x

Л.Оюун-Эрдэнэ: ГЕГ-ын дэд дарга болон МИАТ-ийн ажилтан мөрийтэй тоглосон нь тогтоогдсон

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулаа.

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Л.Оюун-Эрдэнэ:

-"Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн баталснаар төрийн албан хаагчийг гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглох, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг газраар үйлчлүүлэхийг хориглосон байдаг. Өнгөрсөн хугацаанд үүнтэй холбоотой 10 гаруй мэдээлэл ирснээс хоёр нь бодитой нь нотлогдсон.

  1. Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ казино тоглосон нь тогтоогдсон. 
  2. МИАТ ТӨХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт мөрийтэй тоглож, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлж байгаа нь тогтоогдсон. Тиймээс эдгээр хүнийг ажлаас чөлөөлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр боллоо" гэв.

Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг хуулийн заалтад оруулж, зөрчсөн тохиолдолд шууд чөлөөлөгдөх зохицуулалтыг хийх нь зүйтэй хэмээн хэлэлцсэн байна. Түүнчлэн төрийн албан хаагч цалингаасаа үнэтэй бэлэг авахыг хориглох, ажлын байран дах бэлгийн дарамт учруулсан аливаа үйлдэл гаргахгүй байх талаар хуульд нарийвчлан оруулах, албаны машиныг хувийн ажилд ашиглахгүй байх, гадаад томилолтоор явахдаа бизнес ангиллаар зорчихгүй байх зэрэг заалтыг ёс зүйн дүрэмд оруулах нь зүйтэй хэмээн өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэсэн байна. 

Сануулахад, хуулийн байгууллагынхан УИХ-ын хоёр гишүүнийг мөрийтэй тоглоомын газраас баривчилсан. Өөр гэмт хэрэг дээр явуулсан гүйцэтгэх ажлын явцад хоёр гишүүнийг үйлдэл дээр нь барьсан тухай өнгөрөгч даваа гаригт хэвлэлүүд мэдээлсэн билээ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг өнөөдрийн мэдээллээрээ мөрийтэй тоглосон гишүүдийг нэрийг зарлана хэмээн  хүлээж байсан ч тэр өөр хүмүүст хариуцлага тооцсоныг мэдээллээ. Мөн ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан ч бас "Хоёр гишүүн мөрийтэй тоглосон тухай асуудал  Засгийн газрын хуралдаан дээр яригдаагүй" хэмээн үгүйсгэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа 7 мин Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 1 цаг 49 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 1 цаг 53 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 2 цаг 46 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 2 цаг 47 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 2 цаг 48 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 2 цаг 49 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 2 цаг 50 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 2 цаг 50 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 2 цаг 51 мин Олон нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 2 цаг 52 мин Трамп Саудын Арабтай зэвсэг болон хөрөнгө оруулалтын түүхэн гэрээ байгууллаа 2 цаг 53 мин Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хэлэлцэх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын X бага хурал болно 2 цаг 54 мин Дорноговь аймагт хүүхэд хамгааллын тогтолцоо шат дараатай сайжирч байна 2 цаг 55 мин Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоогоо нэмэгдүүлнэ 2 цаг 55 мин Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа 2 цаг 56 мин Грекийн Касос арлын орчимд хүчтэй газар хөдөлж, цунамийн аюулын сэрэмжлүүлэг гаргалаа 2 цаг 57 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо 2 цаг 58 мин Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуулах хэлэлцээнд бэлэн гэдгээ мэдэгдлээ 2 цаг 59 мин Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ баталгаажууллаа 3 цаг 0 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оро... Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг ... Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвш... АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэрг...
Top