x

Манай улсад шинэ төрлийн коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй гэв

Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас дэлхийн зарим улс оронд бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусийн талаарх цаг үeийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын эрүүл мэндийн хорооны албан ёсны мэдээллээр Ухань хотод анх гарсан шинэ төрлийн коронавирусийн халдвараар 571 хүн өвчилж, 97 хүний биеийн байдал хүнд, 17 хүн нас барсан байна. Одоогоор Хятадын 30-аад мужид халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа ба дөнгөж сая Манжуур хотод 2 тохиолдол бүртгэгдсэн тул манай улсын Авто тээврийн газраас тус чиглэлийн зорчигч тээврийн хаагаад байна. 

Шинэ төрлийн вирусын талаар ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Цогтбаатар: "ДЭМБ, ХӨСҮТ гэсэн мэргэжлийн байгууллагын үндэслэлтэй, албаны мэдээллийг цаашид өдөр бүр өгнө. Албаны мэдээлэлд тулгуурлахгүйгээр иргэд айж сандрах, түгших, буруу зөрүү мэдээлэл хуваалцах тохиолдол гарч байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сошиал мэдээ хэрэглэгчид мэдээллээ түгээхдээ анхаарах хэрэгтэй. Манай улсад шинэ төрлийн коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Тиймээс ЭМЯ болон эрүүл мэндийн байгууллагууд нэгдүгээрт, эрсдэлийн үеийг тооцон, бүртгэгдсэн тохиолдолд яаралтай оношилж эмчлэх, эмнэлгийн тусламжийн чадавхийн бэлэн байдлыг ханган ажиллах, хоёрдугаарт, урьдчилан сэргийлж таслан зогсоож Монголд оруулж ирэхгүй байх нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна" гэв.

Харин ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Т.Энхзаяа: "Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авч, эрсдэлийн үнэлгээг тухай бүрт нь хийж байна. Улсын хэмжээнд томуу болон халдварын тандалт хийх зорилгоор ХӨСҮТ, Зоонозын шуурхай удирдлагын төвтэй хамтран ажиллаж байна. Мөн  ХХЕГ, ГХЯ, МХЕГ-тай хамтран ажиллаж иргэдэд сэрэмжлүүлэг өгч байгаа. Коронавирусээс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга бол хүн бүр гараа савандаж угаах, амны хаалт тогтмол хэрэглэх нь чухал. Иймд өнөөдрөөс эхлэн олон нийтийн газарт хүн бүр амны хаалт зүүхийг уриалж байна" гэлээ. 

Мөн өнөөдөр Эрээн-Улаанбаатарын автобусаар Замын-Үүд боомтоор Өвөрмонгол ээж охин хоёр халуурсан байдалтай сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул тусгаарлаж, шинжилгээ авч, нутаг буцаахаар болжээ. Тус автобусанд 17 хүн байсан ба тархвар судлалын асуумж авчээ. Шинжилгээний хариу маргааш гарах юм байна.

БНХАУ-тай хиллэдэг боомтууд болон Буянт-Ухаа дахь хилийн боомтод Мэргэжлийн хяналтын байгууллагаас өндөржүүлсэн хяналт тавьж, зорчигчдын биеийн халууныг хэмжин асуумж, тандалт хийн ажиллаж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ОХУ, БНХАУ иж бүрэн стратегийн хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргана 1 мин Хөвсгөл аймагт цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээн эхэллээ 2 мин Барилга, их засварын ажил 2025 оны эхний улиралд 1.4 их наяд төгрөгт хүрэв 3 мин “Сибирийн хүч-2” хоолойн чиглэл өөрчлөх асуудлыг хэлэлцээгүй гэв 5 мин Булган аймгийн хүүхдийн байгууллага түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэлээ 6 мин Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийслэлд чичирхийлэл мэдрэгдлээ 8 мин Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь… 41 мин Католик сүмийн бэлгийн хүчирхийллийн хохирогчид шинэ папаас шийдвэртэй алхам хүлээж байна 2 цаг 25 мин Арилжааны банкууд Улаанбаатарт 300 гаруй мод тарихаар нэгдлээ 2 цаг 28 мин Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ 2 цаг 30 мин Шагайн харвааны өв соёлыг түгээгч “Даяндай мээрэн” клубийн үйл ажиллагаа талархал хүлээж байна 2 цаг 30 мин УИХ-ын 2025.05.09-ний өдрийн чуулганы хэлэлцэх асуудлууд 2 цаг 34 мин А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол буурахгүй байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал 2 цаг 40 мин ТҮЦ нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой гомдлыг ХЭҮК шалгаж байна 2 цаг 40 мин Эрхүү хотод Үндэсний бичиг үсгийн баярыг өргөн тэмдэглэв 2 цаг 43 мин Өвлийн Олимпын галыг асаах ёслолын товыг зарлалаа 2 цаг 46 мин Авлигатай тэмцэх газар мега төслүүдийн ил тод байдлыг хангах чиглэлээр уулзалт хийв 2 цаг 47 мин Мехико хот олон сая жуулчин хүлээн авахаар бэлтгэж байна 2 цаг 53 мин “Disney” компани Абу-Дабид шинэ парк барина 2 цаг 58 мин “Челси”, “Бетис” багууд Конференцийн лигийн финалд шалгарлаа 3 цаг 5 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top