Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "Дөрөвдүгээр сарын 1-нд Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нийт хоёр тохиолдлын шинжилгээний хариу сөрөг буюу коронавирус илрээгүй. Энэ сайн мэдээ. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан Катар улсаас ирсэн 42 иргэний шинжилгээний хариу гарсан. Коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор Улаанбаатар хотод болон аймгийн эмнэлгүүдэд уушигны халтгалгаагаар өвдсөн 81 иргэнээс сорьц цуглуулан авсан. Энэ сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 110, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 58 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Орхон аймагт 20, Дархан-Уул аймагт 11, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүний шинжилгээнд мөн коронавирус илрээгүй. Нийт 326 шинжилгээ хийжээ.
Бид ХӨСҮТ дээр PCR шинжилгээний машинийг нэгээр нэмэгдүүлсэн. Ингэснээр өдөрт хийгдэх шинжилгээний тоо нэмэгдэнэ. Бид улс дотроос цуглуулсан нийт сорьц дээрээ тандалтын шугамаар шинжилгээ хийнэ. Мөн тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэд болон давтан шинжилгээгүүдээ хийж хянана. Түргэвчилсэн оношлуураар бид мөн шинжилгээ авч байгаа энэ нь цусанд үздэг. 15-20 минутанд хариу нь гардаг.
Энэ нь цаашдаа эрдэм шинжилгээ, судалгааны ажил болон үлдэх юм" гэлээ.
Сэтгэгдэл (1)