x

Зүг чигээ алдсан түмэн

“Үндэсний фронт” хөдөлгөөний Удирдах зөвлөл өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, хөдөлгөөний тэргүүн, Б.Баярмагнай, генерал З.Болдбаатар нарыг хөдөлгөөнөөсөө хөөснийг зарлав. Хөдөлгөөний шинэ тэргүүнээр тоймч Ш.Гантулгыг сонгожээ. Гурван жилийн өмнө болсон УИХ-ын сонгуулийн үеэр “200 хүний толгойг тасдаад тойрч бүжиглэх ёстой”хэмээн мэдэгдэж байсан өнөөх эрхэм...

Сануулахад өнгөрөгч баасан гаригт “Үндэсний фронт” хөдөлгөөнөөс “Эх орон дуудаж байна” ард түмний жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулж, УИХ-ыг сайн дураараа тарах шаардлагыг УИХ-ын даргад гардуулсан билээ. Шаардлагын хариуг УИХ-ын дарга баасан гаригт буюу 15-ны өдөр хөдөлгөөний удирдлагуудад өгөх ёстой. Хэрвээ шаардлагын хариуг өгөхгүй бол төрийн ордон луу дайрч орно гэдгээ хөдөлгөөний шинэ тэргүүн уг жагсаалын үеэр мэдэгдсэн.

Жагсаал зохион байгуулагчдын зүгээс эхний өдрийн жагсаалд 10 мянга орчим хүн оролцсон гэж мэдэгдэж байгаа бөгөөд 15-ны жагсаалд 100 мянгуулаа болж ирнэ гэж мэдэгдээд байгаа. Үндэсний фронт хөдөлгөөнийг байгуулсан талаар өнгөрөгч есдүгээр сарын 30-нд албан ёсоор зарласан бөгөөд эхний удаагийн жагсаалд энэ тооны хүн оролцсон, шөнө дөл хүртэл үргэлжилснээс үзвэл төр барьж байгаа эрхмүүдэд итгэх иргэдийн итгэл төдий хэмжээгээр унасны илрэл гэж болно.

Харин хөдөлгөөнийг удирдагчдын талаар зөрүүтэй олон мэдээлэл, хардлагууд явж байна. Энэ жагсаалын ард Ерөнхий сайд, эсвэл Ерөнхийлөгч байгаа гэх мэтчилэн. 

Гэвч иргэдийн эсэргүүцэл, бухимдал туйлдаа хүрч байгаа гэдэг нь бодитой зүйл. Ард нь хэн нуугдаж, юу хүсч байгаа зэрэг нь хоёрдугаар асуудал болж байна. Харин “Үр хүүхдийнхээ төлөө энд ирлээ. Төр засагт итгэх итгэл алдарч, амьдрал өдөр өдрөөр биш, цаг минутаар доройтож байна” гэсэн иргэдийн үг л үнэн. Харамсалтай нь тэдний хувьд ч гэсэн сонголт алга. Хэнд итгэж, юунд  зорихоо мэдэхгүй болтлоо төөрсөн түмэн аргагүйн эрхэнд “Засаглалаа сольё, Ерөнхийлөгчийн засаглалтай болъё” гэж ярьж байна. Мэдээж ингэж хэлүүлэх шаардлага ч гэсэн хэн нэгэнд байж таарна.

Өнөөдөр УИХ дээр ирэх оны төсвийн төсөл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хийж байна. Уг нь бол “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байхад өөр асуудлыг давхардуулан хэлэлцэж болохгүй” гээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заачихсан. Тэгэхээр УИХ одоо уг асуудлыг хэлэлцэж, УИХ дахь олонхийн бүлэг нь “гуравдугаар хэлэлцүүлгээр батална” гэж ярьж байгаа нь ч гэсэн өөрөө хууль бус юм. Баталлаа гэхэд Үндсэн хуулийн Цэц дээр очоод шууд унах ёстой асуудал. Гэвч асуудал үүнд биш байх. Тэгвэл асуудал юунд вэ?

XIX зууны сүүлээр хэвлэгдсэн Сцилион Сегелийн “La folla criminale” /оросууд “Преступная толпа” гэж орчуулсан/ буюу Б.Даш-Ёндон гуайн “Хөөрсөн түмэн ба гэмт хэрэг” нэрээр уншигчдын хүртээл болсон уг номд “хөөрсөн, бухимдсан олон хичнээн сайн хувь бодгалиудаас бүрдсэн /зорилго нь хичнээн сайн сайханд тэмүүлсэн/ байлаа ч эцэстээ гол төлөв муу үр дагаварт хүргэсэн үйлдэл хийдэг, өөрсдийгөө хүрээлж буй этгээдүүдтэй адилаар биеэ авч явахад хүрдэг тухай өгүүлдэг. Дарангуйлчтай тэмцэнэ гээд өөрөө дарангуйлагч болдог гэсэн үг. Нөгөө "200 хүний толгой авах" ч гэсэн түүний нэг жишээ л дээ. 

