x

Хоёроос дээш хүнийг бөөгнөрөл гэж үзэж, хоорондоо хоёр метрийн зайтай байхыг зөвлөв

Эрүүл мэндийн яамнаас коронавирус халдварт өвчний нөхцөл байдлын талаар шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.

Эрүүл мэндийн яамны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн тархалт дэлхийн 191 улсад бүртгэгдлээ. ДЭМБ-ын зөвлөмж улс орнуудаас шалтгаалан өөрчлөгдөж байна. Өмнө нь 5 хүнийг зэрэг байвал хүний бөөгнөрөл гэж үзэж байсан бол өнөөдрөөс эхлэн хоёроос дээш хүнийг бөөгнөрөл гэж үзнэ. Хоёр хүн хоорондоо хоёр метрийн зайтай байхыг зөвлөж байна. Дэлхийн олон оронд хүмүүс хоорондоо харьцах, бие биедээ хүрэх нь өвчнийг тархах үндэс болж байна гэж үзэж байна.  

Өчигдрийн Засгийн газрын  бус хуралдаанаар ажиглалтад байсан хүмүүс эмнэлгээ гараад 14 хоног өөрийгөө тусгаарлахаар шийдвэрлэсэн. Тухайн иргэн өөрийгөө гэртээ тусгаарлахаас гадна ажиглана. Гар утсандаа байршил тогтоогчийг байнга асаалттай байлгана. Өөрийн халуунаа өдөрт хоёр удаа үзэж, харьяалах эмчид утсаар болон цахимаар мэдээлнэ. Хэрвээ өвчний шинж тэмдэг илэрвэл 119,103, 80086829 зэрэг утсанд мэдээлэх ёстой. Гэрээсээ гарахыг хориглоно. Гэр бүлийн гишүүнтэй ойр байхгүйг хичээх хэрэгтэй. 

Хэрвээ тусгаарлалтаас гарсан иргэд гадагшаа гарах, интернэтээ болон утсаа унтраасан тохиолдолд Зөрчлийн тухай хууль болон Эрүүл мэндийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх Засгийн газрын тогтоол гарсан. Мөн дулааны улирал эхэлж байна. Энэ үед гэдэсний халдварт өвчин ихэсдэг, мөн коронавирус нь өтгөн, ялгадсаар дамжиж байгаа тул улс даяар ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэж эхэлнэ. Энэ талаар Эрүүл мэндийн яамаас танилцуулж, ажиллаж эхэлхээр боллоо" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 14 цаг 24 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 14 цаг 30 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 14 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 15 цаг 0 мин ОХУ, Монголын худалдаа энэ оны эхний хоёр сард 25 хувиар өсжээ 15 цаг 18 мин Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 82 хувьтай үргэлжилж байна 15 цаг 19 мин Улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 10-нд болно 15 цаг 20 мин Кызыл–Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэгийг зургаадугаар сард эхлүүлнэ 15 цаг 20 мин Импортын дүн 3.9 хувиар өсөж, 3559.4 сая ам.долларт хүрчээ 15 цаг 21 мин Иогийн спортын тэмцээнүүдэд амжилттай оролцсон тамирчдад 100 жилийн ойн медаль гардууллаа 15 цаг 24 мин Гарцан дээр хүүхэд мөргөөд зугтсан этгээд насанд хүрээгүй байжээ 15 цаг 26 мин Японы “Тур де Кумано” уралдаан эхэлж, ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын багийн бүрэлдэхүүнд оролцож байна 15 цаг 26 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоожээ 15 цаг 27 мин Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй байна 16 цаг 17 мин Газартай холбоотой үйлчилгээг цахимаар E-Mongolia системээс авах боломжтой 16 цаг 45 мин ЧУУЛГАН: Д.Загджавыг чөлөөлж, С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ 16 цаг 49 мин АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь 17 цаг 5 мин Монгол Улс: Хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, хүүхдийн байгууллагын хөгжил 18 цаг 46 мин Ф.Мерцийн гадаад бодлого Франц, Польшийн харилцааг сэргээхэд чиглэж байна 18 цаг 47 мин Говийн бүсийн алслагдсан багуудыг шилэн кабелийн сүлжээнд холбож эхэллээ 18 цаг 48 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top