Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Өчигдөр мэдээлэл өгснөөё хойш дэлхийн 213 улс, оронд коронавирусийн халдвар тархсан. Одоогийн байдлаар ХОЁР САЯ гаруй хүн өвчилж, 136908 хүн нас барж, НЭГ САЯ гаруй хүн эмчлүүлж байна.
Өвчлөл Итали, Герман, Испани, Франц, Их Британи, Турк улсад голомтлон тархаж, өндөр эрсдэл гарсаар байна.
Манай хойд хөрш ОХУ-ын Алтай мужаас бусад бүс нутагт нь коронавирус тархсан. Өвчлөл нилээд тархалт ихтэй байна. Өвөрмөц онцлог нь ид хөдөлмөрийн насны буюу 18-45 насны залуучууд өвчлөх хандлага ажиглагдаж байгаа талаар мэдээллээ. 50 гаруй хувь нь балархай буюу шинж тэмдэггүй тохиолдол их, бага насны хүүхэд өвчлөх хандлага их байна гэж үзсэн.
Манай улсын хувьд 1669 хүн ажиглалт, тусгаарлалтад байна.
ДЭМБ-аас коронавируст халдварын цар тахлын эсрэг арга хэмжээний стратеги удирдамжыг шинэчилсэн. Энэ удирдамжаар дэлхийн бүх орнуудыг бэлэн байдлын зэргээр таван ангилалд оруулсан. Монгол улс гуравдугаар ангилалд багтсан байна.
БНХАУ-ын Эрээн хотоос монгол иргэдээ татаж авах ажлыг хойшлуулсан. Шийдвэрийг цаг тухайд нь мэдээллээд явна" гэв.