Цаг агаарын урьдчилсан мэдээгээр хүүхдийн баяр, амралтын өдрүүдэд хэт халах төлөвтэй байгаа тул иргэд, эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд үүсч болзошгүй эрсдлээс сэргийлж, дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
НАРШИЛТААС СЭРГИЙЛЭХ:
-
Бага насны хүүхдийг автомашинд орхихгүй байх
-
Нарны малгай заавал өмсөх, нарны шил, шүхэр хэрэглэх
-
Цэвэр ус, хар цай, хярам ойр ойрхон уух
-
Цайвар өнгөтэй, сул чөлөөтэй хувцас өмсөх
-
Хурц наранд удаан явахаас зайлсхийх
-
Хүүхдийг гадаа удаан тоглуулахгүй байх
-
Хүйтэн ус, шүршүүрт орох
НАРШСАН ҮЕД ИЛРЭХ АНХНЫ ШИНЖ ТЭМДЭГ:
-
Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих
-
Бие суларч ядрах
-
Зүрх дэлсэх, судасны цохилтын тоо олшрох, амьсгал давхцах
-
Царай цонхийж, арьс хүйтэн, чийглэг болох
-
Их хэмжээгээр хөлс гарах, халууцах, хүүхэд уцаарлаж уурлах
НАРШИЛТЫН ҮЕД ҮЗҮҮЛЭХ АНХНЫ ТУСЛАМЖ:
-
Эмнэлэгт яаралтай хандах
-
Сэрүүхэн газарт шилжүүлэн хэвтүүлэх (сүүдэр, сэрүүн өрөө)
-
Нойтон алчуур толгойд нь тавих
-
Хувцсыг тайлж суга, цавь, шанаа, дагз, тахим зэрэг том судастай газар хvйтэн жин тавьж, ойр ойрхон солих
-
Бүлээн шингэн уулгах
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР