x

Олон улсын олимпийн хороо тулгамдсан асуудлаа хэлэлцэв

Зургадугаар сарын 10. Олон улсын олимпийн хорооны (ОУОХ) гүйцэтгэх хорооны хуралдаан лхагва гаригт болов. Хуралдаанаар коронавирусын цар тахлын хурц үе шатны хугацаанд хуримтлагдаж тулгамдсан асуудлыг хэлэлцэв.

Гүйцэтгэх хорооны хуралдааны үр дүнгийн талаар ОУОХ – ны ерөнхийлөгч Томас Бах сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр 2021 онд явуулахаар хойшлуулсан Токиогийн зуны олимпийн тоглолтын асуудлаар хийж байгаа хэлэлцээрүүдийн зарим нарийн ширийн зүйлийн талаар өгүүлэв. Энэ шийдвэртэй холбогдуулан үүссэн гол зөрчлийн нэг нь сагсан бөмбөгийн төрлөөр тэмцээн зохион байгуулдаг дэлхийн хэмжээний хоёр гол зохион байгуулагч болох Олон улсын сагсан бөмбөгийн (FIBA) холбоо болон Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA)-ны хуанлийн төлөвлөгөөнөөс үүдсэн асуудал гэж үзэж болно. NBA-гийн ирэх улирлын тэмцээнүүд саатах магадлалтайг харгалзвал тус холбооны аварга шалгаруулах тэмцээний төгсгөлийн хэсэг, эсвэл плей-офф-ын тоглолтууд Олимп зохион байгуулах хугацаатай давхцах, эсвэл тун ойрхон болж мэдэх тул олимпийн сагсан бөмбөгийн тэмцээнд од болсон олон тамирчин, түүгээр ч барахгүй зарим шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож чадахгүйд хүрч болох юм. Гэхдээ энэ асуудлаар FIBA болон NBA зөвшилцөлд хүрч чадна гэдэгт Т.Бах итгэлтэй байна.

“Бид FIBA-тай байнга харилцаж байгаа, тэд ч мөн өөрсдийн зүгээс NBA-тэй харилцаж байна. Эдгээр байгууллага хоёулаа Олимпийн тоглолтын хугацааны асуудлаар маргалдахыг хүсэхгүй байгаа. Тэд тохиролцоонд хүрэх ёстой” хэмээн ОУОХ-ны тэргүүн онцлов.

Гүйцэтгэх хороо мөн асуудал ихтэй байгууллагын нэг болох Олон улсын хүнд атлетикийн холбооны (IWF) нөхцөл байдлыг авч хэлэлцэв. Унгарын иргэн Тамаш Аян тэргүүлж байх үеийн IWF-ийн өмнөх удирдлагын үйл ажиллагаанд Ричард Маклераны бие даасан комисс зургадугаар сарын 4-нд шалгалт явуулсан ажээ. Өөрөөр хэлбэл, сэргээшийн зөрчил илэрсэн тухай өгүүлж байгаа хэрэг юм.

“Тус холбооны талаар янз бүрийн эх сурвалжаас ирж байгаа мэдээлэл, илтгэлийг сонсоод би маш их цочирдож, урам хугарсан. Бид сэтгэл зовниж байгаагаа аль хэдийн илэрхийлсэн бөгөөд энэ холбооны ажил үйлсийг цэвэр тунгалаг болгохын тулд шинэ удирдлагатай нь хамтран ажиллах хүсэлтэй байна гэдгээ мэдэгдсэн. Өөрсдийн зүгээс аливаа тусламж үзүүлэхэд бид бэлэн байна” хэмээн Бах хүлээн сэтгэгдлээ илэрхийлжээ

 

ОУОХ-ны шинэ гишүүдийн талаар

 

Гүйцэтгэх хорооны хуралдааны үеэр ОУОХ-нд шинээр нэр дэвшиж байгаа гишүүдийг танилцуулсан. Хөлбөмбөгийн 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр өөрийн орны багийг хөгжөөн дэмжиж байснаараа оросын спорт сонирхогчдын танил болсон Хорватын ерөнхийлөгч асан Колинда Грабар-Китарович, Саудын гүнж Рима Бандар Аль – Сауд, Монгол Улсаас Батболдын Баттүшиг, Кубын Мария де ла Каридад Колон болон Олон улсын хөнгөн атлетикийн холбооны (World Athletics) өнөөгийн ерөнхийлөгч, Британийн иргэн Себастьян Коу нар ОУОХ-ны гишүүн болцгоов. Спортын зөвлөх үйлчилгээний CSM компанид гүйцэтгэх захирлын албыг давхар хашиж байсантай холбоотойгоор ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэний учир ОУОХ-ны гишүүнд нэр дэвшихийг Себастьян Коуд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард татгалзаж байсан билээ. Компаниас гарна гэдгээ Коу амласныг гүйцэтгэх хорооны хуралдааны дараа Бах онцлов.

