x

МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус хурал Наймдугаар сард товлогдлоо

Монголын үндэсний олимпийн хорооны /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр /2020.06.27/ цахимаар хуралдаж Гишүүдийн ээлжит бус хурлын товыг санал нэгдэн зарлалаа.

Тус цахим хурлаар "COVID-19" цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан МҮОХ-ны Гишүүдийн ээлжит бус хурлыг 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар ийнхүү товложээ. МҮОХ-ны Гишүүдийн ээлжит бус хурлаар Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоог нөхөн сонгох сонгууль буюу Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийг сонгохоор санал нэгдсэн байна.

Мөн МҮОХ-ны цахим үйл ажиллагааг эрчимжүүлэх, "Токио-2020" Олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын "Элч"-ийг томилох тухай хэлэлцлээ.

Дашрамд дуулгахад, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн шалтгаанаар 2019 оны 10 дугаар сард ажлаа өгсөн юм. Иймд ээлжит чуулганаа хийж шинэ ерөнхийлөгчийг сонгох нь “Токио-2020” зуны олимпын ХХХII наадам ойртоод байгаа энэ цаг үед зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Шинэ ерөнхийлөгчийн төлөөх сонгуульд Монгол Улсаас төрсөн олимпын анхны аварга, олимпын алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын Бадминтоны холбооны ерөнхийлөгч, Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны Маркетингийн комиссын гишүүн, МҮОХ-н ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Батболдын Баттүшиг тэргүүтэй хүмүүс нэр дэвшээд байгаа билээ.

Олимпын ууган аварга Н.Түвшинбаяр Монголдоо олимпизмын үзэл санааг хөгжүүлэхэд онцгой нэмэр оруулсан тамирчин хүний хувьд МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдвол үүнээс ч ихийг хийж чадна хэмээн спортынхон санал нэг дэмжиж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 12 цаг 39 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 12 цаг 45 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 12 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 13 цаг 15 мин ОХУ, Монголын худалдаа энэ оны эхний хоёр сард 25 хувиар өсжээ 13 цаг 33 мин Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 82 хувьтай үргэлжилж байна 13 цаг 34 мин Улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 10-нд болно 13 цаг 35 мин Кызыл–Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэгийг зургаадугаар сард эхлүүлнэ 13 цаг 35 мин Импортын дүн 3.9 хувиар өсөж, 3559.4 сая ам.долларт хүрчээ 13 цаг 37 мин Иогийн спортын тэмцээнүүдэд амжилттай оролцсон тамирчдад 100 жилийн ойн медаль гардууллаа 13 цаг 40 мин Гарцан дээр хүүхэд мөргөөд зугтсан этгээд насанд хүрээгүй байжээ 13 цаг 41 мин Японы “Тур де Кумано” уралдаан эхэлж, ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын багийн бүрэлдэхүүнд оролцож байна 13 цаг 41 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоожээ 13 цаг 42 мин Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй байна 14 цаг 32 мин Газартай холбоотой үйлчилгээг цахимаар E-Mongolia системээс авах боломжтой 15 цаг 0 мин ЧУУЛГАН: Д.Загджавыг чөлөөлж, С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ 15 цаг 4 мин АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь 15 цаг 20 мин Монгол Улс: Хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, хүүхдийн байгууллагын хөгжил 17 цаг 1 мин Ф.Мерцийн гадаад бодлого Франц, Польшийн харилцааг сэргээхэд чиглэж байна 17 цаг 2 мин Говийн бүсийн алслагдсан багуудыг шилэн кабелийн сүлжээнд холбож эхэллээ 17 цаг 3 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top