x

А.Амбасэлмаа: Өвчлөл бүртгэгдсэн Москвагийн ТЗДС-иас ирсэн манай оюутнаас коронавирус илэрсэн

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийв. Өнөөдөр тусгаарлагдаж байсан иргэдээс коронавирусийн 13 шинэ тохиолдол бүртгэгдэж, монгол улсад батлагдсан 30 тохиолдол бүртгэгдэв. Харин 5 иргэн эдгэж, эмнэлгээс гарлаа.  

Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өгөв. 

Тэрээр "ОХУ-аас ирсэн сэжигтэй 20 хүнийг өчигдөр тусгаарлаж шинжилгээ хийсэн. Үүнээс нэг тохиолдол батлагдсан. Тухайн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 31 хүнээс шинжилгээ авахад 13-аас нь коронавирус илэрсэн.

ОХУ-аас ирж байгаа 282 хүн бол Москвагаас Улаан-Үдэ рүү нислэгээр ирсэн, Эрхүүгээс Улаан-Үдэ рүү автобусаар ирсэн, тэгээд хилээр нэвтэрсэн хүмүүс байгаа. Москва хотоос Улаан-Үдэ рүү ирсэн зорчигчдыг бид Амар зочид буудалд тусгаарласан.

Сүүлд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал нь Москва хотод сурч байсан хүмүүс учраас бид тэндээс ирсэн 31 оюутныг ойрын хавьтал гэж үзэж шинжилгээ авсан. Үүнээс 13 хүн өөрсдөө ойрын хавьтал бөгөөд дээрх 31 хүн дотор орсон гэсэн үг. Цаашид бид тэдэнд шинжилгээгээ үргэлжлүүлэн хийнэ.

Тэдний биеийн байдал харьцангуй гайгүй байна. Сүүлийн тохиолдлуудын зарим нь шинж тэмдэггүй байгаа бол дөрвөн хүүхдэд нь 2-3 шинж тэмдэг илэрсэн. Насны хувьд 19-23 насны хүүхдүүд байгаа. 

Энэ нь халдварыг нууц үеийн төгсгөлд илрүүлж, өвчин хүндэрч, уушгины хатгаа болохоос нь өмнө аварч чадсан үг.

Дархан-Уул аймагт бүртгэгдсэн нэг тохиолдол нь Москвагийн Төмөр замын дээд сургуулийн оюутан. Тус улсаас ирсэн тохиолдлуудын мэдээллээр тухайн сургуульд өвчлөл бүртгэгдсэн байна.

ОХУ-аас эдгээр тохиолдолтой хамт хилээр орж ирсэн 111 хүн Дархан-Уул аймагт тусгаарлагдсан бөгөөд мөн ялгаагүй нэг, нэгээр нь тусгаарласан.

Бид халдвартын бэлтгэгдсэн клиникийн хоёр том байшинд тусгаарлалт, ажиглалт болон батлагдсан, сэжигтэй тохиолдлуудыг хянаж, эмчилж байгаа.

Манай эмч нар ээлжээр ажиллахад бэлэн байгаа бөгөөд зохицуулалт хийнэ. Одоогоор манай ХӨСҮТ-ийн эмч нар эмчлэх бүрэн чадамжтай.

Монгол Улс эрсдлийн үнэлгээг нийт зургаан удаа хийсэн. Бид өнөөдөр дахин эрсдлийн үнэлгээ хийнэ. 

Өмнө нь Монгол Улсад халдвар орж ирэх магадлал маш өндөр байсан бол өвчлөл бүртгэгдсэнээс хойш одоо ч халдвар тархах эрсдэл нь мөн маш өндөр байгаа. Тиймээс хүн бүр эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөгөөг дагах нь чухал.

Одоогийн байдлаар манай улсад бүртгэгдсэн 30 тохиолдол бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн ч энэ халдварын голомт дэлхий дахинаа идэвхтэй байсаар байна" гэсэн мэдээлэл өгөв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 7 цаг 57 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 8 цаг 3 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 8 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 8 цаг 33 мин ОХУ, Монголын худалдаа энэ оны эхний хоёр сард 25 хувиар өсжээ 8 цаг 50 мин Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 82 хувьтай үргэлжилж байна 8 цаг 51 мин Улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 10-нд болно 8 цаг 52 мин Кызыл–Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэгийг зургаадугаар сард эхлүүлнэ 8 цаг 53 мин Импортын дүн 3.9 хувиар өсөж, 3559.4 сая ам.долларт хүрчээ 8 цаг 54 мин Иогийн спортын тэмцээнүүдэд амжилттай оролцсон тамирчдад 100 жилийн ойн медаль гардууллаа 8 цаг 57 мин Гарцан дээр хүүхэд мөргөөд зугтсан этгээд насанд хүрээгүй байжээ 8 цаг 58 мин Японы “Тур де Кумано” уралдаан эхэлж, ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын багийн бүрэлдэхүүнд оролцож байна 8 цаг 59 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоожээ 9 цаг 0 мин Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй байна 9 цаг 49 мин Газартай холбоотой үйлчилгээг цахимаар E-Mongolia системээс авах боломжтой 10 цаг 17 мин ЧУУЛГАН: Д.Загджавыг чөлөөлж, С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ 10 цаг 21 мин АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь 10 цаг 37 мин Монгол Улс: Хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, хүүхдийн байгууллагын хөгжил 12 цаг 19 мин Ф.Мерцийн гадаад бодлого Франц, Польшийн харилцааг сэргээхэд чиглэж байна 12 цаг 20 мин Говийн бүсийн алслагдсан багуудыг шилэн кабелийн сүлжээнд холбож эхэллээ 12 цаг 21 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top