Мөн Эрүүл мэндийн яамнаас уг асуудлаар шуурхай мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Өнөөдөр Сонгдо эмнэлэгт хавдартай нилээн удаан хэвтсэн, уушигны боронхи хүнд хурдавчилсан оношлуураар тест авсан юм байна. Тэгээд энэ хоёр хүний тестийн хариу эерэг гарсан байна.
Эмнэлэгт хэвтэж байсан өндөр настны ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-нд Улаан-Үдэд зорчсон байна. Тэгээд өвөө дээрээ гуравдугаар сарын 20-нд ирээд явсан байна. Ийм учраас тестээр үзэхэд хариу нь эерэг гарсан.
Бид өвчтөнийг тусгаарлаж PCR-аар оношлуулаар шинжилнэ. Сонгдо эмнэлгийг хаагаагүй, өвчтөнийг тэнд нь нэг өрөөнд тусгаарлаж байгаа. 40 орчим насны иргэнийг нь өөрөө явж байгаа учир ХӨСҮТ-д тусгаарласан.
Түргэвчилсэн оношлуурт ДЭМБ-аас гэрчилгээ олгоогүй бөгөөд ямар ч тохиолдлыг PCR оношлуурыг ашиглан баталгаажуулж байгаа.