x

Монгол улсад халдвар тархах эрсдэл МАШ ӨНДӨР байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар болон дэлхийн улс орнуудад амьдарч буй монгол иргэдэд ямар зөвлөгөө, мэдээлэл өгч харилцан ажиллагааны талаар мэдээлэв. Мөн Монгол улсад долоо дахь удаагаа эрсдэлийн үнэлгээ хийжээ. 

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: 

-"Коронавируст халдвар дэлхийн 213 орон, бүс нутагт бүртгэгдэж, 2.2 сая гаруй хүн өвчилж, 154256 хүн нас бараад байна. Харин 500 мянга гаруй хүн эдгэж, 1.5 сая хүн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна.

Өвчлөлийн тархалт АНУ, Итали, Иран, Испани, Их Британи, Турк улсуудад эрчтэй хэвээр байна.

ОХУ-д сүүлийн 24 цагт 4070 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 32 мянгыг даваад байна. Үүнээс 45 хувь нь Москва хотод байна. Өмнөх өдрөөсөө 43 хувиар нэмэгдлээ. Ирэх 2-3 долоо хоногт дэгдэлт оргилдоо хүрнэ гэж Москва хотын захирагч мэдэгдсэн.

Москва хотод анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш дөрвөн сарын хугацаанд 1.7 сая хүнд шинжилгээ хийсэн ч найдвартай байдалд нь эргэлзэж байна. Мөн өвчлөл эхэлж байх үед 20-30 хувь нь хөнгөн буюу балархай байсан бол одоо 50 хувьд нь шинж тэмдэггүй хэлбэрээр илэрч байна. 

Нэгдүгээр сарын 30-наас хойш Эрүүл мэндийн яамнаас 323002 утсыг 24 цагаар ажиллуулж, мэргэжлийн эмч нар зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Энэ хугацаанд дэлхийн 17 улсаас 96 монгол хүн холбогдож зөвлөгөө авлаа.

Тодруулбал;

  • Ирланд улсад 4

  • ОХУ-д 3

  • Шведэд 2

  • Швейцарт 2

  • БНСУ-д 2 монгол хүний лабораторийн шинжилгээ хариу ЭЕРЭГ гарсан, гэртээ тусгаарлагдаж байна. ЭМЯ-наас байнга зөвөлгөө өгч байгаа. 

Халдвар авсан иргэдийн дийлэнх нь оюутан байна. Эдгээр иргэд гэртээ тусгаарлагдаж байгаа бөгөөд яамны дээрх утсанд холбогдож ямар хоол хүнс хэрэглэх, гэрээ хэрхэн ариутгах, гэрийн нөхцөлд эмчлэх тухай зөвлөгөө гэх мэт мэдээлэл авч байна. Мөн эцэг эхүүд нь холбогдож зөвөлгөө авч байна" гэв.

Монгол улсад шинэ коронавирусийн халдвар тархах эрсдлийн үнэлгээг долоо дахь удаагаа хийхэд халдвар тархах эрсдэл МАШ ӨНДӨР хэвээр гарчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 8 цаг 15 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 8 цаг 20 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 8 цаг 34 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 8 цаг 51 мин ОХУ, Монголын худалдаа энэ оны эхний хоёр сард 25 хувиар өсжээ 9 цаг 8 мин Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 82 хувьтай үргэлжилж байна 9 цаг 9 мин Улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 10-нд болно 9 цаг 10 мин Кызыл–Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэгийг зургаадугаар сард эхлүүлнэ 9 цаг 10 мин Импортын дүн 3.9 хувиар өсөж, 3559.4 сая ам.долларт хүрчээ 9 цаг 12 мин Иогийн спортын тэмцээнүүдэд амжилттай оролцсон тамирчдад 100 жилийн ойн медаль гардууллаа 9 цаг 15 мин Гарцан дээр хүүхэд мөргөөд зугтсан этгээд насанд хүрээгүй байжээ 9 цаг 16 мин Японы “Тур де Кумано” уралдаан эхэлж, ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын багийн бүрэлдэхүүнд оролцож байна 9 цаг 17 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоожээ 9 цаг 18 мин Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй байна 10 цаг 7 мин Газартай холбоотой үйлчилгээг цахимаар E-Mongolia системээс авах боломжтой 10 цаг 35 мин ЧУУЛГАН: Д.Загджавыг чөлөөлж, С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ 10 цаг 39 мин АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь 10 цаг 55 мин Монгол Улс: Хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, хүүхдийн байгууллагын хөгжил 12 цаг 37 мин Ф.Мерцийн гадаад бодлого Франц, Польшийн харилцааг сэргээхэд чиглэж байна 12 цаг 38 мин Говийн бүсийн алслагдсан багуудыг шилэн кабелийн сүлжээнд холбож эхэллээ 12 цаг 38 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top