбоотой гэж хардаж байгаа. 

  • Нэг дэх бичлэг дээр, МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшиж байгаа хүнтэй холбогдоод хар машин дээр ажиллагаа явуулж, үнэ мөнгөө тохирвол тойрогт чинь тодорхой дэмжлэг үзүүлж чадна гэж ярьж байгаа; 
  • Хоёр дахь бичлэг дээр Анхбат гэж хүн гарч байгаа, санал тоолох хар машины санал тоолох явцад нөлөөлж чадна гэж ярьж байгаа бөгөөд өнгөрсөн хаврын сонгуулийн үеэр ч ажиллаж байсан гэж хэлж байгаа юм. Ингэхдээ саналын хуудас болон дижитал тоог тэнцүүлэх талаар ярьсаныг энэ бичлэгээс үзэж болно;
  • Гурав дахь бичлэг дээр, Сумъяабазар дарга, Лхагваа эгч гэх мэт нэр дурьдагдаж, тохирсон талаар ярьж байгаа;

Баритмуудыг үндэслэхэд санал тоолох машинд нэлээд зүйл болдог байх нь. Төрийн эрхийг булааж авах оролдлого гарсаар байна. Мөн энд нилээд эх мөнгө яригдаж байгаа. Хар машиныг хакерддаг бүлэг этгээдийг олж авснаа дэлгэж байна" гэлээ.

Үүний дараа АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн О.Чулуунбилэг "Өмнөх УИХ-ын сонгуулиар тодорхой тойргуудад хар машин болон сонгогчдын бүртгэлийг ашигласан гэдэг нь батлагдаж байна. Орон нутгийн сонгуульд ч мөн үүнийг ашиглаж байгаа нь тодорхой боллоо. Энэ бичлэг дээр "Саяны УИХ-ын сонгууль дээр бид том хэмжээний ажиллагаа хийсэн. Амжилттай болсон. Үр дүнг нь та нар мэдэж байгаа байх" гэж байна. Хүмүүсийн сонгоогүй хүмүүс төрийн эрхэнд гараад шийдвэр гаргаж байгаа нь хэр зүйтэй вэ. Энэ хүмүүс хар машины сервер гадаадад байдаг учраас түүн дээр нь ажиллана гэдгийг хэлж байна. Сонгогчдын эрхэнд халдаж байгаа технологийн терроризм болж байна. Энэ бол бидний сонголт биш. Бид хэнийг сонгох вэ гээд л яриад байдаг ч сонгуулийн санал авахаас өмнө шийдвэр гарчихсан байдаг. Тиймээс үүнийг таслан зогсоох ёстой. Үүнийг зогсоохгүй бол ерөнхийлөгчийн сонгууль дээр давтагдана. Бид хэн нэгнийг сонгодог биш "төрийн эрх" авахыг хүссэн нэгэнд очдог болно. Монголд ардчилал гэдэг зүйл байхгүй болно" гэлээ. 

Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Ж.Эрдэнэжамъян "Дөрвөн жилийн өмнө 60 тэрбум төгрөгийн бичлэг гарахад намайг дэлхийд ч байхгүй шахуу хүний дуу бичлэгийг дуурайж хийсэн гэж хэлж байсан. Энэ бол баримттай яг тэр хүмүүсийнх нь яриа. Үүнээс ч олон байгаа байх. Бид захыг нь гаргаж тавилаа, зух нь удахгүй гарна биз. Энэ бол сонгуулийн сурталчилгаатай холбоогүй. Энэ бол Монгол Улсад ардчилал байгаа эсэх, төрийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа юм биш биз гээд бид үүнийг дэлгэж байна" гэлээ. 

Мэдээллийн дараа "Хэвтүүл" хөдөлгөөний зохицуулагч А.Цэрэнбат "Тагнуулын ерөнхий газрын гүйцэтгэх ажиллагааны дүнд олдсон бичлэг гэж үзэж байгаа. Үүнийг ҮАБЗ-ийн хэмжээнд үүнийг нягталж үзэх шаардлагатай. Хэдхэн бүлэг залуучууд монголын ирээдүйг шийдэж байна. Сонгуулийн өдөр бэхэн тэмдэглэгээ хийгээч, гараар тоолооч гэж хэлмээр байна" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ХЗХ: Амь, Амьдрал 30 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 1 цаг 44 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 1 цаг 48 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 1 цаг 49 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 1 цаг 52 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 1 цаг 54 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 1 цаг 55 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 1 цаг 57 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 1 цаг 59 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 2 цаг 4 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 2 цаг 6 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 2 цаг 7 мин Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ 2 цаг 7 мин НҮБ Энэтхэг, Пакистаны хурцадмал байдлыг намжаахыг уриалав 2 цаг 9 мин Балетын сургуулийн бахархалт өдөр "ХАВРЫН БАЯР" товлогдлоо 2 цаг 10 мин АНУ Төв Азийн 131 иргэнийг албадан гаргаж, Узбекистанд хүлээлгэн өгчээ 2 цаг 10 мин Булган аймагт “Жаргалант” хүүхдийн зуслангийн хотхоны шав тавих ёслол болов 2 цаг 23 мин Монгол, БНСУ шатдаг хийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 2 цаг 24 мин Хан Док Сү ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд огцрох магадлалтай 2 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани дахь монгол иргэдтэй уулзав 2 цаг 25 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top