x

ДЭМБ-ын нэр ашигласан цахим гэмт хэрэг ихсэх хандлагатай байна

Эрүүл мэндийн яамнаас халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ДЭМБ-ын сүүлийн үеийн мэдээллийг өглөө. 

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа: "Коронавирусийн халдварын 292142 тохиолдол дэлхийн хэмжээнд бүртгэгдэж, нас баралт 12784 тохиолдол бүртгэгдсэн байна. Африкийн бүсийн дөрвөн улсад шинээр халдвар бүртгэгдсэн. Дэгдэлт эрчимтэй байгаа Европын бүсэд нэг хоногийн дотор 20 мянга орчим тохиолдол шинээр нэмэгдэж, 1000 хол давсан нас баралт бүртгэгджээ.  

Ихэнх улс орнууд иргэддээ гэртээ өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байна.

Сургууль цэцэрлэгийг хаах, зорчигч тээврийг хязгаарлах, зогсоох зэрэг арга хэмжээ авахын зэрэгцээ шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна.

ДЭМБ-аас гэртээ тусгаарлагдах үедээ дасгал хөдөлгөөн хийж, идэвхтэй байх заавар гарган ажиллаж байна.

ДЭМБ-аас батлагдсан хөнгөн, хүнд гээд бүх тохиолдол болон тэдгээрийн бүх хавьтлыг тусгаарлахыг зөвлөж байгаа. Тархалтын дараагийн дараагийн үе шатанд бэлдэхдээ аймаг, дүүргүүд харьяаллын хүн амдаа зориулж хэдэн тусгаарлах байр хаана гаргахыг урьдчилан тодорхойлох ажлыг хийж байна. 

ДЭМБ-ын нэрийг ашигласан цахим гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаа тул иргэд, байгууллагууд "ДЭМБ-аас" гэсэн и-мэйл ирсэн тохиолдолд нягтлан шалгаж, хувийн мэдээлэл, мөнгөө алдахгүй байхыг анхааруулж байна. 

Мөн халдварын хяналт сэргийлэлт, лабораторийн удирдамжийг шинэчлэн баталсан" гэлээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 14 цаг 2 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 14 цаг 8 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 14 цаг 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 14 цаг 38 мин ОХУ, Монголын худалдаа энэ оны эхний хоёр сард 25 хувиар өсжээ 14 цаг 55 мин Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 82 хувьтай үргэлжилж байна 14 цаг 56 мин Улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 10-нд болно 14 цаг 57 мин Кызыл–Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэгийг зургаадугаар сард эхлүүлнэ 14 цаг 58 мин Импортын дүн 3.9 хувиар өсөж, 3559.4 сая ам.долларт хүрчээ 14 цаг 59 мин Иогийн спортын тэмцээнүүдэд амжилттай оролцсон тамирчдад 100 жилийн ойн медаль гардууллаа 15 цаг 2 мин Гарцан дээр хүүхэд мөргөөд зугтсан этгээд насанд хүрээгүй байжээ 15 цаг 3 мин Японы “Тур де Кумано” уралдаан эхэлж, ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын багийн бүрэлдэхүүнд оролцож байна 15 цаг 4 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоожээ 15 цаг 5 мин Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй байна 15 цаг 55 мин Газартай холбоотой үйлчилгээг цахимаар E-Mongolia системээс авах боломжтой 16 цаг 22 мин ЧУУЛГАН: Д.Загджавыг чөлөөлж, С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ 16 цаг 26 мин АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь 16 цаг 42 мин Монгол Улс: Хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, хүүхдийн байгууллагын хөгжил 18 цаг 24 мин Ф.Мерцийн гадаад бодлого Франц, Польшийн харилцааг сэргээхэд чиглэж байна 18 цаг 25 мин Говийн бүсийн алслагдсан багуудыг шилэн кабелийн сүлжээнд холбож эхэллээ 18 цаг 26 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top