Эрүүл мэндийн яамнаас коронавирсийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Бид мэдээлэл өгснөөс хойш дэлхийн 206 орон, улс, нутагт коронавируст халдвар бүртгэгдлээ. Өвчлөлийн хурд АНУ, Итали, Испани, Франц зэрэг орнуудад эрчтэй тархаж байна. 900 мянга гаруй хүн уг халдвараар өвчлөөд байна.
Өвчлөлийн хурдац асар хурдацтай байна. 6-7 хоногт л 400 мянган хүн бүртгэгдэж байна. Дэлхий дахинд нас баралтын түвшин нэмэгдэж байна. Анх 3.4 гэж байсан бол, одоо 4.9 болоод байна. Итали улсад хамгийн өндөр буюу 12 хувьтай байна. Анх өндөр настан их өртөж байна гэсэн бол одоо бага насны хүүхэд их бүртгэгдэж байна. АНУ-д зургаан долоо хоногтой хүүхэд коронавирусийн халдвараар нас барсан байна.
Нийт халдварын индекс 2.5-3 хувьтай байна.
Манай улсад зөөвөрлөгдөж орж ирсэн 14 тохиолдол лаборторын шинжилгээгээр батлагдсан.
Сүүлийн 24 цагийн дотор манай улсад хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаад байна.
Нэг иргэн нь хэдийгээр өөрийгөө 14 хоног тусгаарласан боловч, тусгаарлалтын дараа уушигны хатгаа шинж тэмдэг илэрсэн. Түүний хавьтлуудыг мөн Сэлэнгэ аймагт тусгаарлаад байна" гэлээ.