x

Үзэгчгүй наадмын талаар бөхчүүд юу хэлэв

Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэнэ хэмээн УОК-ын хурлаар эцэслэн шийдвэрлэсэн. Наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагааг Херо Энтертайнментийн захирал Б.Баатар найруулахаар боллоо. Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үндэсний их баяр наадам энэ жил болно. “COVID-19” халдварт өвчний өндөр эрсдэлтэй үед болж байгаа учир наадмын нээлтийг хуучных шиг өргөн дэлгэр биш онлайнаар хийхээр боллоо. Нээлтийг төв цэнгэлдэх хүрээлэнд биш хотоос зайдуу хийх шийдвэрийг Наадмыг зохион байгуулах комисс гаргасан байна. Үзэгчгүй наадам хийх болсон талаар бөхчүүдийн сэтгэгдлийг сонслоо.

Монгол Улсын харцага Н.Золбоо: Үзэгчгүй ч гэсэн наадмаа хийж байгаад баяртай байна

-Онцгой нөхцөл байдалд байгаа энэ үед эрийн гурван наадмаа таслалгүй зохион байгуулж байгаад баяртай байна. Хэдийгээр цэнгэлдэхэд үзэгчгүй ч гэсэн цэнхэр дэлгэцээрээ хурдан морь, хүчит бөх, сурын харваагаа үзэж монголчууд сэтгэлийн цэнгэл эдлэх байх гэж бодож байна.

Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат аймгийн арслан Г.Бадрах: Үзэгчгүй байх нь таатай биш

-Энэ шийдвэрийн тухайд цаг үетэйгээ уялдуулах нь эрсдэлгүй зөв хэдий ч үзэгчгүй байх нь нэг талаараа тийм ч таатай биш санагдаж байна. Наадам гэдэг монголчууд бидний хувьд эртнээс нааш уламжилж ирсэн хотол олноороо цэнгэдэг их цэнгэл юм.

Булган аймгийн Тэшиг сумын харьяат аймгийн заан О.Мөнх-Ирээдүй:Түүхэнд төрийн их наадмаа тасалсан тохиолдол байгаагүй

-Монгол Улсын түүхэнд төрийн их наадмаа тасалсан тохиолдол огт байдаггүй юм билээ. Мөн аймаг, сумынхаа наадмыг ч гэсэн нэг өдөр тэмдэглэдэг байсан гэдэг.  Харин энэ жилийн тухайд үзэгчгүй гэсэн байна.  Хэдийгээр аргагүй нөхцөл байдлаас шалтгаалж үзэгчгүй наадам хийх нь зөв ч бөхчүүдийн хувьд үзэгчдийн уухайн түрлэгээр урамтай сайн барилддаг бөхчүүд ч байдаг. Сүүлд барилдсан харцага, начингуудын халз  12 бөхийн барилдаанаас  харахад үзэгчгүй байх нь бөхөд дуртай үзэгчдэд жаахан таагүй байх шиг санагдсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.16  МЯГМАР № 117 (6342)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 13 цаг 5 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 13 цаг 11 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 13 цаг 24 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 13 цаг 41 мин ОХУ, Монголын худалдаа энэ оны эхний хоёр сард 25 хувиар өсжээ 13 цаг 58 мин Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 82 хувьтай үргэлжилж байна 13 цаг 59 мин Улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 10-нд болно 14 цаг 0 мин Кызыл–Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэгийг зургаадугаар сард эхлүүлнэ 14 цаг 1 мин Импортын дүн 3.9 хувиар өсөж, 3559.4 сая ам.долларт хүрчээ 14 цаг 2 мин Иогийн спортын тэмцээнүүдэд амжилттай оролцсон тамирчдад 100 жилийн ойн медаль гардууллаа 14 цаг 5 мин Гарцан дээр хүүхэд мөргөөд зугтсан этгээд насанд хүрээгүй байжээ 14 цаг 6 мин Японы “Тур де Кумано” уралдаан эхэлж, ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын багийн бүрэлдэхүүнд оролцож байна 14 цаг 7 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоожээ 14 цаг 8 мин Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй байна 14 цаг 58 мин Газартай холбоотой үйлчилгээг цахимаар E-Mongolia системээс авах боломжтой 15 цаг 25 мин ЧУУЛГАН: Д.Загджавыг чөлөөлж, С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ 15 цаг 29 мин АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь 15 цаг 45 мин Монгол Улс: Хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, хүүхдийн байгууллагын хөгжил 17 цаг 27 мин Ф.Мерцийн гадаад бодлого Франц, Польшийн харилцааг сэргээхэд чиглэж байна 17 цаг 28 мин Говийн бүсийн алслагдсан багуудыг шилэн кабелийн сүлжээнд холбож эхэллээ 17 цаг 29 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top