x

Д.Нямхүү: Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирсан, бидний эмчилгээний тактик зөв байна

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Шинэ коронавирусийн халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор үйлчилгээний байгууллагуудад шинэ стандарт барьж ажиллахыг уриалж байна. Өмнө нь бие биенээсээ метрийн зайтай байхыг зөвлөдөг байсан бол одоо энэ зай хоёр метр боллоо. Мөн цэвэрлэгээ, ариутгалыг хоёр цаг тутамд хийж байхыг ДЭМБ-аас зөвлөж байна” гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "2020 оны гуравдугаар сарын 15 -нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 244 хүний шинжилгээ хийгдэж дууссан. Өнөөдөр 153 хүний шинжилгээний хариу гарсан бөгөөд коронавирус илрээгүй. Өчигдөр буюу гуравдугаар сарын 21-нд ХӨСҮТ болон бусад аймагт сэжигтэй тохиолдол илрээгүй сайн мэдээ байна. Харин 90 хүн ажиглалтад орсон мэдээ байна. Гуравдугаар сарын 20-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан.

Эмнэлэгт хэвтэж байгаа уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсээс санамсаргүй түүврийн аргаар шинжилгээ авсан. Энэ нь бидний дотор байна уу гэдгийг тандаж баталгаажуулах судалгаа. Тэдгээр хүмүүсээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй.   

Бид ирж байгаа онгоцыг хянахаас гадна дотор байгаа эмнэлгүүдээ тандаж хянаж байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байгаа. Бидний эмчилгээний тактик зөв байна. Хоёр өвчтөний биеийн байдал хүндэвтэр байсан нь өдөр ирэх тусам сайжирч байгаа сайн мэдээ дуулгаж байна.

Заавал шинж тэмдэг илэрсэн үед нь биш лабораторийн шинжилгээгээр зарим тохиолдлыг баталгаажуулж илрүүлж байгаа гэдгийг та бүхэн мэднэ. Өнөөдөр сайхан мэдээ өгч байгаадаа баяртай байна" гэлээ. 

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа: "Шинээр долоон нутаг дэвсгэрт коронавирус бүртгэгдлээ. Халдварын 70 гаруй хувь нь Европт бүртгэгдэж, 6,000 мянган хүн нас бараад байна.

Европын бүсэд бүртгэгдсэн нийт халдварын 77 хувь нь Испани, Итали, Герман, Франц гэх дөрвөн улсад гарч эрчимтэй нэмэгдэж байна. 

Коронавирусийн халдвар нь эв нэгдлийн шалгуур болж буйг ДЭМБ-аас онцолсон" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 13 цаг 0 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 13 цаг 5 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 13 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 13 цаг 36 мин ОХУ, Монголын худалдаа энэ оны эхний хоёр сард 25 хувиар өсжээ 13 цаг 53 мин Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 82 хувьтай үргэлжилж байна 13 цаг 54 мин Улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 10-нд болно 13 цаг 55 мин Кызыл–Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэгийг зургаадугаар сард эхлүүлнэ 13 цаг 55 мин Импортын дүн 3.9 хувиар өсөж, 3559.4 сая ам.долларт хүрчээ 13 цаг 57 мин Иогийн спортын тэмцээнүүдэд амжилттай оролцсон тамирчдад 100 жилийн ойн медаль гардууллаа 14 цаг 0 мин Гарцан дээр хүүхэд мөргөөд зугтсан этгээд насанд хүрээгүй байжээ 14 цаг 1 мин Японы “Тур де Кумано” уралдаан эхэлж, ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын багийн бүрэлдэхүүнд оролцож байна 14 цаг 1 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоожээ 14 цаг 2 мин Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй байна 14 цаг 52 мин Газартай холбоотой үйлчилгээг цахимаар E-Mongolia системээс авах боломжтой 15 цаг 20 мин ЧУУЛГАН: Д.Загджавыг чөлөөлж, С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ 15 цаг 24 мин АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь 15 цаг 40 мин Монгол Улс: Хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, хүүхдийн байгууллагын хөгжил 17 цаг 22 мин Ф.Мерцийн гадаад бодлого Франц, Польшийн харилцааг сэргээхэд чиглэж байна 17 цаг 23 мин Говийн бүсийн алслагдсан багуудыг шилэн кабелийн сүлжээнд холбож эхэллээ 17 цаг 23 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top