x

ОХУ, БНХАУ иж бүрэн стратегийн хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргана

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Кремльд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцааг “шинэ эрин үед иж бүрэн түншлэл, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх” тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Мөн хоёр улсын засгийн газар болон холбогдох яамд хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх багц баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Энэхүү уулзалтын үеэр улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцсан бөгөөд хоёр улс аж үйлдвэр, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт нийт 200 тэрбум ам.долларын өртөг бүхий 90 гаруй хамтарсан төсөл хэрэгжүүлж байгаа, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг В.Путин онцолжээ. Мөн төлбөр тооцоог үндэсний валютаар хийх алхмуудыг эхлүүлээд байгаа юм.

ОХУ, БНХАУ-ын стратегийн томоохон төслүүдийн талаар дараах мэдээлэл гарлаа:

  • Алс Дорнодын хийн хоолойг 2027 онд ашиглалтад оруулж, хийн экспортыг жилд нэмэлтээр 10 тэрбум шоо метрээр нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

  • Сибирийг дамнасан төмөр зам болон Байгал-Амар мөрний төмөр замыг шинэчлэх ажлууд үргэлжилж байна.

  • Хойд тэнгисийн замын хөгжлийг эрчимжүүлж, арилжааны зориулалтаар ашиглах ажлыг эрчимжүүлж буйг Кремль мэдэгдэв.

Олон улсын харилцааны хүрээнд хоёр улсын удирдагчид НҮБ болон Аюулгүйн Зөвлөл дэлхийн асуудалд голлох үүрэг гүйцэтгэх ёстой гэдэг дээр санал нэг байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн Евразийн эдийн засгийн холбоо болон Хятадын “Нэг бүс – нэг зам” санаачилгын хүрээнд Евразийн их түншлэл байгуулах зорилттой байгааг Оросын тал мэдэгдсэн юм.

Ши Жиньпин мэдэгдэхдээ, хоёр улсын стратегийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлэх нь чухал хэмээн онцолж, олон улсын харилцаанд НҮБ төвтэй олон талт системийг тууштай дэмжин ажиллах байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Хятад улс нэг талт шахалт, хавчлагын эсрэг хоёр талын ашиг сонирхлыг хамгаалахын тулд Оростой илүү нягт хамтран ажиллах сонирхолтой гэдгээ илэрхийлжээ.

В.Путин есдүгээр сард Бээжин хотноо болох Дэлхийн II дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцохоор айлчлахаар төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: RT, Xinhua

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 5 цаг 56 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 6 цаг 6 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 6 цаг 10 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 8 цаг 40 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 8 цаг 49 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 8 цаг 52 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 9 цаг 34 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top