Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн хоёр лабораторид өчигдөр нийт 82 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:
-"ХӨСҮТ-д дөрөвдүгээр сарын 17-нд тусгаарлагдсан хоёр хүн, Сэлэнгэд тусгаарлагдсан нэг хүн, ажиглах байранд тусгаарлагдсан байгаа 62 хүний давтан шинжилгээ хийгдлээ. Мөн тандалтын зорилгоор орон нутаг, хотын эмнэлгээс сонгож авсан сорьцод шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. Замын-Үүдээс тандалтын зорилгоор таван сорьц авахад мөн коронавирус илрээгүй.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 244 хүн ажиглалт, хяналтад байна. Замын-Үүдээр орж ирсэн 58 хүний шинжилгээ хийгдэж байгаа, хариуг нь маргааш танилцуулна.
Өвчтөнүүдийн биеийн байдал дунд зэрэг, тогтвортой сайн байна. Эмчилгээ оновчтой болж байна гэж дүгнэж байгаа. Бид хоорондоо хэлэлцүүлэг хийдэг байгаа. Франц иргэний шинжилгээнд нэг сорьцод эерэг /+/ гарч, бусад нь сөрөг гарч байгаа. Нийт таван шинжилгээ авдаг. Хамар залгиур, шээс, өтгөн, цусанд мөн үздэг. Үүнээс нэгд нь илэрч байна.
Бид цусанд шинжилгээ авч, цусны эргэлтын хянаж байгаа. Мөн уушгийг тогтмол томографит харж хянадаг. Өдөр бүр коронавирусийн илрүүлэг шинжилгээг хийж байгаа" гэв.