Эрүүл мэндийн яамнаас коронавирус халдварт өвчний нөхцөл байдлын талаар болон монгол улсад бүртгэгдсэн сэжигтэй тохиолдыг талаар мэдээлэв.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 24 шинжилгээний хариу сөрөг гарсан гэж өмнө нь мэдээлсэн. Мөн энэхүү онгоцоор ирсэн 22 иргэний шинжилгээ хийгдэж байна. Гуравдугаар сарын 17-нд Токио-Улаанбаатарын чиглэлээр ирсэн 52 иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан.
Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 иргэнээс шинэ коронавирусний халдвар илрээгүй. Гуравдугаар сарын 22-нд ХӨСҮТ-д болон орон нутагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй сайхан мэдээ байна.
Шинэ коронавирусийн халдвартай болох нь батлагдсан 10 хүний биеийн байдлын талаар мэдээлэл өгье. Хоёр иргэний биеийн байдал муу байсан бол тогтвортой болж, сайжирсан. Мөн Франц улсын иргэний уушгийг нарийвчлан үзсэн. Тэрээр эмчдээ таны араас би инээж байна гэж цаасан дээр бичиж эмчдээ үзүүлсэн" гэв.