x

Солонгосын тал Д.Одбаярыг тавьж явуулсан уу?

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр БНСУ-ын Инчеон хотод саатуулагдсан нь өнгөрсөн долоо хоногийн хамгийн том дуулиан байв.

Инчеоны цагдаагийн газар  Д.Одбаяраас энэ сарын 15-нд дахин байцаалт авах тухай Өмнөд Солонгосын өдөр тутмын хамгийн том сонин болох “The Korea Times” баасан гаригийн орой мэдээлжээ.

Сануулахад, Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ний өдөр онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн буюу бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн Инчеоны нисэх буудалд саатуулагдсан бөгөөд түүнийг Улаанбаатар-Сөүлийн чиглэлд зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч 20 настай эмэгтэйн өгзгөнд гар хүрсэн, түүнтэй хамт явсан А нь өөр нэг үйлчлэгчийг мөрөөр нь тэвэрсэн хэмээн буруутгагдаж байна.

Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлснээс үзвэл тухайн өдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяраас цаг гаруй хугацаанд байцаалт авч, Одбаяр нь "Болсон явдалд би хамаагүй. Миний ард сууж явсан хүнтэй холбоотой хэрэг" хэмээн мэдүүлсэн байдаг. ҮХЦ-ийн дарга Индонезод болох Үндсэн хуулийн шүүхийн хуралд оролцох ёстой байсан тул маргааш нь буюу арваннэгдүгээр сарын 1-ний өдөр түүнийг Индонез рүү нисэхийг зөвшөөрч, буцах замдаа БНСУ-аар дайрч дахин мэдүүлэг өгөхийг сануулжээ. Мөн уг хэрэгт онгоцны хоёр үйлчлэгч мэдүүлэг өгсөн байна.  

Yonhap агентлагийн мэдээлснээр хэрвээ Б.Одбаяр нь Монгол руу буцах замдаа БНСУ-аар дайрахгүй, өөр нислэгээр шууд явсан бол энэ хэрэг дээр мөрдөн байцаалт явуулалгүйгээр шууд прокурорт шилжүүлэх бөгөөд энэ тохиолдолд тус улсын хуулиар 1 жилийн хорих ял оноох юм уу 3 сая воноор торгох заалттай юм байна.

Харин Цэцийн дарга өнгөрөгч лхагва гариг буюу арваннэгдүгээр сарын 6-нд Индонезиэс Сөүлд ирж, Инчеоны цагдаагийн газарт мэдүүлэг өгсөн бөгөөд байцаалт 11 цаг үргэлжилсэн тухай өмнө мэдээлсэн. Д.Одбаярын "бэлгийн дарамт үзүүлсэн" хэргийг эхлээд Инчеоны Олон Улсын нисэх буудлын цагдаагийн хэсэг шалгаж байгаад энэ өдрөөс /арваннэгдүгээр сарын 6/ эхлэн Инчеон хотын цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтэс шууд хариуцаж шалгахаар болжээ.

Д.Одбаяр нь мэдүүлэг өгч дуусаад Монгол руу нисэх ёстой байсан ч мөрдөн байцаагч нь “нэмж тодруулах шаардлагатай зүйлс байгаа” гэсэн учир шүүхээс түүнийг 10 хоногийн хугацаатай хилийн хориг тавиад байгаа юм. Байцаалт яагаад бүхэл бүтэн 11 цаг үргэлжилсэн болон хилийн хориг тавих болсон шалтгааныг “орчуулгын асуудал хүндрэлтэй байсан учраас” хэмээн тайлбарлаж, 15-ны өдөр дахин байцаалт авахаар болсон байна.

Д.Одбаяр нь анх өгсөн мэдүүлэгтээ “Би энэ хэрэгт холбоогүй, миний арын суудалд сууж явсан хүний хийсэн хэрэг” хэмээн мэдүүлсэн бол хоёр дахь мэдүүлэгтээ “Монголоос гарахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас санахгүй байна” хэмээн мэдүүлсэн тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд бичиж байгаа. Мөн зарим нэг үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэх боловч чухам ямар үйлдэл гэдгийг нь дурдаагүй. Гэвч уг хэрэг гарах үед шаардлага тавьсан онгоцны багийнхан болон орчуулагч хийж байсан бүсгүйд “Чи намайг хэн гэдгийг мэдэх үү? Би ҮХЦ-ийн дарга байна. Тэгж хэл. Монголд очихоор чинь чамайг байхгүй болгоно оо” хэмээн заналхийлсэн тухай мэдээлэл хэдийн цацагдаад байгаа.

