x

Монгол улсад коронавирусийн 34 дэх тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас 14 цагаас шуурхай хэвлэлийн хурал хийв.

Шуурхай мэдээллээр Алтанбулаг боомтоор энэ сарын 18-ны өдөр Монгол улсад орж ирсэн монгол иргэнээс коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн байна. 

Тус иргэн нь гэр бүлээрээ ОХУ-аас нэвтэрсэн бөгөөд тээврийн жолооч. Түүнийг тусгаарлаж байсан, мөн тусгаарлалтад байсан эхнэрт нь ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгаа аж.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өмнө нь Алтанбулагийн хилээр иргэдээ оруулах, тусгай үүргийн нислэгээр хүмүүсээ авчрах явцад коронавирусийн тохиолдол зөөвөрлөгдөх эрсдэл байсан. Харин тээврийн жолоочоос коронавирус илэрсэн нь дахин нэг эрсдэл бий болсныг харуулж байна.

Өвчлөл бүртгэгдсэнээс хойш хугацаанд 79 жолоочийг тусгаарлаж, ажиглалт, шинжилгээ хийсэн. Тухайн жолоочтой ойрын хавьтал болсон хяналт, шалгалтын ажилтнуудыг тусгаарлаж, шинжилгээ хийнэ. Гэхдээ тэдгээр ажилтнууд бүгд хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй байсныг энд тодотгох нь зүйтэй" гэв.

Шинээр бүртгэгдсэн тохиолдол нь хоёрдугаар сарын 21-нд ОХУ-аар дамжин Унгарын Будапешт хот хүртэл явсан өгүүлэмжтэй аж.

Монгол улсад коронавирусийн бүртгэгдсэн тохиолдлууд:

  • Гуравдугаар сарын 10-нд Монгол улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч анхны тохиолдол бүртгэгдсэн.

  • Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван иргэнээс коронавирус илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан.

  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн илэрсэн.

  • Гуравдугаар сарын 18-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрсэн.

  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрсэн. 

  • Гуравдугаар сарын 26-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн.

  • Гуравдугаар сарын 28-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн.

  • Дөрөвдүгээр сарын 1-нд ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрсэн.

  • Дөрөвдүгээр сарын 6-нд ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн. 

  • Дөрөвдүгээр сарын 8-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан нэг монгол иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн. 

  • Дөрөвдүгээр сарын 13-нд ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан нэг иргэнээс коронавирус илэрсэн.

  • Дөрөвдүгээр сарын 14-нд ОХУ-аас орж ирж тусгаарлагдаж байсан 13 монгол иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн. Нэг нь Дархан-Уул аймагт, 12 нь "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан. 

  • Дөрөвдүгээр сарын 16-нд ОХУ-аас ирж тусгаарлалтад байсан нэг монгол иргэнээс коронавирус илэрсэн.

  • Дөрөвдүгээр сарын 19-нд ОХУ-аас ирж тусгаарлалтад байсан нэг монгол иргэнээс коронавирус илэрсэн.

  • Дөрөвдүгээр сарын 20-нд ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг монгол иргэнээс коронавирус илэрсэн. 

Ингэснээр Монгол улсад илэрсэн шинэ коронавирусийн тохиолдол 34 бүртгэгдэж, үүнээс эдгэсэн 7 тохиолдол байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (192.82.78.162)
    Гаднаас өвчин оруулаад бай бусад орон хил гаалиа хаагаад иргэнээ авахаас татгалзаж байхад манай УОКомисс гэж Энхтүвшингээр ахлуулсан ЗГазар ЕСайд Хүрэлсүх тэргүүтэй нөхдүүд Сонгууль дөхөөд Короновирусаар тоглолт хийж өгөөмөр өрөвч сэтгэлтэй Сонгогчидын итгэл олж авах гэсэн жүжгээ ЗОГСОО Дэлхий нийтээр аюулт өвчинтэй амь биеэ хайрлахгүй өвчинийг дарах гэж олон зуун мянган эмч нар нойр хугасалж яаж зогсоох уу гэж байхад гаднаас бид хүнээ авна монголчуудаа авна гэнэ 1 вакцин хийж чадахгүй 1 шир зүү тариур хийж чадахгүй байж одоо байгаа 34 хүнээ эмчилж эдгээгээд явуулахад маргааш нь гадуур юм уу гэр хорионд байгаад халдахгүй гэх баталгаа хэн өгөх юм УОКомисс баталгаа өгөх үү ямар аюултай өвчин гэдгийг УОКомисс ойлгоогүй явж байна маргааш тархахгүй гэх баталгаа байхгүй ЕСайдаа наад өрөвчхөн хүнлэг энэрэнгүй жүжгээ ЗОГСОО
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • Diego zumerle (193.176.87.99)
    Зээлийн мөнгө хайж байгаа хүмүүс. Та бол бизнес эрхлэгч, хувийн хөрөнгө оруулагч эсвэл тухайн нөхцөл байдалд яаралтай санхүүжилт хэрэгтэй байгаа хүн юм. Онлайнаар мөнгө зээлэх боломж энд байна. Би танд 10.000€ -ээс 500.000€ ба 200.000.000€ хүртэлх зээлийг санал болгож байна. Энд миний имэйл байна : diegozumerle71@gmail.com Whatsapp дугаар +22965977391
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.40.2)
    Хилээ хагааээ
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 9 цаг 48 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 9 цаг 54 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 10 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 10 цаг 24 мин ОХУ, Монголын худалдаа энэ оны эхний хоёр сард 25 хувиар өсжээ 10 цаг 41 мин Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 82 хувьтай үргэлжилж байна 10 цаг 42 мин Улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 10-нд болно 10 цаг 43 мин Кызыл–Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэгийг зургаадугаар сард эхлүүлнэ 10 цаг 44 мин Импортын дүн 3.9 хувиар өсөж, 3559.4 сая ам.долларт хүрчээ 10 цаг 45 мин Иогийн спортын тэмцээнүүдэд амжилттай оролцсон тамирчдад 100 жилийн ойн медаль гардууллаа 10 цаг 48 мин Гарцан дээр хүүхэд мөргөөд зугтсан этгээд насанд хүрээгүй байжээ 10 цаг 49 мин Японы “Тур де Кумано” уралдаан эхэлж, ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын багийн бүрэлдэхүүнд оролцож байна 10 цаг 50 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоожээ 10 цаг 51 мин Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй байна 11 цаг 41 мин Газартай холбоотой үйлчилгээг цахимаар E-Mongolia системээс авах боломжтой 12 цаг 8 мин ЧУУЛГАН: Д.Загджавыг чөлөөлж, С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ 12 цаг 12 мин АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь 12 цаг 28 мин Монгол Улс: Хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, хүүхдийн байгууллагын хөгжил 14 цаг 10 мин Ф.Мерцийн гадаад бодлого Франц, Польшийн харилцааг сэргээхэд чиглэж байна 14 цаг 11 мин Говийн бүсийн алслагдсан багуудыг шилэн кабелийн сүлжээнд холбож эхэллээ 14 цаг 12 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top