x

Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлэх Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөөдрийн нэгдсэн хуралдаанаар:

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл
  2. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийг хэлэлцлээ.  

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, горимын санал гаргав. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: 

-Нэмэлт, өөрчлөлтөөр яг юу батлах нь тодорхойгүй байхад дагаж мөрдөх журмыг нь баталж болохгүй. Бид Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө батлаагүй байгаа шүү дээ. Үүнийг баталсны дараа дагаж мөрдөх журмаа батлах нь зүйтэй. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

-Дагаж мөрдөн журмын анхны хэлэлцүүлгээ эхэлж явуулсны дараа хуулийн төслөө батлаад дараа нь дагаж мөрдөх журмын эцсийн хэлэлцүүлгийг баталж болно. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр ард нийтийн санал асуулга явуулна гэж байсан. Энэ асуудал юу болсон юм бэ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

-Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөлд Ерөнхийлөгч хориг тавьсан. УИХ хоригийг хүлээж авснаар тогтоол нь хүчингүй болсон. Ингээд УИХ-ын 85 дугаар тогтоол батлагдан үүний дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцээд явж байгаа. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: 

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэрэгжиж эхлэх хугацааны асуудал чухал байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

-2020 тавдугаар сарын 25-наас эхлэнэ. Зарим заалтын тухайд үүнээс өмнө мөрдөх хууль зүйн болон техникийн ямар ч боломжгүй гэв. 

Ийнхүү УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын гаргасан горимын саналын дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлагдсаны дараа дагаж мөрдөн журмын тухай хуулийг батлах нь зүйтэй гэдгээр санал хураалт явуулсан ч олонхыг дэмжлэг авч чадсангүй. 
Үргэлжлүүлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Журмын тухай хуулийг яагаад заавал эхэлж хэлэлцэх гээд байгаа юм бэ. Үндсэн хуулийг хэлэлцэх үеэр өөр хууль хэлэлцэхгүй гэсэн журам бий. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль бол энгийн хууль. Эхлээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх ёстой.  

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

-Энэ бол дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн анхны хэлэлцүүлэг. Дараа нь эцсийн хэлэлцүүлэг хийнэ. Харин Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн шатандаа байгаа. Эцэст нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл түрүүлж батлагдана. Хоцорч явж байгаа учраас зэрэгцүүлэх үүднээс ингэж хэлэлцэж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

-Бид ард түмний сонгох эрхэд халдаж байна. Ерөнхийлөгч хориг тавьж болно. Гэтэл шинэ саналууд орж ирээд хэлэлцэгдээд байгаа нь хууль зөрчиж байна. Хэлэлцэгдэх асуудлууд аль нэг намын ашиг сонирхлыг илэрхийлсэн байж болохгүй гэж байгаа. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

-2012 онд нам дугуйлдаг холимог тогтолцоо орж ирсэн. Харин энэ удаагийн холимог тогтолцоогоор улс нэг тойрог болно. Намын жагсаалтаас хүнийг нь дугуйлдаг тогтолцоо. Намын нэрийн ард болохгүй хүмүүс орж ирэх гээд байна гэж айх зүйл байхгүй. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Нэмэлт, өөрчлөлтийн төсөлд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон засаг захиргааны зэрэглэлтэй хот түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж өөрчлөн тусгасан. Хот тосгон, нутаг дэвсгэр түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ. 

Үүн дээр нэр бүхий зургаан гишүүн санал гаргаад тэр нь олонхын санал аваад Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг 2020 оны эхний хагас жилд багтаан Засгийн газраас УИХ-д оруулж ирж шийдвэрлүүлнэ гэдэг заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд оруулсан.

Сонгуулиас өмнө улсын хэмжээний бүх хот, тосгоны асуудлыг шийдэж чадахгүй. Дээр нь Нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн удирдлагын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудыг нэн даруй гаргах шаардлагатай байгаа. Одоогоор Төрийн байгуулалтын байнгын хороон дээр нутгийн удирдлагын тухай хууль бэлэн болсон байгаа. 

Гэхдээ энэ асуудал 2020 оны тавдугаар сарын 25-наас хойш буюу Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлнээс хойш хүчин төгөлдөр болно.   

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгав. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд хуулийн төслийг шилжүүллээ. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 39.4-д оруулах “Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайд Ерөнхийлөгчид танилцуулснаар томилж, чөлөөлнө. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө” хэмээх заалтыг гишүүд 88.4 хувийн саналаар дэмжлээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэмэлт өөрчлөлтийн төслөөр парламентад суудалтай намуудын саналыг аваагүй, нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийг хийхдээ ч хууль зөрчсөн МАН дангаараа энэ өөрчлөлтөө хийх нь хэмээн үзэж, чуулганы хуралдааныг хэлэлцүүлгээс гарлаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа 5 мин Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 1 цаг 47 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 1 цаг 51 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 2 цаг 44 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 2 цаг 45 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 2 цаг 46 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 2 цаг 47 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 2 цаг 47 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 2 цаг 48 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 2 цаг 49 мин Олон нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 2 цаг 50 мин Трамп Саудын Арабтай зэвсэг болон хөрөнгө оруулалтын түүхэн гэрээ байгууллаа 2 цаг 51 мин Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хэлэлцэх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын X бага хурал болно 2 цаг 52 мин Дорноговь аймагт хүүхэд хамгааллын тогтолцоо шат дараатай сайжирч байна 2 цаг 52 мин Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоогоо нэмэгдүүлнэ 2 цаг 53 мин Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа 2 цаг 54 мин Грекийн Касос арлын орчимд хүчтэй газар хөдөлж, цунамийн аюулын сэрэмжлүүлэг гаргалаа 2 цаг 55 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо 2 цаг 56 мин Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуулах хэлэлцээнд бэлэн гэдгээ мэдэгдлээ 2 цаг 57 мин Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ баталгаажууллаа 2 цаг 58 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оро... Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг ... Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвш... АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэрг...
Top