x

21 аймагт эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэв

Засгийн газрын нөөц хөрөнгө болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 21 аймгийн эрүүл мэндийн төвд эмнэлгийн тоног төхөөрөмж өнөөдөр нийлүүлэв.

Тодруулбал, аймаг тус бүрт нэг амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, халууны шил, утлагын аппарат зэрэг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж байна.

Түүнчлэн Сэлэнгэ болон Улсын гуравдугаар эмнэлэгт зөөврийн рентгэн аппарат нийлүүлжээ. 

Эмнэлгийн тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, доктор Сергей Диордица нар 21 аймгийн эмнэлгийн удирдлага, төлөөлөгчдөд гардуулав.

Энэ үеэр сайд Д.Сарангэрэл: “Хамгаалах хэрэгслийн хувьд дэлхийн бүх улс орон хангамж муутай байна. Манай улс ч хувийн хамгаалах хэрэгслийн хангамж багассан. Хамгийн түрүүнд эмнэлгийн салбарын ажилчдад хувийн хамгаалах хэрэгсэл олгох шаардлагатай. Тиймээс ирж байгаа тусламж дэмжлэгийг аль болох эрүүл мэндийн салбарт төвлөрүүлэх хэрэгтэй байна” гэлээ.

Засгийн газрын нөөц хөрөнгөөр өмнө нь 4.2 тэрбум төгрөгөөр эхний ээлжинд 17 лавлагаа шатны дүүргийн эмнэлэгт шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, зарим тоног төхөөрөмжийг худалдан авчээ.

Харин орон нутгийн эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаагүй байжээ. Тиймээс Засгийн газраас нөөц хөрөнгө гаргахын сацуу Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж байсан төслөөс дахин төлөвлөлт хийх замаар орон нутагт тоног төхөөрөмж нийлүүлэх бололцоо гаргасан гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл онцлов. Үүнд мөн Дэлхийн банк хандиваа тусгасан гэдгийг хэлэв. 

Тоног төхөөрөмж хүлээн авахаар ирсэн эмнэлгийн төлөөлөл, удирдлагууд шинэ коронавирусийн халдварын эмчилгээний арга барилын талаар эмч Б.Дармаа, Ц.Чинбаяр нараас онлайнаар сургалт авах юм байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 13 цаг 44 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 13 цаг 50 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 14 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 14 цаг 20 мин ОХУ, Монголын худалдаа энэ оны эхний хоёр сард 25 хувиар өсжээ 14 цаг 38 мин Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 82 хувьтай үргэлжилж байна 14 цаг 39 мин Улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 10-нд болно 14 цаг 40 мин Кызыл–Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэгийг зургаадугаар сард эхлүүлнэ 14 цаг 40 мин Импортын дүн 3.9 хувиар өсөж, 3559.4 сая ам.долларт хүрчээ 14 цаг 41 мин Иогийн спортын тэмцээнүүдэд амжилттай оролцсон тамирчдад 100 жилийн ойн медаль гардууллаа 14 цаг 44 мин Гарцан дээр хүүхэд мөргөөд зугтсан этгээд насанд хүрээгүй байжээ 14 цаг 46 мин Японы “Тур де Кумано” уралдаан эхэлж, ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын багийн бүрэлдэхүүнд оролцож байна 14 цаг 46 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоожээ 14 цаг 47 мин Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй байна 15 цаг 37 мин Газартай холбоотой үйлчилгээг цахимаар E-Mongolia системээс авах боломжтой 16 цаг 5 мин ЧУУЛГАН: Д.Загджавыг чөлөөлж, С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ 16 цаг 9 мин АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь 16 цаг 25 мин Монгол Улс: Хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, хүүхдийн байгууллагын хөгжил 18 цаг 6 мин Ф.Мерцийн гадаад бодлого Франц, Польшийн харилцааг сэргээхэд чиглэж байна 18 цаг 7 мин Говийн бүсийн алслагдсан багуудыг шилэн кабелийн сүлжээнд холбож эхэллээ 18 цаг 8 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top