x

Б.Янжмаа: БНСУ-д эдгэрсэн өвчтөнүүдээс хоёрдогч халдварыг тараасан тохиолдол бүртгэгдээгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орны нөхцөл байдал болон коронавирусийн эсрэг вакцин хийгдэж байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Иран улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 98 нас баралт шинээр бүртгэгдсэн нь сүүлийн нэг сарын хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт юм.

Итали улсад нас баралт өмнөх өдрөөсөө өсөж, шинэ халдварын тоо ялимгүй буурчээ.

БНСУ-д коронавирусээр өвчилж эдгэрсэн гэх өвчтөнүүдэд вирус халдвар дахин илэрч байгаа тохиолдлууд нэмэгдэж байна. Мягмар гаригийн байдлаар ийм тохиолдол 124-д хүрчээ. Судалгаа хийсний дараа мэргэжилтнүүд эдгэрсэн өвчтөнүүдэд вирус дахин илэрч байгааг тайлбарлахдаа нуугдмал байсан вирус өвчтөнүүдийн биеийн дархлаа сул болох үед дахин идэвхжсэн байж болзошгүй. Эсвэл шинжилгээний хариунд алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй гэж мэдэгдсэн байна. Тус улсын өвчний няналт сэргийлэлтийн төвөөс вирус мутацид орж байгаа эсэхийг судалж байгаа талаар мэдээлэлд дурьдсан байна. 

БНСУ-д ийм төрлийн тохиолдол анх 2 дугаар сарын 27-нд бүртгэгдсэн. Түүнээс хойш нэмэгдсээр байна.

Одоогийн байдлаар халдвар авч эдгэрсэн гэх дээрх өвчтөнүүдээс хоёрдогч халдварыг тараасан тохиолдол БНСУ-д бүртгэгдээгүй байна гэж мэдээлсэн байна. Үүнтэй холбогдуулаад эдгэрсэн өвчтөнүүдийг карантинаас гаргаснаас хойш дахин 2 долоо хоног гэрийн тусгаарлалтад оруулна гэж мэдэгджээ.

ДЭМБ-аас даваа гаригт мэдээлэл өгөх үеэрээ шинэ коронавирусийн халдвар авч эдгэрсэн хүмүүс дархлаатай болохгүй буюу халдварын эсрэг тэмцэх эсрэг биеттэй болохгүй байгаа талаар тэмдэглэж хэлсэн байна.

НҮБ-аас Африкийн улсуудад зориулж нийт 30,000 хүнийг эмчлэхэд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүргүүлсэн байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 9 цаг 34 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 9 цаг 39 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 9 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 10 цаг 10 мин ОХУ, Монголын худалдаа энэ оны эхний хоёр сард 25 хувиар өсжээ 10 цаг 27 мин Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 82 хувьтай үргэлжилж байна 10 цаг 28 мин Улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 10-нд болно 10 цаг 29 мин Кызыл–Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэгийг зургаадугаар сард эхлүүлнэ 10 цаг 29 мин Импортын дүн 3.9 хувиар өсөж, 3559.4 сая ам.долларт хүрчээ 10 цаг 31 мин Иогийн спортын тэмцээнүүдэд амжилттай оролцсон тамирчдад 100 жилийн ойн медаль гардууллаа 10 цаг 34 мин Гарцан дээр хүүхэд мөргөөд зугтсан этгээд насанд хүрээгүй байжээ 10 цаг 35 мин Японы “Тур де Кумано” уралдаан эхэлж, ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын багийн бүрэлдэхүүнд оролцож байна 10 цаг 36 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоожээ 10 цаг 37 мин Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй байна 11 цаг 26 мин Газартай холбоотой үйлчилгээг цахимаар E-Mongolia системээс авах боломжтой 11 цаг 54 мин ЧУУЛГАН: Д.Загджавыг чөлөөлж, С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ 11 цаг 58 мин АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь 12 цаг 14 мин Монгол Улс: Хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, хүүхдийн байгууллагын хөгжил 13 цаг 56 мин Ф.Мерцийн гадаад бодлого Франц, Польшийн харилцааг сэргээхэд чиглэж байна 13 цаг 57 мин Говийн бүсийн алслагдсан багуудыг шилэн кабелийн сүлжээнд холбож эхэллээ 13 цаг 57 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top