Нэр дэвшигчдийн гурав нь эмэгтэй хүн байгаа нь спортод жендерийн тэгш байдлыг хангах төсөл хэрэгжиж байгаа элементийн нэг мөн хэмээн ОУОХ мэдэгдэлдээ онцолжээ. Тус байгууллагын удирдах албан тушаалд одоо ажиллаж байгаа хүмүүсийн 30 хувь нь эмэгтэйчүүд, харин ОУОХ-ны тусгай комиссуудад жендерийн тэгш байдал үндсэндээ хангагдсан ажээ.

Түүнчлэн сүүлийн өдрүүдэд дэлхийн гол сэдэв болсон Миннеаполис хотод  (Миннесота муж улс) африк гаралтай америкийн иргэн Жорж Флойдын үхлийн дараа АНУ-ын олон муж улсад болж байгаа эмх замбараагүй үйл явдал гүйцэтгэх хорооны хуралдааны анхаарлын гадна үлдээгүй. Цагдаа нар тавдугаар сарын 25-нд түүнийг баривчлах үеэр амьсгал боогдуулсан арга хэрэглэсний улмаас Флойд эмнэлэгт нас барсан. Эсэргүүцлийн хөдөлгөөнд Үндэсний хөлбөмбөгийн лиги (NFL) болон NBA- гийн тоглогчид оролцож спортын олон од нэгдсэн.

“Олимпийн хартид дурдсан эрх, эрх чөлөөг эдлэх явдал нь арьс өнгө, хүйс, бэлгийн чиг баримжаа, хэл, шашин, улс төрийн болон бусад итгэл үнэмшил, үндэс угсаа болон нийгмийн гарал үүсэл, өмч хөрөнгө, төрсөн газар зэрэг аливаа шинж тэмдгээр ялгаварлан гадуурхалгүйгээр хангагдах ёстой” хэмээн ОУОХ онцолжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.12 БААСАН № 115 (6340)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 12 цаг 29 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 12 цаг 35 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 12 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 13 цаг 5 мин ОХУ, Монголын худалдаа энэ оны эхний хоёр сард 25 хувиар өсжээ 13 цаг 23 мин Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 82 хувьтай үргэлжилж байна 13 цаг 24 мин Улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 10-нд болно 13 цаг 25 мин Кызыл–Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэгийг зургаадугаар сард эхлүүлнэ 13 цаг 25 мин Импортын дүн 3.9 хувиар өсөж, 3559.4 сая ам.долларт хүрчээ 13 цаг 27 мин Иогийн спортын тэмцээнүүдэд амжилттай оролцсон тамирчдад 100 жилийн ойн медаль гардууллаа 13 цаг 30 мин Гарцан дээр хүүхэд мөргөөд зугтсан этгээд насанд хүрээгүй байжээ 13 цаг 31 мин Японы “Тур де Кумано” уралдаан эхэлж, ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын багийн бүрэлдэхүүнд оролцож байна 13 цаг 31 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоожээ 13 цаг 32 мин Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй байна 14 цаг 22 мин Газартай холбоотой үйлчилгээг цахимаар E-Mongolia системээс авах боломжтой 14 цаг 50 мин ЧУУЛГАН: Д.Загджавыг чөлөөлж, С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ 14 цаг 54 мин АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь 15 цаг 10 мин Монгол Улс: Хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, хүүхдийн байгууллагын хөгжил 16 цаг 51 мин Ф.Мерцийн гадаад бодлого Франц, Польшийн харилцааг сэргээхэд чиглэж байна 16 цаг 52 мин Говийн бүсийн алслагдсан багуудыг шилэн кабелийн сүлжээнд холбож эхэллээ 16 цаг 53 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top