x

Усан үзэм хэрэглэвэл урт насалж, хавдраас сэргийлнэ

Усан үзмийн ач тус

Усан үзэм нь шууд идэж хэрэглэж болох ба мөн дарс, шүүс, жимсний чанамал, цэлцэгнүүр гэх мэтийг хийж болдог дулаан орчин ургадаг олон наст өвслөг ургамлын жимсгэнэ юм. Усан үзмийн хонгорцог гол ишинд сагсайж ургаж, шилбэтэй жимс цэцэглэж, хальс, зөөлөн сайж ургаж, шилбэтэй жимс цэцэглэнэ.

Усан үзэм нь хальс, зөөлөн эд, үр гэсэн 3 хэсгээс бүрддэг. Харин кишмиш сортын усан үзэм нь үргүй байдаг байна. Хальс нь хоёр давхаргатай байдаг. Хатааж боловсруулсанг нь үзэм гэнэ. Хонгорцгийг хэмжээгээр нь жижиг, дунд, том гэж ялгана. Жимсгэнийг нь 20мм-ээс илүү голчтой бол том, 16-20мм бол дунд, 16мм-ээс бага бол жижиг гэж ангилна. Өнгө сортоосоо хамааран ягаан, хар хөх, ногоог байдаг. Хөх ягаан өнгийн хальс нь антоциан, полифенолоор баялаг ажээ.

Дэлхий дээр тооцсоноор өдгөө 75,866км² талбайд усан үзэм тариалж байна. Испани, Франц, Италид дийлэнх тариалалтыг эзэлдэг байна. Үүнээс 71% нь дарс үйлдвэрлэхэд, 27% нь жимс, 2% нь хатаасан хэлбэрээр ашиглагдаж аж. 

Усан үзмийн найрлага:

Усан үзэмд дунджаар ус 80.2%, саахар 16%, хүчил 0.6%, пектинт бодис 0.25%, ислэг 0.6%, эрдэс бодис 0.4% агуулагдана. Нийт саахарын 98-99%-ийг глюкоз, фруктоз эзэлдэг байна. Жимсэнд: сахар, С. В-ийн бүлгийн аминдэм, хальсанд будагч ба идээлэх бодис, эфирийн тос, үрэнд нь өөх тос, идээлэх бодис тус тус агуулагдана.

Усан үзмийн ампелографийн бүх сортыг аж ахуйд ашиглах байдлаар нь нийтийн хэрэглээний, дарсны, хатаасан жимсний гэж 3 бүлэгт хуваадаг.

Нийтийн хэрэгцээний сортын усан үзэм хүчил багатай, саахараар дунд зэрэг -15-20%, аятайхан чихэрлэг амттай, шүүслэг том жимсгэнэтэй, нягт зузаан хальстай байна. Энэ сорт хадгалалт, тээвэрлэлтийн аяыг сайн даадаг. Ардын эмчилгээнд хатаасан усан үзмийг луувангийн шүүсээр хийсэн соктой хольжханиад хүрсэн үед хэрэглэх төдийгүй үр нь шээс хөөх, навч нь хоолой сөөх, ангина өвдөх үед эрт дээр үеэс хэрэглэдэг байжээ.

Хар бараан өнгийн изобелла төрлийн усан үзэм рубит хэмээх элемент агуулдгаараа цусны улаан бөөмийг төлжүүлдэг тул цус багадалтын үед  хэрэглэвэл үр дүнтэй байдаг.

Шүүс нь хүний бие дэх шингэн хангамжийг нэмэгдүүлж, давс, кали, төмөр, фосфор, шингэн дэх натри болон хлорын ионоор хангахаас гадна хүний биеийн шээс ялгаруулалтыг сайжруулж, чулуужилт үүсэхээс хамгаалдаг.

Хүч тамир муудах, цус багадах, мэдрэлийн системийн хэвийн хэмжээ алдагдах, бодисын солилцооны хэмнэл алдагдах, хоол боловсруулах системийн хямралын үед хэрэглэх нь ихээхэн ач тустай аж.

Усан үзмийн ашиг тус: 

Бид өдөр тутмын хоол хүнсэндээ усан үзэм хэрэглэснээр эрүүл, амттай, тэжээлийг авах боломжтой.

