x

Украин улсаас Монгол улсад суух Өргөмжит консул Т.Мөнхбат үүрэгт ажилдаа орлоо

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Украин Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Т.Мөнхбатын  экзекватурыг өчигдөр буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр гардуулж өгчээ. Мөн үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаатай нь холбогдуулан түүнд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Уулзалтын үеэр Монгол, Украин хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Өргөмжит консулын үүрэг, оролцооны талаар санал солилцлоо гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээлэв. Өргөмжит консул нь Монголын болон хүлээн авагч улсын иргэн байж болох тухай холбогдох журамд заасан байдаг.

Өргөмжит консулын тухай журмаас:

  • Экзекватурыг томилогч улсаас олгосон патентыг үндэслэн Өргөмжит консулд олгодог.
  • Хүлээн авагч улс экзекватур олгосон өдрөөс эхлэн Өргөмжит консул үүрэгт ажилдаа орсонд тооцно.
  • Өргөмжит консул нь Монголын болон хүлээн авагч улсын иргэн байж болно.
  • гадаад улсын төрийн албан хаагч байж болохгүй
  • өөр улсын Өргөмжит консулын албыг давхар хашихгүй
  • Өргөмжит консулын албыг хашихдаа Монгол Улсаас аливаа зардал, хөдөлмөрийн хөлс шаардахгүй
  • Өргөмжит консулыг хоёр жилийн хугацаагаар томилно.
  • Өргөмжит консул Монгол Улсыг сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхитэй явуулна.
  • Өргөмжит консул нь Монголын холбогдох байгууллагын хүсэлтээр хүлээн авагч улсын эрх бүхий байгууллагаас баримт бичиг нэхэмжлэн гаргуулна.
  • Өргөмжит консул ГХЯ, дипломат төлөөлөгчийн газартай өдөр тутмын харилцаагаа www.consuls.net интернет сүлжээ, е-мэйл, чат, бусад утас болон факсын шугам ашиглан явуулна.
  • Өргөмжит консул албан байр, уналгадаа Монгол Улсын төрийн далбаа мандуулж, албан байрандаа “Монгол Улсын өргөмжит консулын газар” гэсэн хаяг байрлуулна.
  • Өргөмжит консул хүлээн авагч улсын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологийн зэрэг салбарт болж буй үйл явдлыг хууль ёсны арга замаар судалж ГХЯ, дипломат төлөөлөгчийн газарт мэдээлнэ.
  • Өргөмжит консул нь хүлээн авагч улсад хүн, малын гаралтай халдварт өвчин гарсан, бусад онцгой байдал үүссэн талаар ГХЯ, дипломат төлөөлөгчийн газарт даруй мэдэгдэж, Монголын иргэдэд сэрэмжлүүлэг өгнө. Дэлгэрэнгүй: http://www.mfa.gov.mn/?page_id=28195

 Өргөмжит консул Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр дор дурдсан үүрэгтэй байна:

  • иргэнийг саатуулсан, баривчилсан, хуулийн этгээдийн эсрэг гомдол гаргаж шүүхэд хандсан тухай бүр дипломат төлөөлөгчийн газарт болон өргөмжит консулын ажилтанд нэн даруй мэдэгдэх,
  • иргэн, хуулийн этгээдийг төлөөлөх, хууль ёсны эрх ашгийг нь хамгаалах,
  • иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх талаар шаардлагатай арга хэмжээ авах,
  • иргэн нас барвал дипломат төлөөлөгчийн газарт болон өргөмжит консулын ажилтанд даруй мэдэгдэх, төрөл төрөгсдийг нь тодруулах, шарилыг хадгалуулах, цагдаагийн болон бусад тодорхойлолтыг гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргах, талийгчийн үнэт зүйл, бичиг баримтыг хадгалах,  шарил буюу чандрыг Монголд хүргүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
  • эцэг эхийн асрамжгүй, насанд хүрээгүй иргэдэд асран хамгаалагч, эрүүл мэндийн байдлаас эрх эдэлж, үүрэг хүлээх чадваргүй болсон насанд хүрсэн иргэдэд харгалзан дэмжигч олж өгөх,
  • иргэний өвлөх эд хөрөнгийн талаар мэдээлэл олбол дипломат төлөөлөгчийн газарт болон өргөмжит консулын ажилтанд мэдэгдэж, өвлөх асуудлыг шийдтэл эд хөрөнгийг хамгаалах,
  • байгалийн гамшиг, алан хядах үйл ажиллагаа зэрэгт нэрвэгдсэн иргэдэд бололцоотой бүхий л туслалцаа дэмжлэг үзүүлэх,
  • шүүхийн шийдвэр болон гэрчийн мэдүүлгийг дамжуулах,
  • иргэд, хуулийн этгээдэд хүлээн авагч улсын хууль тогтоомж, зан заншил болон тэдний эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагын талаар мэдээлэл зөвлөгөө өгөх,
  • иргэдийн нийгэмлэг, үүсгэл санаачилгыг дэмжиж хамтран ажиллах,
  • иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар Монголын болон хүлээн авагч улсын төрийн бус болон хүний эрх, өмгөөллийн байгууллагадтай хамтран ажиллах.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа 29 мин Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 2 цаг 11 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 2 цаг 15 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 3 цаг 8 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 3 цаг 9 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 3 цаг 10 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 3 цаг 10 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 3 цаг 11 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 3 цаг 12 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 3 цаг 13 мин Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 3 цаг 14 мин Трамп Саудын Арабтай зэвсэг болон хөрөнгө оруулалтын түүхэн гэрээ байгууллаа 3 цаг 15 мин Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хэлэлцэх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын X бага хурал болно 3 цаг 15 мин Дорноговь аймагт хүүхэд хамгааллын тогтолцоо шат дараатай сайжирч байна 3 цаг 16 мин Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоогоо нэмэгдүүлнэ 3 цаг 17 мин Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа 3 цаг 18 мин Грекийн Касос арлын орчимд хүчтэй газар хөдөлж, цунамийн аюулын сэрэмжлүүлэг гаргалаа 3 цаг 19 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо 3 цаг 20 мин Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуулах хэлэлцээнд бэлэн гэдгээ мэдэгдлээ 3 цаг 21 мин Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ баталгаажууллаа 3 цаг 22 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оро... Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг ... Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвш... АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэрг...
Top