Тэгэхээр энэ лав манай Ерөнхийлөгчийн хүссэн зүйл биш байх. Ерөнхийлөгч арай ч “төрийн эргэлт хийхээр” зэхээгүй байх. Өөрөө тэр төрийнхөө оройд нь сууж байгаа хүн шүү дээ.

Харин одоогийнх шиг улс төрийн нөхцөл байдал, иргэдийн уур бухимдал дээр дөрөөлөөд эрх мэдлээ зузаатгах, бүхний хаан болж, бүгдийг хяналтдаа авах гэдэг нь угаасаа манай үеийн үеийн Ерөнхийлөгчдийн туйлын хүсэл шунал байсаар ирсэн. Одоогийн Ерөнхийлөгч ч гэсэн энэ суудалд суусныхаа маргааш л Ерөнхийлөгчийн засаглалтай болох тухай ил, далд ярьж, хатгаж, дэмжиж явсан хүн. “Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглал, нэг хүний дарангуйлал руу явж болохгүй шүү. Сайн ч , муу ч олонхийн, парламентын засаглалтайгаа үлдэх хэрэгтэй шүү” гээд байдаг ч бас ийм учиртай.

Тэгэхэээр асуудал юунд ч байлаа гэсэн иргэдийн төлөө бол биш байх нь. Ялангуяа төрийн эрх мэдэл дээр байгаа, түүнд ойр байгаа нөхөд иргэдийг жагсаал тэмцэлд уриалаад, дэмжээд, хатгаад ирэхээр дандаа өөрсдийнх нь эрх ашиг ард нь явж байдаг. Гэтэл хөөрсөн, даарсан, зүг чигээ алдсан хүмүүст тэр ч гэсэн падгүй болдог. Хэнд ч ашиглуулахад бэлэн байдаг. Нэг ёсондоо өөрөө өөрийгөө үгүй хийдэг.

2017 онд анх нийтлэгдэж, дэлхийн олон хэлээр орчуулагдсан "Дарангуй дэглэмийн дор тэсч үлдэх гарын авлага" гэх бичвэрийг манай нэг залуу хуульч орчуулаад нийтлэхээр бэлджээ. Тэнд:

"Тэд (дарангуйлагчид) таны уур бухимдлыг санаатайгаар дэвэргэх зорилгоор цочирдом хуулиудыг санаачилна. Та тэдгээртэй тэмцэхийн тулд бүхий л оролдлогыг хийж төвлөрөх ба тэд санаатайгаар хойш сууж, танд ялалтын хуурамч мэдрэмжийг бий болгоно. Ингэх зуураа тэд ардчиллыг аажмаар тараан бутаргах арай бага “нүдэнд өртөх” хууль тогтоомжийг хүлээн зөвшөөрүүлнэ. 

Тэд (дарангуйлагчид) зориудаар эмх замбараагүй байдал үүсгэж, үргэлжийн зөрчилдөөн, аюултай байдлын мэдрэмжийг олон нийтэд төрүүлнэ. Тэр нь таны эрх чөлөө болон иргэний чөлөөт байдлыг хязгаарлах шинэ захиргаадалтын хууль тогтоомжийг батлах гол тайлбар байх болно" гэсэн байна.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа 34 мин Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 2 цаг 16 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 2 цаг 20 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 3 цаг 13 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 3 цаг 14 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 3 цаг 14 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 3 цаг 15 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 3 цаг 16 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 3 цаг 17 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 3 цаг 18 мин Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 3 цаг 19 мин Трамп Саудын Арабтай зэвсэг болон хөрөнгө оруулалтын түүхэн гэрээ байгууллаа 3 цаг 19 мин Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хэлэлцэх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын X бага хурал болно 3 цаг 20 мин Дорноговь аймагт хүүхэд хамгааллын тогтолцоо шат дараатай сайжирч байна 3 цаг 21 мин Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоогоо нэмэгдүүлнэ 3 цаг 22 мин Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа 3 цаг 23 мин Грекийн Касос арлын орчимд хүчтэй газар хөдөлж, цунамийн аюулын сэрэмжлүүлэг гаргалаа 3 цаг 24 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо 3 цаг 25 мин Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуулах хэлэлцээнд бэлэн гэдгээ мэдэгдлээ 3 цаг 26 мин Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ баталгаажууллаа 3 цаг 26 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оро... Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг ... Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвш... АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэрг...
Top