The Korea Times” сонин баасан гаригийн оройн мэдээндээ “Д.Одбаяраас 15-ны өдөр /ирэх баасан гаригт/ дахин байцаалт авна” хэмээн мэдээлсэн боловч бямба гаригт “SBS” телевизийн сэтгүүлч “Зургаан өдрийн хориг дутуу байхад Д.Одбаяр мөнгөн торгууль төлөөд буцах болж байна. Цагдаагийн байгууллага хэргийг нь прокурорт шилжүүлсэн ч прокурор хэргийн нотлох баримт хангалтгүй гэж үзсэн” гэжээ. Мөн БНСУ-д суугаа Монголын Элчид сайдын яам ч бас “Тийм хэрэг болоогүй” хэмээн зүтгэсээр байгаа юм байна.

Товчхондоо, “Д.Одбаяр мөнгөн торгууль төлөөд буцаж ирнэ. Буянт-Ухаад үндэсний баатрын дүрээр угтаж авна” гэдэг яриа ортой ч байж магадгүй боллоо. Өнгөрөгч баасан гаригт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Асуудлыг битгий дэвэргээд бай. Хөгшин эх нь байна, үр хүүхэд, хань ижил нь харж байна. Хэвлэл мэдээлэл үүнийг хэтэрхий их дэвэргэж байна” хэмээн загнаснаас үзвэл эцэстээ хоёр орны хэвлэл мэдээллүүд нийлж байгаад “хүн гүтгэсэн” хэрэг болоод хоцорч мэдэхээр байна.

Учир нь Солонгосын хуулиар гэмт хэрэгт тооцогдож шалгагдаж байгаа энэ хэрэг манай Эрүүгийн хуулиар гэмт хэрэг биш. 2015 оны Эрүүгийн хуульд /Д.Дорлигжав сайдын батлуулсан/ байсан "Бусдад бэлгийн дарамт учруулах" гэмт хэргийг 2017 онд МАН-ын Засгийн газар, С.Бямбацогт сайд байхдаа Эрүүгийн хуулиас хассан байдаг юм.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Светлый Мэн (202.179.25.148)
    Өгзөг илсэн бичлэг, гэрч байхгүй бол тэгээд яаж нотлох юм, нэг монголыг дарамталсан гэж торгоод өнгөрөх биз
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • бүсгүй заяат (202.21.109.140)
    Хуулиас энэ заалтыг хасах хуулийн төсөл боловсруулахад оролцсон, баталхад дэмжсэн санал өгсөн, дэмжээгүй ч гэсэн хэлэлцэж байхад дуугуй далдхэлбэрээр дэмжиж байсан бүх хүмүүсийн нэрсийг түүгээд гаргаач, Эхээс төрсөн, эхнэртэй, охинтой,бэртэй, хүмүүс, нийт эмэгтэйчүүд дараагийн удаад энэ гаж донтонгуудыг сонгохгүй байя.
    2019 оны 11 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа 8 мин Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 1 цаг 50 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 1 цаг 54 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 2 цаг 47 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 2 цаг 48 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 2 цаг 49 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 2 цаг 50 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 2 цаг 51 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 2 цаг 52 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 2 цаг 52 мин Олон нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 2 цаг 53 мин Трамп Саудын Арабтай зэвсэг болон хөрөнгө оруулалтын түүхэн гэрээ байгууллаа 2 цаг 54 мин Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хэлэлцэх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын X бага хурал болно 2 цаг 55 мин Дорноговь аймагт хүүхэд хамгааллын тогтолцоо шат дараатай сайжирч байна 2 цаг 56 мин Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоогоо нэмэгдүүлнэ 2 цаг 56 мин Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа 2 цаг 57 мин Грекийн Касос арлын орчимд хүчтэй газар хөдөлж, цунамийн аюулын сэрэмжлүүлэг гаргалаа 2 цаг 58 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо 2 цаг 59 мин Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуулах хэлэлцээнд бэлэн гэдгээ мэдэгдлээ 3 цаг 0 мин Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ баталгаажууллаа 3 цаг 1 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оро... Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг ... Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвш... АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэрг...
Top