x

Д.Сарангэрэл: Хилээр орж ирж байгаа хүмүүс халуурч байвал шууд тусгаарлаж байгаа

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шинээр тархаад буй коронавирусын талаар мэдээлэл хийв. 

Сайд Д.Сарангэрэл "ДЭМБ-аас өгсөн мэдээллээр вирусийн үүсэл тодорхойгүй байна. Урьдчилсан байдлаар могой, минж, дорго, сарьсан багваахайнаас үүдэлтэй байж магадгүй гэж таамагласан.

Шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан үед томуу, томуу төст өвчинтэй адил шинж тэмдэг илэрч байгаа. Манай лаборатори 21 төрлийн вирусийг илрүүлдэг. Халдвар авсан байж болзошгүй гэж үзэж байгаа хүмүүсээс шинжилгээ аваад 21 төрлийн вирусээс аль нэг нь илэрвэл шинэ төрлийн коронавирусийн халдвартай биш гэж үзэж байна.

Хил гаалиар орж ирж байгаа хүмүүс халуурч байвал шууд тусгаарлаж байгаа. Ингээд шинжилгээний хариугаар үгүйсгэгдвэл эмнэлгээс гаргана. Халдварын тохиолдол гарвал тусгаарлахаар ХӨСҮТ-д 50 ортой тасаг бэлдсэн.

Өнөөдрөөс эхлэн өдөр бүр ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ хамтраад маш хурдацтай өөрчлөгдөж байгаа өвчлөлийн явцын талаар мэдээлэл өгөх шийдэлд хүрээд байна" гэв.

Сэрэмжлүүлэг:

  • Шинэ Коронавирусийн халдварын талаар эрүүл мэндийн байгууллага (www.mohs.mnhttps://www.facebook.com/www.mohs.mn/https://www.facebook.com/eocmohs/)-аас өгч байгаа сэрэмжлүүлэг, зөвлөмжийг мөрдөх, олон нийтийн сүлжээгээр гарч байгаа буруу ташаа мэдээлэлд автахгүй байх
  • Өвчлөл бүртгэгдсэн улс, орнуудад аль болох зорчихгүй байх
  • 14 хоногийн дотор өвчлөл бүртгэгдсэн дээрх улс орнуудад зорчсон хүн өндөр халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүж, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах
  • Амны хаалт тогтмол зүүж хэвших
  • Гараа тогтмол савандаж угаах
  • Ханиаж, найтаахдаа ам, хамраа алчуураар дарах, эсвэл шууны дотор тал руу ханиах
  • Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
  • Биеийн дархлаа сайжруулах амин дэм хэрэглэх зэргийг зөвлөж байна.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АНУ, Их Британи түүхэн худалдааны гэрээ байгууллаа саяхан Монголын жүдочдын чансаанд мэдэгдэхүйц ахиц гарлаа 1 мин “Тоттенхэм”, “Манчестер Юнайтед” багууд Европын лигийн финалд шалгарлаа 3 мин Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ойн зурвас байгуулна 4 мин Д.Трамп Орос, Украиныг урьдчилан болзолгүйгээр 30 хоногийн хугацаанд гал зогсоохыг уриалав 5 мин Хүнсний ногоо тариалагчид зургаадугаар сарын 1-нээс урамшууллаа авна 6 мин ОХУ, БНХАУ иж бүрэн стратегийн хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргана 8 мин Хөвсгөл аймагт цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээн эхэллээ 9 мин Барилга, их засварын ажил 2025 оны эхний улиралд 1.4 их наяд төгрөгт хүрэв 10 мин “Сибирийн хүч-2” хоолойн чиглэл өөрчлөх асуудлыг хэлэлцээгүй гэв 12 мин Булган аймгийн хүүхдийн байгууллага түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэлээ 14 мин Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийслэлд чичирхийлэл мэдрэгдлээ 15 мин Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь… 49 мин Католик сүмийн бэлгийн хүчирхийллийн хохирогчид шинэ папаас шийдвэртэй алхам хүлээж байна 2 цаг 32 мин Арилжааны банкууд Улаанбаатарт 300 гаруй мод тарихаар нэгдлээ 2 цаг 35 мин Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ 2 цаг 37 мин Шагайн харвааны өв соёлыг түгээгч “Даяндай мээрэн” клубийн үйл ажиллагаа талархал хүлээж байна 2 цаг 37 мин УИХ-ын 2025.05.09-ний өдрийн чуулганы хэлэлцэх асуудлууд 2 цаг 42 мин А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол буурахгүй байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал 2 цаг 48 мин ТҮЦ нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой гомдлыг ХЭҮК шалгаж байна 2 цаг 48 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top