x

Элчин сайд М.Такаокаг Улаанбаатар хотын 380 жилийн ойн медалиар шагналаа

Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Масато Такаока “Нийслэлийн 380 жилийн ойн баярын мэндийг танд хүргэе. Япон, Монгол хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа улам бэхжин хөгжиж байгаад талархалтай байдаг. Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийг Монгол, Японы хамтарсан компани концессын гэрээ байгуулан хийхээр болсон нь хоёр орны цаашдын харилцаа болон танай улсын агаарын тээврийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж харж байна. Мөн эмнэлэг, сургуулийн барилга байгууламжийн олон төсөл амжилттай хэрэгжиж байсныг дурьдах нь зүйтэй. Цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт үр дүнтэй өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Энэ жил утаа бага байгааг мөн онцлон хэлэхийг хүсч байна” хэмээлээ.

Хотын захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хот нь Япон улсын Токио, Саппоро, Мияконожо зэрэг хоттой олон жилийн турш хамтран ажилласаар ирсэн. Хоёр хот сурагч солилцооны хөтөлбөрийг 2014 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж байна. Япон компаниуд шинэ нисэх буудлын менежмент, консорциумыг хийж байгаад талархалтай байгаа. Улаанбаатар хот агаарын бохирдлыг бууруулах, шинэ түлшийн хэрэглээнд хэвшүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн бусад олон салбар дэд бүтэц, нийтийн тээвэр, орон сууцжуулах хөтөлбөрийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллаж байна” гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг нутаг буцах гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Улаанбаатар хотын 380 жилийн ойн медалиар шагналаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа 32 мин Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 2 цаг 14 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 2 цаг 18 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 3 цаг 11 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 3 цаг 12 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 3 цаг 13 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 3 цаг 13 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 3 цаг 14 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 3 цаг 15 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 3 цаг 16 мин Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 3 цаг 17 мин Трамп Саудын Арабтай зэвсэг болон хөрөнгө оруулалтын түүхэн гэрээ байгууллаа 3 цаг 18 мин Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хэлэлцэх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын X бага хурал болно 3 цаг 18 мин Дорноговь аймагт хүүхэд хамгааллын тогтолцоо шат дараатай сайжирч байна 3 цаг 19 мин Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоогоо нэмэгдүүлнэ 3 цаг 20 мин Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа 3 цаг 21 мин Грекийн Касос арлын орчимд хүчтэй газар хөдөлж, цунамийн аюулын сэрэмжлүүлэг гаргалаа 3 цаг 22 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо 3 цаг 23 мин Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуулах хэлэлцээнд бэлэн гэдгээ мэдэгдлээ 3 цаг 24 мин Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ баталгаажууллаа 3 цаг 25 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оро... Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг ... Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвш... АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэрг...
Top