Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийж, коронавирусийн халдварыг илрүүлэх оношлуурын асуудлаар мэдээлэл өглөө.
Иргэн Ж.Амарсанаа Эрүүл мэндийн байгууллагууд COVID-19 халдварын оношлуурыг өндөр үнээр худалдаж авч байгаа талаар өөрийн цахим хуудастаа нийтэлсэнтэй холбогдуулан ЭМЯ-наас мэдээлэл өглөө.
Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: "Бид тангараг өргөсөн эмч нар. Хэн нэгний өвчин зовлон дээр дөрөөлж нэр хүнд, ашиг орлого олох сонирхол бидэнд байхгүй. Эрүүл мэндийн салбарын 52,400 албан хаагч өдөр шөнөгүй монгол хүний эрүүл мэндийн төлөө зүтгэж байна. Энэ их ажлын хажуугаар аливаа нэг гүтгэлэг, доромжлол хийхгүй байхыг хүсье. Бид ДЭМБ-ын заавар зөвлөмжийн дагуу, олон улсын хэмжээнд туршиж байгаа, судалгаагаар нотлогдсон оношлуурыг авч хэрэглэж байгаа" гэлээ.
Харин Эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга Н.Гэрэлт-Од "Манай улс хамгийн түрүүнд Япон улсаас 200 оношлуур авч ашиглаж байгаад дараа нь 1,000 ширхэгээр нэг удаа, 2,000 ширхгээр нэг удаа оношлуур аваад ашиглаж байна.
Нэмэлтээр оношлуур шаардлагатай учраас Япон улс дахь ЭСЯ-аар дамжуулан оношлуур нэмж авахаар ажиллаж байгаа. Бид төрийн байгууллагын дэмжлэгтэйгээр мэдээллээ авч байгаа. Оношлуурын нэг бүр нь 1 ам.доллар хүрэхгүй үнэтэйгээр үйлдвэрээс шууд нийлүүлэгдэж байгаа.
Түргэвчилсэн оношлуур нэмж авах асуудлыг бид судалж байна. Одоогоор БНХАУ, АНУ, Япон зэрэг орнууд хөгжүүлэлтүүдээ хийгээд явж байгаа.
Оношлуур үйлдвэрлэгч орноосоо хамаараад янз бүрийн үнэтэй байна.
Тухайлбал, 11,000-40,000 төгрөгийн хооронд байна. Бид аль болох олоэ улсад хүлээн зөвшөөрөгдсөн найдвартай онолшлуурыг боломжийн үнээр авах бодлого баримтлан ажиллаж байна.
Түргэвчилсэн оношлуурыг ХӨСҮТ, ЭМЯ судалж байгаа" гэлээ.
Иргэд аливаа гүтгэлэг, доромжлолд ул суурьтай хандаж, үнэн бодит мэдээллийг авч байгаарай гэж хүслээ.
Сэтгэгдэл (1)