x

"Алтанбулаг боомтоор орж ирсэн сэжигтэй ГУРВАН тохиолдлыг хянаж байна"

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн нөхцөл байдал, монгол дахь арга хэмжээ, сэжигтэй тохиолдлуудын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: "Өнөөдрийн байдлаар 2057 иргэн тусгаарлагдаж, ажиглалтад байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-аас орж ирсэн иргэдээс Орхонд 42, Сэлэнгэд 2 , Дархан-Уулд 4, Баян-Өлгийд 33 хүн, Дорнод аймагт мөн 18 хүнийг тусгаарлан ажиглалтад аваад байна.

Мөн нийт 297 эмч, эмнэлгийн ажилтад иргэдтэй хамт тусгаарлалтад ороод ажиллаж байна.

Эмчилгээ, оношилгоо, тандалт судалгаандаа олон улсад ашиглагдаж буй арга техникүүдийг ашиглаад явж байгаа. Ерөнхийдөө бол эхээс урагт дамжих, ураг амьгүй болох, зулбах, төрөлтийн гажиг үүсэх зэрэг нь нотлогдоогүй байна.

Тиймээс халдвартай эх амны хаалт зүүгээд, гараа ариутгаад хүүхдээ хөхүүлэхийг ДЭМБ-аас зөвлөж байна. Диализ эмчилгээнд орсон иргэд эмчилгээнийхээ дараа бөөгнөрч сууж хооллохыг хориглож байна. Дэлхий дахинд олон эмийн туршилт хийгдээд явж байгаа" гэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "2020 оны гуравдугаар сарын 19-нд Истанбул-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс 22 хүний шинжилгээниы хариу сөрөг гарсан. Өмнө нь 24 хүнийг сонгож, шинжилгээ хийсэн хариу сөрөг гарсан талаар мэдээлж байсан. Тус онгоцоор ирсэн 46 хүнээс шинжилгээ хийсэн байна. Үлдсэн 200 гаруй хүнд өнөөдрөөс сорьц авч, үргэлжлүүлэн шинжилгээ хийнэ. 

Орхон аймагт тусгаарлагдсан зургаан хүнээс шинэ коронавирусийн халдвар илрээгүй. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 289 хүн тусгаарлагдан, хяналтад байна. 2020 оны гуравдугаар сарын 23-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн зорчигчдоос Сэлэнгэ аймагт хоёр, Орхон аймагт нэг, нийт гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдан, ажиглалтад тандалт хийж байна" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 14 цаг 5 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 14 цаг 11 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 14 цаг 24 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 14 цаг 41 мин ОХУ, Монголын худалдаа энэ оны эхний хоёр сард 25 хувиар өсжээ 14 цаг 58 мин Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 82 хувьтай үргэлжилж байна 14 цаг 59 мин Улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 10-нд болно 15 цаг 0 мин Кызыл–Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэгийг зургаадугаар сард эхлүүлнэ 15 цаг 1 мин Импортын дүн 3.9 хувиар өсөж, 3559.4 сая ам.долларт хүрчээ 15 цаг 2 мин Иогийн спортын тэмцээнүүдэд амжилттай оролцсон тамирчдад 100 жилийн ойн медаль гардууллаа 15 цаг 5 мин Гарцан дээр хүүхэд мөргөөд зугтсан этгээд насанд хүрээгүй байжээ 15 цаг 6 мин Японы “Тур де Кумано” уралдаан эхэлж, ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын багийн бүрэлдэхүүнд оролцож байна 15 цаг 7 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоожээ 15 цаг 8 мин Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй байна 15 цаг 58 мин Газартай холбоотой үйлчилгээг цахимаар E-Mongolia системээс авах боломжтой 16 цаг 25 мин ЧУУЛГАН: Д.Загджавыг чөлөөлж, С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ 16 цаг 29 мин АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь 16 цаг 45 мин Монгол Улс: Хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, хүүхдийн байгууллагын хөгжил 18 цаг 27 мин Ф.Мерцийн гадаад бодлого Франц, Польшийн харилцааг сэргээхэд чиглэж байна 18 цаг 28 мин Говийн бүсийн алслагдсан багуудыг шилэн кабелийн сүлжээнд холбож эхэллээ 18 цаг 29 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top