Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр нийгэм, эдийн засгийн гуравдугаар сарын статистик мэдээллийг танилцуулав.
Энэ оны гуравдугаар сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1656 болж, өмнөх сараас 329 (24.8 хувь)-өөр нэмэгджээ.
Өвчлөлийг задлан харвал,
- Мөөгөнцрөөр өвчлөгчид 679 (2.6 дахин)-өөр
- Тэмбүүгээр өвчлөгчид 581 (42.7 хувь)-ээр
- Трихомониазаар өвчлөгчид 386 (37.3 хувь)-гаар
- Гонококкт халдвараар өвчлөгчид 156 (11.5 хувь)-гаар өсжээ.
- Цусаар дамжих халдварын тохиолдол 35 (2.9%)-аар нэмэгдсэн болохыг Үндэсний статистикийн хорооны танилцуулав.
Харин амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 497 болж, 124 (20%)-өөр, гэдэсний халдварт өвчин 96 болж, 20 (17.2%)-оор тус тус буурсан байна.
Үндсэндээ халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний улиралд 9434 болж, өмнөх оны мөн үеэс 721 (7.1%)- ээр бууржээ.
Харин нийслэл хотод 2020 оны гуравдугаар сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын тохиолдол илрээгүй бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 288 байна.