Батганы эсрэг:

Усан үзэмд агуулагдах антиоксидант ресвератрол нь батга үүсгэдэг бактерийн өсөлтийг дарангуйлдаг. Шинжээчдийн хэлж байгаагаар энэ антиоксидант нь бензоилийн хэт исэлтэй хосолсноор батганы эсрэг үр дүнтэй эмчилгээ болж чаддаг ажээ. Хоол боловсруулалтыг сайжруулна Усан үзэмд агуулагдах эсэл болон тэжээлийн бодисууд нь хоол боловсруулах системийн үйл ажиллагааг хэвийн явуулахад тусалдаг ба ходоодны хямралаас урьдчилан сэргийлдэг аж. Энэхүү амтат жимс нь ходоод хямрах гээд байдаг хүмүүст сайхан сонголт болно.

Усан үзмийн үрийн ханд: 

Усан үзмийн үрийн ханд нь өндөр түвшний холестериний эмчилгээ болон хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд хэрэглэдэг эмчилгээний шинж чанартай байдаг. Мөн энэ ханд нь яс бэхжүүлдэг үйлчигээтэй.

Багтрааны үед: 

Эрүүл тэжээллэг хоол хүнс багтрааны үед хамгийн чухал зүйлсийн нэг байдаг. Судалгаагаар хүнсэндээ жимс, жимсгэнэ ихээр хэрэглэдэг хүүхдүүд энэ өвчнөөр өвчлөх магадлал бага байдаг нь тогтоогджээ. Усан үзмийн үрийн ханд нь үрэвслийн эсрэг мөн уушгины үйл ажиллагааг дэмжиж эзлэхүүн тэлэхэд тусалдаг юм байна.

Чихрийн шижингийн үед:

Усан үзмийн хальснаас гаргаж авсан ханд нь чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэгддэг. Энэ жимс нь гликемикийн индекс багатай учир 2-р төрлийн чихрийн шижинтэй хүмүүст хэрэглэхийг зөвшөөрдөг. Мэргэжилтнүүд улаан, хар усан үзэм сонгохыг зөвлөсөн байна. Зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулах Полифенол агуулдаг усан үзэм болон бусад хүнс нь зүрх судасны өвчний эрсдэлийн бууруулдаг болох нь судалгаагаар нотлогджээ.

Урт наслалт, хавдраас урьдчилан сэргийлэх:

Усан үзэмд агуулагдах байгалийн хүчтэй химийн бодисууд нь эрүүл мэндийг дэмжиж, бүр хорт хавдар үүсэхээс урьдчилан сэргийлдэг аж.

Энэ жимсний фитонутриентууд нь хүний амьдралыг уртасгахад чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна. Мөн усан үзэм нь хорт хавдрын хөгжлийг зогсоож, чихрийн шижинг эмчлэхээс гадна хараанд сайн байдаг байна. Усан үзмийн тогтмол хэрэглээ нь нүдний торлогийн бүтэц, үйл ажиллагааг хамгаалдаг аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа 13 мин Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 1 цаг 55 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 1 цаг 59 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 2 цаг 52 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 2 цаг 53 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 2 цаг 54 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 2 цаг 55 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 2 цаг 55 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 2 цаг 56 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 2 цаг 57 мин Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 2 цаг 58 мин Трамп Саудын Арабтай зэвсэг болон хөрөнгө оруулалтын түүхэн гэрээ байгууллаа 2 цаг 59 мин Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хэлэлцэх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын X бага хурал болно 3 цаг 0 мин Дорноговь аймагт хүүхэд хамгааллын тогтолцоо шат дараатай сайжирч байна 3 цаг 0 мин Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоогоо нэмэгдүүлнэ 3 цаг 1 мин Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа 3 цаг 2 мин Грекийн Касос арлын орчимд хүчтэй газар хөдөлж, цунамийн аюулын сэрэмжлүүлэг гаргалаа 3 цаг 3 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо 3 цаг 4 мин Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуулах хэлэлцээнд бэлэн гэдгээ мэдэгдлээ 3 цаг 5 мин Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ баталгаажууллаа 3 цаг 6 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оро... Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг ... Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвш... АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэрг...
Top